Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02302

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02302

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо сөүлийн гудамж Алтан жолоо тауэр 1....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг ... тоотод оршин суух...../-т холбогдох

 

2,960,049.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 1,999,260.23 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул үндсэн зээл 1,999,260.23 төгрөг, хүү 839,289.71 төгрөг, торгууль 110,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 2,960,049.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ундраа ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,960,049.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК нь хариуцагч *******ас зээлийн төлбөр 2,960,049.94 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,311 төгрөгийн 31,155.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 31,155.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,960,049.94 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* ундраа ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,311 төгрөгийн 31,155.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 31,155.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ундраа ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ