| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10566/И |
| Дугаар | 192/ШШ2025/10090 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10090
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 40,590,277 төгрөгийг 2025 оны 12-р сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд * улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдэж, 2019 оны 07-р сард Монгол улсад орж ирсэн, хар өнгөтэй, * маркийн * арлын дугаартай автомашин, * улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2012 оны 03-р сард Монгол Улсад орж ирсэн, цайвар ногоон өнгөтэй, * маркийн * арлын дугаартай автомашинуудаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 501,425 төгрөгөөс 250,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 250,713 төгрөгийг, хариуцагчаас 250,713 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН