| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/10846/И |
| Дугаар | 192/ШШ2025/10005 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10005
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 192/ШШ2025/10005 | Улаанбаатар хот |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ************д холбогдох 52,097,860 төгрөг 77 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 52,097,860 төгрөг 77 мөнгийг хариуцагч ************* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгө, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4,341,488 төгрөг 4 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулж тогтоон 209,219 төгрөг 5 мөнгө хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*********** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА