Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02458

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02458

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 2..../-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1989 оны 09 дүгээр сарын 20-ноос 1991 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, талхчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл энэ үеийн ажиллаж байсан байдал, архивын лавлагаа байхгүй тул 1989 оны 09 дүгээр сарын 20-ноос 1991 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, талхчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хх-3/, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4/, хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-8/ нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. ******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл худалдагчаар, Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбулаг ББХХоршоонд 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл худалдагч, талхчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд:

-*******ийн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №313366 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар /хх-4/,

-хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ....../-ийн Булган аймгийн Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл худалдагчаар, Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбулаг ББХХоршоонд 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл худалдагч, талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ