Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02456

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02456

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг...../-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* нь 1986 оны 08 сараас 1989 оны 10 дугаар сарын 15 хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн бургастай бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо хортой хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэтэл энэ үеийн ажиллаж байсан байдал, архивын лавлагаа байхгүй тул Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн бургастай бригадад 1986 оны 08 сараас 1989 оны 10 дугаар сарын 15 хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-28/ *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт /хх-3/, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-4/, 1988 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл /хх-5/, хамт ажиллаж байсан *******,******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 104 дугаартай тушаал /хх-12-13/, нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

2. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1986 оноос 1989 оны тушаал, Бургастай бригадын 1986 оноос 1989 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд *******тай холбогдох 1988 оны 01-10 сарын цалин гарсан гэх тодорхойлолт,

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай цалингийн тодорхойлолт,

 

хамт ажиллаж *******,******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажиллаж байсныг нотлох тушаал шийдвэр, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4. Харин хүсэлт гаргагч *******ын Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан .огт . /....РД:....../-ын Увс айм...гийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ