Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга  Г. Номин,

          улсын яллагч С.Солонго

          шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харчуу овогтой Гомбосүрэнгийн Ганболдод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706017680139 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1975 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй, “Мон-Хорус” ХХК-д үйл ажиллагааны захирал ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36/Б-212 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Харчуу овогтой Г.Г/РД:СЖ75080211/,

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

        Г.Гнь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36/Б/-212 тоотод хохирогч Т.Мөнхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гмэдүүлэхдээ:  Би  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил  дээрээсээ Мөнхцэцэг  рүү утасдахад  ангийнхантайгаа уулзаад пиво  ууж байна гэсэн. Тэгээд   би  ирээд байж  байхад орой согтуу ирсэн.Би  түүнд хандаж  чи хэтэрхий ойр ойрхон ингэж идэж  уугаад байгаа юм  биш үү  гэхэд  Мөнхцэцэг  надад агсам тавиад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн тэгээд би өглөө ажилтай боль гэж гуйхад болихгүй байхаар нь тэгвэл би гаръя гэж хэлтэл намайг гаргахгүй зуураад байсан.  Тэгээд бүр болохгүй орилоод байхаар нь би цагдаа дуудсан,  энэ хооронд  гэрийнхээ эд  хогшлыг над  руу  авч шидээд үснийхээ сэнсээр намайг  цохихоор  нь би  2 гарнаас барьж байгаад  цагдаа нар ирэхээр  өгч явуулсан. Тэгээд эрүүлжүүлэхэд өөрийг нь хонуулаад маргааш өглөө нь би хөдөө ажилтай явсан учраас эрүүлжүүлэхээс авч чадаагүй болохоор надад өс санасан байх гэж бодож байна. Би Мөнхцэцэгийг санаатайгаар зодож цохьсон зүйл байхгүй.  Өнөөдөр би ингээд өөрөө хэрэгтэн болоод байж байгаад гайхаж байна гэв.

 

  Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас  шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнхцэцэгийн: ... Уг өдөр ажлынхаа хүмүүст хумс хийж өгөөд бид нар хоёр хоёр шар айраг уусан тэгээд орой 21.30 цагийн үед гэртээ орсон. Унтах гээд хэвтэж байсан чинь бэлгийн харьцаанд ёс бусаар орохыг эсэргүүцсэнээс болж намайг орноос өшиглөж унагаагаад чирээд, хоолой боогоод нуруу хөл рүү гараараа цохьсон. Зодоод эхлэнгүүт нь би цагдаа дуудаарай намайг аллаа гээд би орилсон чинь нөхөр түрүүлж цагдаа дуудсаных нь зөв байдаг билүү тэгвэл би түрүүлж цагдаа дуудна гээд цагдаа руу дуудлага өгсөн. Цагдааг ирэх хооронд би чамайг согтуу харагдуулна гээд дээр гарч цээжин дээр суугаад, хоолой боогоод дээр гараад цагдаа иртэл миний дээр суусан. Тэр хугацаанд хамаг цус боогдоод амьсгалж болохгүй, их улаасан байсан. Цагдаа ирэхэд агсам тавьж орилж, чарласан гээд цагдаад хэлсэн. Тэгэхэд нь би өөрөө хувцсаа өмсөөд цагдаатай цуг явна гээд хамт гарсан. Тэгээд цагдаатай хамт яваад эрүүлжүүлэхэд хоносон. Бид хоёр ерөөсөө маргалдаагүй намайг шууд л зодсон. Маш их гомдолтой байна. гэх мэдүүлэг/хх-ийн 7-9-р тал/,

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Жаргалсайхан:... Уг өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо, Түмэн наст хотхоны 36/Б/-212 тоотод эхнэр агсам тавиад байна гэсэн дуудлага Улиастай 10-с ирсний дагуу уг хаяган дээр ахлах ахлагч Болдбаатарын хамт очиход гэр орон ундуй сундуй эмх цэгцгүй болсон эхнэр нөхөр хоёр хэрэлдсэн байдалтай байсан ба нөхөр гэх залуу нь манай эхнэр согтуу ирээд агсам тавиад байна энэ хүнийг аваад яваач гэж байсан. Тухайн үед эхнэр нь уйлчихсан нөхрийгөө энэ намайг өөрөө зодчихоод намайг жаахан юм уусныг далимдуулаад цагдаа дуудсан би та нартай явнаа гэхдээ маргааш энэ хүнд гомдол гаргаж өгнөө гэж хэлээд бид хоёртой хамт явсан. / хх-ийн 44-р тал /

          Мөрдөн байцаалтад гэрч М.Болдбаатар:... Уг өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг өнгөрч байхад Улиастай 10-с Баянзүрх дүүргийн 14-р хороо, Түмэн наст хотхоны 36/Б/-212 тоотод эхнэр агсам тавиад байна гэсэн дуудлага ирсний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Д.Жаргалсайханы хамт очсон. Тус дуудлагын дагуу Жаргалсайхан бид хоёр  хоёулаа гэрт нь ороход нөхөр нь гэх залуу хаалга тайлж өгөөд эхнэр агсам тавьсан олон өдөр архи уугаад алга болчихдог ажлын газрынхантайгаа нийлээд яваад алга болчихдог мөнгөгүй болохоороо ирдэг гэх зэрэг юм яриад эхнэртэйгээ автомашины түлхүүр өг гэж хэрэлдээд байсан. Жаргалсайхан бид  хоёрыг уг айлд ороход үүдэн хэсгээрээ хувцас хунараа тараагаад шидчихсэн сандал зэрэг эд хогшил нь газарт уначихсан эмэгтэй нь нилээн согтуу хоорондоо ноцолдсон байртай байхад нь Жаргалсайхан бид хоёр  эхнэр нь гэх Мөнхцэцэг гэх хүнийг гэрээс нь авч гараад Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хийсэн./хх-ийн 45-р тал  /

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017оны09 дугаар сарын 01-ны өдрийн 11165 тоот дүгнэлтэнд:

  1. Т.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, нүүр, хүзүү, нуруу, дээд доод мөчдөд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/
  3. гдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 36-р тал/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36/Б/-212 тоотод хохирогч Т.Мөнхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан  гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул Г. Ганболдод   холбогдох  гэм буруугийн  үйлдлийг  хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

  Шүүгдэгч  Г.Г өөрийгөө  буруугүй гэж мэтгэлцэж байх боловч  түүнийгээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 Хохирогч Т.Мөнхцэцэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 Шүүхээс шүүгдэгч Г.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Харин шүүгдэгч Г.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

       

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:

            1. Харчуу овогтой Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан,эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ