| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03202/И |
| Дугаар | 312/ШШ2025/02313 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/02313
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/02313 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороо..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг .-д холбогдох
...
7,124,546.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3Г2125378Х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 3,499,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч гэрээний дагуу төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 2,843,245.12 төгрөг, хүү 3,728,174.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 541,127.05 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 7,124,546.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 7,124,546.66 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна . Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,187,425 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******гоос зээлийн төлбөр 7,124,546.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,943 төгрөгийн 64,471.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамж 64,471.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,124,546.66 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,943 төгрөгийн 64,471.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамж 64,471.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ