Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02314

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02314

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум шанд баг ......85/-д холбогдох

 

2,426,868.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр В34024092101 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,339,700 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар шарах шүүгээ, тосгүй шарагч, угаалгын машиныг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 171 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2,426,868.96 төгрөгийн өр төлбөрийг ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,426,868.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ээс зээлийн төлбөр 2,426,868.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,781 төгрөгийн 26,890.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 26,890.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22,426,868.96 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,781 төгрөгийн 26,890.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 26,890.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ