Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 920

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,      

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ш-д холбогдох эрүүгийн 1806000001097 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Ш.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБ бууз, баншны цехэд борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулалтын 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан буюу “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Ирээдүйгийн: “...Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ажиллуулдаг UB бууз гэх нэртэй бууз баншны үйлдвэртээ Энхбаатарын Ш гэх залууг сарын 600.000 төгрөгийн цалинтай борлуулагчийн ажилд авсан юм. Э.Ш нь манай цехэд ажилд ороод 1 сар гаран ажиллах явцдаа манай цехийн харилцагч дэлгүүрүүдээс цехийн орлого буюу бууз, банш зарсан мөнгө болох нийт 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан юм. Э.Ш нь 2018 оны 02 сарын 22-нд “би дэлгүүрүүдээр орж зээлийн баримтуудаа цуглуулаад явж байна, энэ ажлаа дуусгаад бүх мөнгөө аваад очъё” гэж хэлээд алга болсон. Тэгэхээр нь би түүний араас “барааны мөнгөө авъя” гэж хэлсэн чинь Э.Ш нь “би Эрдэнэт хотод байна, эмээ маань нас барчихсан, ажил явдал гарсан, удахгүй мөнгийг чинь аваачиж өгнө” гэж хэлээд тэр чигтээ алга болсон. Э.Штэй утсаар холбогдохоор “мөнгийг чинь өгнө” гэж хэлээд байгаа юм. Би Э.Штэй ямар нэгэн ажилд авах гэрээ байгуулаагүй. Зүгээр анкет бөглүүлж авсан. Би зээлийн падаануудаа тулгаж үзсэн чинь яг 1.990.000 төгрөг дутсан байсан, надад бүх баримт нь байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

   Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Уранбилэгийн: “...Манай нөхөр 2018 оны эхээр цагаан сарын үед UB бууз гэх нэртэй бууз, баншны үйлдвэрт 1 сар гаран ажиллаж байгаад цалингаа өгөхгүй болохоор манай нөхөр уг үйлдвэрийн бараа зарсан мөнгийг нь цалингаа буутал хувьдаа хэрэглэчихсэн юм. Би нөхрөөсөө “болж байгаа юм уу” гэсэн чинь манай нөхөр надад “би цалингаа авч байгаад энэ хувьдаа хэрэглэсэн мөнгийг нь нөхөөд хийчихнэ” гэдэг байсан. Тэгээд манай нөхөр 2018 оны 03 дугаар сар өнгөрөөгөөд уг ажлаасаа гараад намайг хэсэг асарч байгаад Дархан-Уул аймаг руу явж ажил хийж байгаад 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр хотод орж ирсэн... ...Миний мэдэхийн манай нөхөр 2-3 удаа 80.000-100.000 төгрөгийг авчирч байсан. Миний тооцоолсноор уг мөнгө нь 500.000 төгрөгнөөс хэтрээгүй. Манай нөхөр надад мөнгө өгөхдөө захирал надад цалингаа өгөхгүй байна, цалингаа өгөхөөр нь нөхөөд хийчихнэ, би энэ мөнгийг орлогоноосоо авчихлаа л гэж хэлдэг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч О.Түвшинбаярын: “...Ш гэгчтэй 2017 оны 07 дугаар сараас эхлэн Талх чихэр компанид хамт ажиллаж байгаад танилцаж байсан юм. ...Ш гэгч нь цагаан сарын өмнөхөн буюу 2018 оны 01 дүгээр сарын эхээр над руу залгаад “би нэг UB гэх нэртэй бууз, баншны компанид борлуулагчаар ажилд орсон, чи надад жолооны үнэмлэхээ хэрэглүүлээч” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл Ш “чи тэгвэл надтай хамт ажил хийх үү би чамайг цалинжуулъя” гэж санал тавихаар нь би зөвшөөрсөн. ...Нэг өдөр Ш бид хоёр цех дээр явж очоод барааны тооцоо тулгатал уг цехийн нягтлан бодогч Туяа гэгч нь намайг хөөгөөд гаргачихсан. Төд удалгүй Ш өрөнд орчихлоо гээд гараад ирж байсан. ...Бид хоёр уг цехээс ямар нэгэн цалин мөнгө авч байгаагүй. Ямар ч байсан Ш бид хоёрт цалин өгнө гэж байгаад өгөөгүй алга болсон. Бид хоёр уг цехийн бууз баншийг борлуулчихаад боруулсан мөнгийг аваад өдөр болгон аваачиж өгдөг байсан. Тэгэхдээ би тэр тулгалтыг нь хийдэггүй Ш л хийдэг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

   Мөрдөн байцаалтанд гэрч А.Гантуяагийн: “...Ш нь 1 сар гаран ажиллаж нийт 3.648.000 төгрөгний бууз, банш борлуулснаас 1.789.000 төгрөгний бууз баншны мөнгийг бэлнээр өгсөн. /250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн/ Үлдэгдэл болох 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан. ...Бараа хүргэж өгсөн дэлгүүрүүдээр өөрийн биеэр явж шалгахад зээлээр өгсөн барааны мөнгийг нь авчихсан байсан. Ингээд би Шд мөнгө завшаад байгаа талаар нь хэлэхэд Ш нь би мэдэж байгаа гэж хэлж байсан. Яг эцсийн байдлаар 1.990.000 төгрөгний хохирол учирсан байна. ...Манай цехэд О.Түвшинбаяр гэдэг хүн ажилладаггүй, манай ажилтан биш. Шнийн найз нь юм байна лээ, байнга л хамт явж байдаг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35/,

 

   Мөрдөн байцаалтанд Э.Шинэ-Эрдэнийн яллагдагчаар: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2018 оны 01 дүгээр сард УБ бууз, баншны үйлдвэрт борлуулагчаар ажилд орж байсан юм. Би уг цехэд ажиллаж байх хугацаандаа уг цехийн борлуулалтын мөнгө болох 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан маань үнэн. Би уг цехээс завшсан мөнгийг өөрийн эхнэртээ зориулдаг байсан. Учир нь манай эхнэр одоо жирэмсэн байгаа юм. Хохирогч Б.Бат-Ирээдүйд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байгаа. Би хохирогчид бэлнээр болон дансаар 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-74/,

 

Э.Шинэ-Эрдэнийн борлуулалтын тайлан /хх-11-13/, зарлагын баримтууд /хх-14-23/, Э.Шинэ-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ш: “Тухайн үед эхнэр жирэмсэн байсан. Манай байгууллагаас надад цалин өгөөгүй. Би Бат-Ирээдүйд эхнэр өвдөөд байна, эм тарианы мөнгө өгчих гэж хэлсэн боловч надад мөнгө өгөөгүй. Уг компанид сар гаруй хугацаанд ажилласан. Би цалингаасаа өгнө гэж бодоод орлогын мөнгө авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Шд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг УБ бууз, баншны цехэд борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулалтын 1990000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Ирээдүйгийн: “...Э.Ш нь манай цехэд ажилд ороод 1 сар гаран ажиллах явцдаа манай цехийн харилцагч дэлгүүрүүдээс цехийн орлого буюу бууз, банш зарсан мөнгө болох нийт 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан юм. Э.Ш нь 2018 оны 02 сарын 22-нд “би дэлгүүрүүдээр орж зээлийн баримтуудаа цуглуулаад явж байна, энэ ажлаа дуусгаад бүх мөнгөө аваад очъё” гэж хэлээд алга болсон. Тэгэхээр нь би түүний араас барааны мөнгөө авъя гэж хэлсэн чинь Э.Ш нь би Эрдэнэт хотод байна эмээ маань нас барчихсан ажил явдал гарсан, удахгүй мөнгийг чинь аваачиж өгнө гэж хэлээд тэр чигтээ алга болсон....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-26 хуудас/,

 

   Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Уранбилэгийн: “...Манай нөхөр 2018 оны эхээр цагаан сарын үед UB бууз гэх нэртэй бууз, баншны үйлдвэрт 1 сар гаран ажиллаж байгаад цалингаа өгөхгүй болохоор манай нөхөр уг үйлдвэрийн бараа зарсан мөнгийг нь цалингаа буутал хувьдаа хэрэглэчихсэн юм. Би нөхрөөсөө “болж байгаа юм уу” гэсэн чинь манай нөхөр надад “би цалингаа авч байгаад энэ хувьдаа хэрэглэсэн мөнгийг нь нөхөөд хийчихнэ” гэдэг байсан. Тэгээд манай нөхөр 2018 оны 03 дугаар сар өнгөрөөгөөд уг ажлаасаа гараад намайг хэсэг асарч байгаад Дархан-Уул аймаг руу явж ажил хийж байгаад 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр хотод орж ирсэн... ...Миний мэдэхийн манай нөхөр 2-3 удаа 80.000-100.000 төгрөгийг авчирч байсан. Миний тооцоолсноор уг мөнгө нь 500.000 төгрөгнөөс хэтрээгүй. Манай нөхөр надад мөнгө өгөхдөө захирал надад цалингаа өгөхгүй байна, цалингаа өгөхөөр нь нөхөөд хийчихнэ, би энэ мөнгийг орлогоноосоо авчихлаа л гэж хэлдэг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31 хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч О.Түвшинбаярын: “...Ш чи тэгвэл надтай хамт ажил хийх үү би чамайг цалинжуулъя гэж санал тавихаар нь би зөвшөөрсөн. ...Нэг өдөр Ш бид хоёр цех дээр явж очоод барааны тооцоо тулгатал уг цехийн нягтлан бодогч Туяа гэгч нь намайг хөөгөөд гаргачихсан. Төд удалгүй Ш өрөнд орчихлоо гээд гараад ирж байсан. ...Бид хоёр уг цехээс ямар нэгэн цалин мөнгө авч байгаагүй. Ямар ч байсан Ш бид хоёрт цалин өгнө гэж байгаад өгөөгүй алга болсон. Бид хоёр уг цехийн бууз баншийг борлуулчихаад боруулсан мөнгийг аваад өдөр болгон аваачиж өгдөг байсан. Тэгэхдээ би тэр тулгалтыг нь хийдэггүй Ш л хийдэг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33-34 хуудас/,

 

   Мөрдөн байцаалтанд гэрч А.Гантуяагийн: “...Ш нь 1 сар гаран ажиллаж нийт 3.648.000 төгрөгний бууз, банш борлуулснаас 1.789.000 төгрөгний бууз баншны мөнгийг бэлнээр өгсөн. /250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн/ Үлдэгдэл болох 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан. ...Бараа хүргэж өгсөн дэлгүүрүүдээр өөрийн биеэр явж шалгахад зээлээр өгсөн барааны мөнгийг нь авчихсан байсан. Ингээд би Шд мөнгө завшаад байгаа талаар нь хэлэхэд Ш нь би мэдэж байгаа гэж хэлж байсан. Яг эцсийн байдлаар 1.990.000 төгрөгний хохирол учирсан байна. ...Манай цехэд О.Түвшинбаяр гэдэг хүн ажилладаггүй, манай ажилтан биш. Шнийн найз нь юм байна лээ, байнга л хамт явж байдаг байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35 хуудас/,

 

   Мөрдөн байцаалтанд Э.Шинэ-Эрдэнийн яллагдагчаар: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2018 оны 01 дүгээр сард УБ бууз, баншны үйлдвэрт борлуулагчаар ажилд орж байсан юм. Би уг цехэд ажиллаж байх хугацаандаа уг цехийн борлуулалтын мөнгө болох 1.990.000 төгрөгийг хувьдаа завшсан маань үнэн. Би уг цехээс завшсан мөнгийг өөрийн эхнэртээ зориулдаг байсан. Учир нь манай эхнэр одоо жирэмсэн байгаа юм. Хохирогч Б.Бат-Ирээдүйд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байгаа. Би хохирогчид бэлнээр болон дансаар 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-74/,

Э.Шинэ-Эрдэнийн борлуулалтын тайлан /хх-11-13 хуудас/, зарлагын баримтууд /хх-14-23 хуудас/ зэргээр тогтоогдсон болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Э.Шинэ-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Э.Ш нь хорих ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Ш нь бусдад учруулсан хохирол болох 2.000.000 төгрөгийг хохирогч Б.Бат-Ирээдүйд нөхөн төлж барагдуулсан болох нь Б.Бат-Ирээдүйгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гаргасан хүсэлтээр /хх-75 хуудас/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Б.Бат-Ирээдүй нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан, мөн түүнчлэн Э.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

    III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1806000001097 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.Ш-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ш-г хорих ялаас чөлөөлсүгэй.  

 

3. Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД