2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10265

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10265

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ********* хороо ******** байрлах, ********* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ******** дүгээр хороо, ******** байрны ******** тоот хаягт оршин суух *********ын *********** /РД:*********/,

Хариуцагч: ********* дүүрэг, ******* дүгээр хороо, ********* байрны ******** тоот хаягт оршин суух ******** ********** /РД:**/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 193,731,271 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******а,

Хариуцагч ************,

 Хариуцагчийн өмгөөлөгч ********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******** газар нь иргэн *********** Австрали улсын Брисбанд хотын "Griffith" их сургуульд "Master of Aviation Management" мэргэжлээр 1 жил, хэлний бэлтгэлд 1 жил, нийт 2 жилийн хугацаагаар сургалтын болон байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг жилд 1 удаа, Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг  зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцохоор зардлыг хариуцан төлж, сар тутам 300 ам.долларын тэтгэлэгтэйгээр нийт 63.000 ам.долларын зардалтай суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. ********* газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж холбогдох зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд сургалтын төлбөрт 58,957  австрали долларыг болон  байр, тэтгэлэгт шилжүүлсэн 15,600 ам.долларыг тус тус шилжүүлэн  суралцуулсан байна.

Гэвч ********* нь 2021 онд сургуулиа сургуулиа төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5- аас доошгүй жил тасралтгүй ажиллах үүргээ биелүүлээгүй тул сургалтын гэрээний 3.9-д заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлэх нөхцөл бүрдсэн байна.

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гэрээний үүргээ биелүүлж, мэргэжлээрээ ажиллах, эсвэл суралцах хугацааны зардлыг буцаан төлж  байгууллагыг хохиролгүй болгох талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан.

Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гадаад валютын ханшийг Монгол банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар тооцож, 58,957  австрали долларыг болон  18,600 ам.долларыг тус тус нэхэмжилсэн.

Энэхүү шаардлагаас 3,000 ам.доллароор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д.Хишигсүрэнгээс 58,957  австрали доллар буюу 128,861,725 төгрөг 33 мөнгө, 15,600 ам.доллар буюу 54,406,716 төгрөг, нийт 183,268,441 төгрөг 33 мөнгийг нэхэмжилж байна.

Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******,  болон түүний батлан даагч * **нарыг хариуцагчаар татсан боловч хариуцагч ****** нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа гэх хариуцагч*******с татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 183,268,441 төгрөг 33 мөнгийг хариуцагч *ээс гаргуулж өгнө үү г******эв.

2. Хариуцагч ********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний охин ****** нь ****** газартай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр сургалтын гэрээ байгуулж Австрали Улсын Брисбан хотын Крифффид их сургуульд 2 жилийн хугацаатай суралцах, ******* сургалтын төлбөр, байр, тэтгэлэгт нийт 63,000 ам.доллар төлөхөөр тохирсон. Би энэ гэрээнд хамтран хариуцахаар гарын үсэг зурж оролцсон юм.

Охин ****** нь одоогоор Австрали Улсад амьдарч байгаа тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна. Охин ***********ийн тодорхой шалтгааны улмаас гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 2019 оны 6 дугаар сарын 25-ыг хүртэл сунгах, ********** төлбөрийн 63,000 ам.долларын үлдэгдэл 16,282 долларыг сургуулийн нэхэмжлэхийн дагуу шилжүүлэхээр болсон юм.

********** газар нь ********* тохируулагч агентлаг бөгөөд ******* эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг газар байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно" гэж, Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Банк нь гадаад валютын гүйлгээг түүнтэй тэнцэх хэмжээний үндэсний валютын гүйлгээтэй нэгэн зэрэг гүйцэтгэнэ” гэж тус тус зохицуулжээ.

Эдгээр хуульд зааснаар ****** нь ***********ийн төлбөр тооцоог валютаар гүйцэтгэхгүй бөгөөд банк валютын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтэд буюу гүйлгээ хийсэн өдрийн төгрөгт шилжүүлсэн үнийн дүнгээр хийх үүрэг хүлээдэг байна.

Нэг. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан төлбөр тооцооны талаарх баримтуудаас үзвэл:

1.1. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сургалтын төлбөрт төлөгдсөн 9280 австрали долларыг тухайн өдрийн Монгол банкны 1684.40 төгрөгийн ханшаар тооцож 15,631,232.00 төгрөг шилжүүлсэн;

1.2. 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сургалтын төлбөрийн эхний хэсэг болох “үндсэн ангийн анхны төлбөр" 28,920 австрали долларыг тухайн өдрийн Монгол банкны 1464.03 төгрөгийн ханшаар тооцож нийт 42,339,747.6 төгрөг шилжүүлсэн байна. Эдгээр гүйлгээг дансны харьцаа хэсэгт 1200-1523 “өглөг-гадаад оюутны”, 1131-0000 "харилцах” гэж тус тус бүртгэсэн байх ба нийт 57,970,979.6 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлнө.

Хоёр. Дараах төлбөрүүдийг тухайн үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцож жагсаавал:

2.1. ****** нь 2014 оны 12-р сарын 09-ний өдрийн шилжүүлгээр 2014 оны 11, 12 дугаар сарын "байр, хоол"-ны төлбөр 1200 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханш 1880.37 төгрөгийн ханшаар тооцож 2,256,444 төгрөг;

2.2. 2014 оны 12-р сарын 28-ны өдрийн шилжүүлгээр 2015 оны 1, 2, 3 дугаар сарын "байр"- ны төлбөр 1800 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханш 1884.33 төгрөгөөр тооцож 3,391,794 төгрөг;

2.3. 2015 оны 2-р сарын 6-ны өдрийн шилжүүлгээр 2015 оны 1, 2, 3 дугаар сарын "тэтгэлэг" 600 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны 1949.09 төгрөгийн ханшаар тооцож 1,169,454 төгрөг;

2.4. 2015 оны 04-р сарын 17-ны өдрийн шилжүүлгээр 2015 оны 4, 5, 6 дугаар сарын "тэтгэлэг, байр"-ны төлбөр 2400 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны 1970.79 төгрөгийн ханшаар тооцож 4,753,464 төгрөг;

2.5. 2015 оны 07-р сарын 06-ны өдрийн шилжүүлгээр 2015 оны 7, 8, 9 дүгээр сарын "тэтгэлэг, байр"-ны төлбөрт 2400 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны 1976.72 төгрөгийн ханшаар тооцож 4,729,896 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Гурав. ИНЕГ-ын төлбөрийн даалгавартай боловч валютын ханшийн мэдээлэлгүй тул дараах төлбөрийг тухайн өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханшаар тооцвол:

3.1. 2015 оны 10-р сарын 13-ны өдрийн шилжүүлгээр 2015 оны 10, 11, 12 дугаар сарын "тэтгэлэг, байр"-ны төлбөрт 2400 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханш 1994.43 төгрөгөөр тооцвол 4,786,632 төгрөг,

3.2. 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн шилжүүлгээр 2016 оны 2, 3 дугаар сарын "тэтгэлэг, байр"-ны төлбөрт 2400 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханш 2034.32 төгрөгөөр тооцвол 4,882,368 төгрөг,

3.3. 2016 оны 04-р сарын 04-ний өдрийн шилжүүлгээр 2016 оны 4, 5, 6 дугаар сарын "тэтгэлэг, байр"-ны төлбөрт 2400 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханш 2047.17 төгрөгөөр тооцвол 4,913,208 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

4.1. ИНЕГ нь Б.Жаргалмаагийн сургалтын төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 7242.50 австрали доллар шилжүүлсэн, гадаад гуйвуулгын баримтаар тухайн өдрийн ханшийг 1954.00 төгрөгөөр тооцсон нь 13,728,955 төгрөг;

4.2. 2019 оны 05-р сарын 20-ны өдөр сургалтын төлбөрт 13,515 австрали доллар шилжүүлсэн, гадаад гуйвуулгын баримтаар тухайн өдрийн Монгол банкны ханшийг 1835.03 төгрөгөөр тооцсон нь 24,800,430 төгрөг болно.

Дээрх тооцоог хооронд нь тооцвол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 112,272,073 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 82,342,762.73 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: Итгэмжлэл /хх-4/, мэдэгдэл /хх-5/, ********** газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулсан гэрээ /хх-6-8/, байгууллагын зардлаар суралцуулахтай холбоотой шийдвэр /хх-9/, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-10-13/, ********ийн гаргасан өргөдөл /14/, *********ийн сургууль төгссөн талаарх баримтууд /хх-15-18/, *********д сургалтын зардал, байр, хоол, сургалтын тэтгэлгийг шилжүүлсэн баримт /хх-19-82/, дансны хуулга /хх-130-131/,

4. Хариуцагч нь шүүхэд дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: Монгол банкнаас зарласан валютын ханш /хх-116-128/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************ газар нь хариуцагч ********** нарт холбогдуулан 193,731,271 төгрөг 33 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь хариуцагч ************ас татгалзаж байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч **********ээс 183,268,441 төгрөг 33 мөнгийг нэхэмжилж байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *********** газар нь хариуцагч *********аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

1.Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах үндэслэлээр тайлбарласан.  Үүнд:

2.1 Нэхэмжлэгч байгууллага нь иргэн*********ай гэрээ байгуулж, түүнийг Австрали улсын Брисбанд хотын "Griffith" их сургуульд "Master of Aviation Management" мэргэжлээр  суралцахад гарах сургалтын төлбөр, байр, тэтгэлгийн зардлыг төлөх,* нь тус сургуу***********лийг төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээнд хариуцагч ******** батлан даагчаар үүрэг хүлээсэн.

            2.2 Нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, **********ийн сургалтын төлбөрт нийт 58,957 австрали долларыг, түүний суралцах хугацааны байр, тэтгэлгийн төлбөрт 15,600 ам.долларыг тус тус шилжүүлсэн байдаг.

            2.3 Гэтэл ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүний суралцах хугацааны зардалд шилжүүлсэн 58,957 австрали доллар буюу 128,861,725 төгрөг 33 мөнгө, 15,600 ам.доллар буюу 54,406,716 төгрөг буцаан шаардах эрхтэй.  /Монгол банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ханш болох австрали доллар 2,187.69 төгрөгөөр, ам.долларыг 3,487.61 төгрөгөөр хөрвүүлсэн болно/ гэх агуулгаар тайлбарлаж байна.    

            3.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчээс **********ийн суралцах хугацааны зардалд 58,957 австрали доллар, 15,600 ам.долларыг шилжүүлсэн талаар маргахгүй. Харин уг гадаад валютыг шилжүүлсэн өдрийн ханшаар тооцон төлөх ёстой гэх агуулгаар тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас 82,342,762.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. 

            4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

            4.1 Нэхэмжлэгч *********** газар нь иргэн **************тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны “Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь иргэн ********** Австрали улсын Брисбанд хотын "Griffith" их сургуульд "Master of Aviation Management" мэргэжлээр  суралцахад гарах сургалтын төлбөр, байр, тэтгэлэг зэрэг зардлыг хариуцан төлөх,  ********* нь тус сургуулийг төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллах үүргийг тус тус хүлээсэн байна. 

            4.2 Дээрх гэрээнд хариуцагч*********** нь батлан даагчийн үүрэг хүлээж гарын үсэг зуржээ.

            4.3 Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу иргэн *********ийн суралцах хугацааны сургалтын төлбөр болон бусад зардалд 58,957 австрали долларыг болон 15,600 ам.долларыг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

            4.4 Мөн иргэн ********* нь нэхэмжлэгч ******** газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйг хариуцагч тал хүлээн зөвшөөр байна.  

            5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар болон *********** нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

6. Дээрх гэрээнд хариуцагч *********** нь батлан даагчийн үүрэг хүлээж, суралцагч *********** нь эх орондоо байхгүй байсны болон бусад шалтгааны улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүний хариуцлагыг хүлээхээр зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

            Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар болон хариуцагч ******** нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. 

            Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэжээ.

            7.Иргэн ******** нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүйгээс гадна түүний өмнөөс хариуцлага хүлээж, нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх  58,957 австрали долларыг болон 15,600 ам.долларыг төлөхөө хүлээн зөвшөөрч  маргаагүй.

            8.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 58,957 австрали долларыг болон 15,600 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн төгрөгийн ханшаар тооцож хариуцагчаас нийт 183,268,441 төгрөг 33 мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

9.Хариуцагч нь 58,957 австрали долларыг болон 15,600 ам.долларыг төлөхдөө шилжүүлсэн үеийн төгрөгтэй харьцах ханшаар тооцон төлнө гэж маргаж байна. 

10.Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ.

 Энэ хуульд заасан “үүрэг үүсэх үе” нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үе юм. Иргэн *********нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас түүний суралцахад зориулан шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2025 оны 05 дугаар 05-ны өдрийн ханшаар шаардах нь дээрх хуульд нийцнэ.

11.Иймд хариуцагчийн гаргасан ...**********ийн суралцах хугацааны зардалд нэхэмжлэгч талаас шилжүүлсэн  58,957 австрали долларыг болон 15,600 ам.долларыг шилжүүлсэн өдрийн ханшаар тооцож төлнө гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

12.Нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны 2025 оны 05 дугаар 05-ны өдрийн ханшаар 1 австрали долларыг төгрөгтэй харьцах ханш 2,311.09, 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3,571,74 төгрөг байх бөгөөд энэ ханшаар тооцвол 15,600 ам.доллар буюу 55,719,144 төгрөг, 58,957 австрали доллар 136,302,688 төгрөг, нийт 192,021,832 төгрөг болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Монгол банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гадаад валютын төгрөгтэй харьцах ханшаар тооцож, хариуцагчаас 58,957 австрали доллар буюу 128,861,725 төгрөг 33 мөнгө, 15,600 ам.доллар буюу 54,406,716 төгрөг, нийт 183,268,441 төгрөг, 33 мөнгийг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

13.Иймд хариуцагч ******ээс 183,268,441 төгрөг, 33 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч********** газар нь хариуцагч *********гаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********ээс 183,268,441 төгрөг 33 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч **************** газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ***********ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,074,292 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА

 

.