Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/00915

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/00915

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ****************** өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХХК /Регистрийн дугаар:5373271/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох 1,022,122 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь ******* ББСБ-тай 2020 оны 01 сарын 03-ны өдөр 140000517228 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94220906 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. А.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 28-ны өдөр 580,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ-ын зүгээс А.*******гээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад 2023.07.31-ний өдөр 30,000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ны өдрийн байдлаар А.*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 580,000 төгрөг, 2023 оны 02 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 665 хоногийн зээлийн хүү 380,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,560 төгрөг нийт 1,022,122 төгрөг байна. А.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,022,122 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие А.******* нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж ийм болсонд гэмшиж байна. Миний бие 1,022,122 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 сарын 15-ны дотор 522,122 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэдгээ үүгээр мэдэгдэж байна. гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 1,022,122 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,022,122 төгрөгийг хариуцагч А.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,081 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс 14,540 төгрөг, төрийн сангаас 14,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,022,122 төгрөгийг хариуцагч А.******* нь 2025 оны 06 сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,081 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс 14,540 төгрөг, төрийн сангаас 14,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН