| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03120/И |
| Дугаар | 312/ШШ2025/02307 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/02307
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/02307 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо ******* *******ны төв байр, .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоот ...тоотод оршин суух, Одонт овогт ..../-т холбогдох
1,128,903.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******тай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ5240000747 тоот Ахуйн хэрэглээний зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,144,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хэрэглээний зээл авсан. ЗГ5240000747 тоот Ахуйн хэрэглээний зээлийн болон барьцааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэл хангахаар дэлл инспирон 4050ай3 маркын нөүтбүүк болон Кодак маркын зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг барьцаалсан болно. Зээлдэгч ******* нь тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хүгацаа дуусгавар болсон тул зээлдэгч *******т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 264,708.63 төгрөг, үндсэн хүү 729,429.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,765.54 төгрөг, нийт 1,128,903.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******ны нэхэмжилж байгаа 1,128,903.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******оос зээлийн төлбөр 1,128,903.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,888 төгрөгийн 16,944 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 16,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,128,903.96 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,888 төгрөгийн 16,944 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 16,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ