Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга Т.Солонго,

          улсын яллагч  Д.Цолмон,

          шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Алаг адуун овогт Баатарсүрэнгийн Мөнх-Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706038 390011 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто иненжер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Их Тамир консракшин” ХХК-д захирал ажилтай байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 60 дугаар байрны 802 тоотод оршин суух хаятай, бие эрүүл, ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан санаа бүрэн. Алаг адуун овогт Б.Мд /РД:АА85092311/.

       Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

       Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Арсланбаатарыг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Арсланбаатарт нэг ажил байна гээд санал болгосон. Хохирогч Арсланбаатарын ярьсан шиг үнэ хөлс дээр маргаагүй  юм. Арсланбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэхээр нь машины түлхүүр  булааж авснаас болж хоорондоо зодолдсон.Би найзыгаа эрсдэлээс хамгаалсан юм. Найздаа  гэмтэл учруулсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна гэв.

   Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Х.Арсланбаатарын...Намайг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай багын найз Мөнх-Эрдэнэ нь утсаар дуудсан. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкын автобусны хойд талд байх гэрт нь 21 цагийн үед очиход найзтайгаа гэртээ байж байсан. Тэгээд бид 3 ганц нэг шил архи уугаад сууж байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ хашаандаа 2 ширхэг контанер тавьчихсан байгаа. Чи энэ 2 контанерийг доторлоод өгөөч гэхээр нь би болно шүү дээ гээд гэтэл бид 2 үнийн дүн дээрээ тохиролцоогүй. Тэгээд бид 2 үнэ хөлснөөс болж маргалдаад барьцалдаад авсан чинь намайг боож унагаагаад шууд миний нүүр лүү 2 гараараа зодсон. Яг хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан олон удаа цохьсон. Сүүлдээ 2 гартаа савхин бээлий өмсөж байгаад цэрэг зодуур амсуулна гэж хэлээд цохиод байсан. Тэгээд сүүлдээ би чамайг цагдаад хэлэхгүй надад гомдол алга гэж худлаа хэлж байгаад гарч ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р тал/.

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15185 тоот дүгнэлтэнд:

          1. Х.Арсланбаатарын биед тархи доргилт, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун, нүдний алимны салстад цус хуралт, цээжний зүүн урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.  

        3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

        4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

          - Б.Мөнх-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15-р тал/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мнь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Арсланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул Б.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн үйлдлийг  хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2017 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 60 дугаар байрны 802 тоот гэртээ хохирогч Х.Арсланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн болон   хохирогч, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар    тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Х.Арсланбаатар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй тул одоогоор   бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

         Шүүгдэгч Б.Мгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн  хариуцлагыг  хүлээлгэх   үндэслэлтэй байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Алаг адуун овогт Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг 6 / зургаан/ сарын дотор төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ