| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0098/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2017-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Нэргүйцэцэгийн Бд холбогдох 1829000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Бумбан-Овоогийн 2-3 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Адьяасүрэнтэй маргаж, улмаар зүүн хөлийн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Согтуу байснаас болж бид 2 маргалдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-8 дугаар хуудас/
Хохирогч Б.Адьяасүрэнгийн өгсөн:”...Б бид нар дээр ирэнгүүтээ “юу байна залуучууд” гэхээр нь “тайван юу байна” гэсэн чинь Б “ чи намайг таних уу” гэсэн Тэгэхээр нь “би чамайг танихгүй юм байна, “чи намайг таних уу” гээд бид 2 тэрнээс болж бага зэрэг маргалдсан юм. Тэгсэн чинь Б намайг “машинаасаа буугаад ир” гэхээр нь би машинаас буугаад бид хоёр машины ард гарч зогссон чинь миний гуя руу цохичих шиг болсон. Тэгсэн чинь миний гуя халуу дүүгээд цус гараад эхэлсэн... Бг тэд нар салгаж аваад би гуяа боогоод сумынхаа эмнэлэг дээр очсон юм... Би одоо Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа, улсын баярын дараа эмчилгээ дуусна, тэр үед эмчилгээ хийлгэсэн баримтыг өгнө гэсэн. Тэгэхээр хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь тодорхой болно. Эмчилгээний баримт тодорхой болсон хойно нь тэр мөнгөө нэхэмжилнэ.../хх-н 11-12 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 115 дугаар дүгнэлтэд: “.......1. 2. Б.Адьяасүрэнгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....” гэсэн дүгнэлт /хх-н 21 дүгээр хуудас/
Эд мөрийн баримт хураан авах, эд мөрийн баримтаар тооцох мөрдөн шалгах ажиллагааны санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 24-28 дугаар хуудас/
Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө сумын төв дээр айлд архи ууж байгаад гэр рүүгээ явж байсан чинь замд Баткаа таараад “гэртээ харих гэж байгаа юм уу” гэж асуухад “тийм ээ би гэртээ харих гээд алхаж байна” гэсэн тэгвэл чи гэртээ очиж бай би араас чинь яваад очно гэсэн. Тэгээд би гэртээ ороод байж байтал Баткаа Хишигбаяр Адъяасүрэн нар гэрт ороод ирсэн. Тэгсэн Адъяасүрэн намайг “чи намайг таних уу ” гэхээр нь би “чамайг танихгүй ээ” гэсэн тэгээд бид хоёр муудалцаад гадаа гарч хэрэлдэж зууралдаж байгаад би машин дотор байсан жижиг цагаан хутга аваад Адъяасүрэнгийн зүүн гуя хэсэгт нь хутгалсан.../хх-н 31-32 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 34 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 36 дугаар хуудас/,
Хохирогч Б.Адъяасүрэнгийн хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /хх-н 47 дугаар хуудас/ болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Бумбан-Овоогийн 2-3 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Адьяасүрэнтэй маргаж, улмаар зүүн хөлийн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Адьяасүрэнгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Бгийн хохирогчийг хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Н.Бг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Адьяасүрэнгийн биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар дүгнэлтэд: “.......1. 2. Б.Адьяасүрэнгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, төлбөрт 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.Адьяасүрэн нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/185 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ажлын хэсгийн урт 9 см, бариулын урт 10,5 см, нийт 19,5 см урттай, ажлын хэсэг дээр Star Bo гэсэн бичиг бүхий мөнгөлөг цагаан өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овгийн Нэргүйцэцэгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Адьяасүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/185 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хурааж ирүүлсэн ажлын хэсгийн урт 9 см, бариулын урт 10,5 см, нийт 19,5 см урттай, ажлын хэсэг дээр Star Bo гэсэн бичиг бүхий мөнгөлөг цагаан өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН