| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00904/И |
| Дугаар | 312/ШШ2025/00947 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2025/00947
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 312/ШШ2025/00947 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, ******* настай, ***************** оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь1981 оноос 1993 оны 6 дугаар сар хүртэл Завхан аймгийн Сонгино сумын Энхтайван нэгдлийн Айраг нуур бригадад малчинаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Завхан аймгийн Сонгино сумын Энхтайваны нэгдлийн айраг нуур бригадад 1981 оноос 1993 оны 6 дугаар сарын хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Завхан аймгийн Сонгино сумын Энх тайван нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 25-ны 37 дугаартай тушаал /хх-3/, Завхан аймгийн Архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний А/540 тоот албан бичиг /хх-4/, 2024 оны 10 дугаар сарын 07-ны А/2031 дугаартай лавлагаа /хх-5/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-8/, цалингийн хүснэгт /хх-9-31/, гэрч тодорхойлолт /хх-32/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-33/, гэрч тодорхойлолт /хх-34/, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны 191 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-38-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, гэрч тодорхойлолт /хх-41/, Завхан аймгийн сум дундын 1-р шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 94 шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-42-43/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.Хүсэлт гаргагч нь 1981 оноос 1993 оны 6 дугаар сар хүртэл Завхан аймгийн Сонгино сумын Энхтайван нэгдлийн Айраг нуур бригадад малчинаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Завхан аймгийн Сонгино сумын Энхтайваны нэгдлийн айраг нуур бригадад 1981 оноос 1993 оны 6 дугаар сарын хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
3.Хүсэлт гаргагч нь 1981 оноос 1993 оны 6 дугаар сарын хооронд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Завхан аймгийн Сонгино сумын Энх тайван нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 25-ны 37 дугаартай тушаал, Завхан аймгийн Архивын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний А/540 тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны А/2031 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч : ...Миний бие 1993 он хүртэл нэгдлийн мал маллаж нэгдэл хувьчлагдсаны дараа хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Р.******* нь Айраг нуур бригадад мал маллаж зоо техникч туслах ажил зэрэг ажил хөдөл эрхэлж хамт олон дундаа манлайлан ажилладаг байсан. Р.******* нь аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан нь үнэн болно. Р.*******ыг Энхтайван нэгдэлд 1981-1993 он хүртэл мал маллаж байсан үнэн болно гэх тодорхойлолт,
Гэрч ...миний бие Энхтайван нэгдлийн үйлдвэр бригадад 1979 оноос Энхтайван нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оноос Энхтайван нэгдлийн Айраг нуур бригадад ажилд орсон. Үүнээс хойш Айраг нуур бригадад малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан нь үнэн болно. /1993 он хүртэл/, намайг Айраг нуур бригадад ажиллаж байхад Р.******* нь аав ээжийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1989 онд гэрлэж түүнээс хойш эхнэрийн хамт мал маллаж байсан нь үнэн болно. Манайх *******ынхонтой айл саахалт байсан тул бид бие биенийгээ сайн мэдэж нэгдлийн мал хувичилж хүлээлгэн өгсөний дараа хувиараа мал маллаж өөр бусад ажил дээр хамтарч ажиллаж байсан. Р.*******ын Энхтайван нэгдэл 1981-1993 он хүртэл мал маллаж ажиллаж байсан үнэн болно.
Гэрч : П.Очир би 1979 оноос 1994 оны хооронд Завхан аймгийн Сонгино сумын Энхтайван нэгдэлд ХААН механикчаар ажиллаж байсан. 1981-1989 онд Р.******* нь аав ээж нарын хамт Айраг нуур багт малчнаар 1989-1993 оны хоорогнд гэр бүл болж тусдаа мал маллаж байсныг би гэрчилж байна гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Р.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.*******ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сонгино сумын Энхтайван нэгдлийн Айраг нуур бригадад мал маллаж улсад ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сонгино сумын Энхтайван нэгдлийн Айраг нуур бригадад мал маллаж улсад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН