Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/02385

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/02385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 20 дугаар байрны ......-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг, Зүүн дэнжийн .5/,

 ...

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг, З./,

 ....

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг, Туулийн 1..../ нарт холбогдох,

 

120,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч *******ын өмгөөлөгч ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Орхон аймгийн 100 айл худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг. ******* нь 2013 оноос хойш эхлэн манайхаас хэд хэдэн удаа барилгын материал худалдан авах үед танилцсан. Улмаар өөрийгөө газрын наймаа эрхэлдэг, Аймгийн төвд байрлалтай газрын гэрчилгээ өгнө гэж хэлсэн. Ингэхэд нь би итгэж шилжүүл гэсэн мөнгөнүүдийг нь шилжүүлдэг байсан. ******* Газрын албаны хүмүүсийг хоолонд оруулах гэж байна, газар бүтээх гээд явж байна, одоо мөнгөө шилжүүлээрэй, маргааш мөнгөө бэлэн байлгаарай гэх мэтээр надаас 2013 оны 09 сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг, 2013 оны 09 сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөг, 2013 оны 09 сарын 23-ны өдөр 65,000,000 төгрөг, 2013 оны 10 сарын 04-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 07 сарын 01-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 120,500,000 төгрөг авсан. Энэ явцдаа манай хамаатны хүн газрын албанд танил тал ихтэй. Танайд газар олж өгч чадах хүн гээд иргэн Ганзулыг надтай танилцуулсан. ******* мөн надаас газартай болгож өгнө гэж мөнгө авч өгсөн мөнгөний тооцоо нь Нарантуяагаас гаргуулах мөнгөнд ороогүй болно. Ганзул нь надад газар шилжүүлж өгсөн болно. Ганзулаас авах мөнгө байгаа боловч энэ нэхэмжлэлээс тусад нь нэхэмжлэх болно. Харин Нарантуяа нь надад ямар ч газар гаргаж өгөөгүй. Би Ганзултай танилцсаны дараа газрын гэрчилгээ гаргаж өгөх ямар ч эрэх мэдэлгүй этгээд болохыг нь мэдсэн. Ингээд би хууртагдаж залилуулснаа ойлгож 2015 оноос хойш Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад хандахад эрүүгийн хэрэг үүсгэн хянаад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Улмаар 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нарантуяаг гэм буруутайд тооцсон ч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож Нарантуяаг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. ******* би *******д цаашид гэрээ байгуулахаас татгалзаж газраа авахаа болъё, мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд мөнгийг маань өгдөггүй, мөнгийг чинь Ганзулд өгсөн, Ганзулаас нь нэхэхээр Нарантуяа надад өгөх ёстой өр байсан гэдэг. Дандаа худлаа үнэн нь мэдэгдэхгүй тайлбар хэлж намайг төөрөгдүүлж, хуурч мэхэлдэг. Би Нарантуяад иа хоёр өөрсдөө учраа ол, би чамд өгсөн, чамаас мөнгөө авна гэж нэхэхээр Нарантуяа Эрүүгийн шүүхээс надад хохирол төлөх үүрэг хүлээлгээгүй, би чамд өргүй гээд мөнгийг маань өгдөггүй. Би *******гаас газар авч чадаагүй учраас гэрээнээс татгалзаж *******гаас 120,500,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

 

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******гийн нэхэмжлэлтэй 120,500,000 гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* миний бие 2017 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018\ДШМ\57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр худал гүтгэж нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд иргэн А Зандаръяа би ******* нь өөрийгөө газрын наймаа эрхэлдэг аймгийн төвд байрлалтай газрын гэрчилгээ өгнө гэж хэлсэн. Ингэхэд нь би итгэж шилжүүл гэсэн мөнгөнүүдийг нь шилжүүлдэг байсан гэж дурджээ. Би ийм үг өгүүлбэр огт ярьж байгаагүй, энэ нь тухайн үед өгч байсан мэдүүлэг болон 20151400615 тоот эрүүгийн хэрэгт бүх асуудал тов тодорхой байдаг. Энэ асуудлаар тус иргэний шүүхэд 3 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд нэхэмжлэгч *******гийн эхнэр иргэн ******* гаргасан албадан чөлөөлүүлэх тухай хэрэгт мөн үндэслэлгүйгээр худал хэлж шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж ...Ганзул гэгчтэй үгсэн тохирч залилан хийж миний нөхөр А.Зандарьяагаас 82,750,000 төгрөг авсан гэж мөн нэхэмжлэлдээ дурдсан байдаг. ******* намайг тухайн хэрэгт шалгагдаж байхад болон Зандарьяа нар ирж ******* та хоёр намайг залилсан гээд элдвээр хэлж дарамталж байсан бөгөөд тухайн үед хуулийн байгууллагаас буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 66 тоотод байрлах Улсын бүртгэлийн № дугаартай 61 м.кв талбайтай Ү- дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож манай нөхөр ******* нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд *******, манай нөхөр бид өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор мөн шүүхэд хандсан. ******* би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... миний бие энэ хэрэгт ямар ч хамааралгүй хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд үүссэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт миний бие огт оролцож байгаагүй бөгөөд харин тухайн үед эхнэр *******гийн шахалтаар өөрийн нэр дээрх хашаа байшингаа нэхэмжлэгч *******гийн эхнэр гэхд шилжүүлж өгөөд эргээд шүүхээр нэхэмжилж Орхон аймаг Баян-Өндөр сум Зүүн дэнжийн 5-р гудамж 56 тоотод байрлах Улсын бүртгэлийн № дугаартай 64мкв талбайтай Ү- дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшин, газрын өөрийн өмчлөлөөр тогтоолгож авсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа болон хариуцагч ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2015 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт *******, ******* нарт холбогдуулж гомдол гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, ******* нь *******гийн хохирол төлбөрийг төлж барагдуулж гэм буруугаа гэмшиж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор торгуулийн ял ногдуулсан. Одоо дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...

Миний бие *******гийн газар авч өгөөч гэж гуйсны дагуу 2014 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд өөрийн дансаар 86,000,0000 төгрөг авсан. ******* нь энэ мөнгөтэй холбогдуулж цагдаад хандсаны улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж миний бие 10,000,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Би шалгагдаж байхдаа *******гийн бүх хохирлыг нөхөн төлсөн. Миний бие *******д Орхон аймгийн Говил багийн Арбулагт зуслангийн газар 10,000,000 төгрөгт, Зуун айл худалдааны төвийн 350 м.кв газрыг 58,000,000 төгрөгт, 7 дугаар микрийн урд байрлах 7 ширхэг гаражийг 15,000,000 төгрөгт, Эрдэнэ багт байрлах 4 айлын хашааг 12,000,000 төгрөгт, П.Отгонпүрэвийн Эрдэнэ багт байрлах сэлбийн 2а гудамж 6 тоот авто засварын зориулалттай 142.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгт тооцож *******гийн эхнэр болох ******* нэр дээр шилжүүлж өгсөн. Нийт 163,000,000 төгрөгийг газар, үл хөдлөх эд хөрөнгө өгсөн байна. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

 

 

9. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-4-8/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоол /хх-9-15/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаартай магадлал /хх-33-37/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаартай магадлал /хх-38-44/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол /хх-44-52/, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамж /хх-69-71/,

 

Хариуцагчаас: Голом банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-111/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-112/, Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугар баг байрлах 6103701253 дугаартай авто гаражийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /хх-135-136/, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өрийн 06101-2017/00101 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-137-140/, Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугар баг байрлах 6103743567 дугаартай авто гаражийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /хх-141-142/, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өрийн 06101-2021/00534 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-143-146/, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн Баянцагаан 2-3 тоот зуслангийн газрын гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /хх-148-149/, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зуслангийн 582 мкв газар эзэмшүүлэх гэрээ /хх-151-153/, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнж 5-06б тоот газрын гэрчилгээний хуулбар /хх-155/, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ /хх-156-159/, Орхон аймаг Баян-Өндөр сум 02-р баг 100 айлын ард 6102543504 дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай талбайн гэрчилгээний хуулбар /хх-161/,2021 оны 05 дугаар сарын 25-ны өрийн 06101-2020/00103 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-162-165/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2023/00182 дугаартай шийдвэр /хх-190-192/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт /хх-88/, *******гийн Голомт банкны дансны хуулга /хх-89-98/, *******гийн Хаан банкны дансны хуулга /хх-99-102/,

 

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 120,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар , *******  нарыг татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ганзуулаас 86,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Нарантуяад газрын наймаа эрхэлдэг, аймгийн төвд байршилтай газрын гэрчилгээ гаргаж өгнө гэхээр нь 2013 оны 9 сараас 2014 оны 7 сар хүртлэх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр 120,500,000 төгрөг түүний дансанд шилжүүлсэн. Гэвч газрыг бүтээж өгөөгүй тул эрүүгийн журмаар шалгуулсан, ...давах шатны шүүх хуралдааны өмнө түүнээс .............гэсэн бичиг хийж өгсөн. Гэвч газрыг бүтээж өгөөгүй тул өөрт учирсан хохирол болох 120,500,000 төгрөгийг Нарантуяагаас нэхэмжилж байна. ...мөн *******д газар бүтээж өгнө гэхэд нь 2014 оны 10 сараас 5 удаагийн гүйлгээгээр 86,520,000 төгрөг шилжүүлсэн, газрыг бүтээж өгөөгүй учир уг мөнгийг гаргуулна... гэсэн.

 

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: хариуцагч ******* ...Зандаръяагаас 120,500,000 төгрөг миний дансаар шилжиж орсон, уг мөнгийг бүгдийг би *******д шилжүүлж өгснийг эрүүгийн хэрэгт шалгаж тогтоосон..., хариуцагч ...би Зандаръяагаас мөнгө төгрөг авч байгаагүй..., хариуцагч ******* ...*******гийн газар авч өгөөч гэж гуйсны дагуу 2014 оны 10 дугаар сараас 11 сарын хооронд өөрийн дансаар 86,000,0000 төгрөг авсан. ******* нь энэ мөнгөтэй холбогдуулж цагдаад хандсаны улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж миний бие 10,000,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Би шалгагдаж байхдаа *******гийн бүх хохирлыг нөхөн төлсөн. Миний бие *******д Орхон аймгийн Говил багийн Арбулагт зуслангийн газар 10,000,000 төгрөгт, Зуун айл худалдааны төвийн 350 м.кв газрыг 58,000,000 төгрөгт, 7 дугаар микрийн урд байрлах 7 ширхэг гаржийг 15,000,000 төгрөгт, Эрдэнэ багт байрлах 4 айлын хашааг 12,000,000 төгрөгт, П.Отгонпүрэвийн Эрдэнэ багт байрлах сэлбийн 2а гудамж 6 тоот авто засварын зориулалттай 142,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгт тооцож, *******гийн эхнэр болох ******* нэр дээр шилжүүлж өгсөн... гэсэн.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д түүний Хаан банкны 5120003225 тоот дансанд 2013.9.11-нд 7,500,000 төгрөг, 2013.9.13-нд 18,000,000 төгрөг, 2013.9.23-нд 65,000,000 төгрөг, 2013.10.04-нд 20,000,000 төгрөг, 2014.07.01-нд 10,000,000 төгрөг, нийт 120,500,000 төгрөгийг шилжүүлсэн,

мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2024.10.06-нд 60,000,000 төгрөг, 2014.10.08-нд 21,000,000 төгрөг, 2014.11.14-нд 2,000,000 төгрөг, 2014.11.18-нд 3,000,000 төгрөг, 520,000 төгрөг, нийт 86,520,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, тэдний эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд, дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарыг авч өгнө гэсэн газрыг авч өгөөгүй, залилан мэхэлж мөнгө авсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаснаар ******* болон ******* нарт эрүүгийн хэрэг үүсган шалгагдаж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор тэдэнд ял оногдуулж, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор *******г эрүүгийн хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж, *******ын хохирогч *******д Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэнбүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрын үзүүлээд 7,500,000 төгрөг, зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м.кв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18,000,000 төгрөг, энэ газрыг сунгаж гэрчилгээ гаргаж өгнө гэж 40,000,000 төгрөг, Дөмөг худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м.кв газрын гэрчилгээ дээр нэмж 350 м.кв газар сунгаж өгнө гэж 12,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд байрлах газарт 6 гараашийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10,000,000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ганзулыг 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнээс хохирогч Зандаръяад 132,000,000 төгрөгийг төлж хохирол барагдуулсан болохыг тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 40

 

Нэхэмжлэгч зандаръяа ..эрүүгийн хэрэг давах дээр шийдвэрлэгдэх гэж байхад намайг гуйгаад байхаар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан гэж бичиг хийж өгсөн, уг бичигт заасан....зарим газрыг өгөөгүй, хохирол төлбөр бүрэн барагдуулаагүй гэж тайлбарлаж байх боловч иргэний эрх зүйн бүрэн чадамжтай өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай хүн байж хохирлоо бүрэн төлөөгүй байхад ийм бичиг хий өгсөн бол өөрөө хариуцна мөн нөгөөтэйгүүр эрүүгийн журмаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дахин иргэний журмаар нэхэмжлэх эрх үүсэхгүй иймд Ганзулд холбогдуулан гарасан...төг гаргуулахнэхэмжлэлтэй иргэний хэргийг 65.1.6- заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ньзүйтэй.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч ...Зандаръяа Нарантуяа нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... заасан худалдаххудалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байх боловч хэний өмчлөлд хаана байгаа ямар хэмжээ талбайтай ямар зориулалттай газрыг хэдэн төгрөгөр худалдаж байгаа нөхцлийг тодорхойлон зааж бичгээр гэрээ байгуулж холбогдохб үртгэлтйн байгууллагад бүртгүүлсэн гэрээ хийгээгүй энэ талаар баримтгүй ту тэдний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгчээс хариуцагч Нарантуяад дансаар нь 120,500,000 төгрөгийг шилжиж өөрийн дансаар орж ирсэн даруйд хариуцагч *******д шилжүүлэн өгч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ..........шийтгэх тогтоол, уг тогтоолд заасан *******ын өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрүүгийн .......тоот хэрэгт авагдсан Ганзулын болон Нарантуяагийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Зандаръяагийн хариуцагч Нарантуяад холбогдуулан гаргасан 120,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

 

 

 

10. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, , ******* нарт холбогдуулан гаргасан 120,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ