Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02459

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02459

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ..../-ийн

 

хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааэ: ...******* нь 2015 оны 08 дугаар сарын 02-нд *******тай танилцаж, 2016 онд *******, 2018 онд *******, 2020 онд *******, 2023 онд ******* нарыг төрүүлсэн. Бид Франц улсад бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хөвгүүд эхээр овоглосон. Миний эхнэр ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Франц улсад өвчний улмаас нас барсан тул намайг хүүхдүүдийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, хүү *******, *******, *******, Б.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-4-8/, ДНХ-ийн шинжилгээний сорилтын дүнгийн хуудас /хх-9-12/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч ******* талийгаач *******тай 2015 оны 08 дугаар сарын 02-нд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 22-нд *******, 2018 оны 06 дугаар сарын 27-нд *******, 2020 оны 08 дугаар сарын 04-нд *******, 2023 оны 01 дүгээр сарын 26-нд ******* нар төрсөн бөгөөд тэд гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас хүүхдүүд эх *******аар овоглосон болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Ган ДНХ сан лабораторийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ДНХ-ийн шинжилгээний сорилтын дүнгийн №2025/139-3 дугаартай хуудсаар тогтоогдож байна.

 

3. Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж Очирваан овогт Дашдэмбэрэлийн Бямбасүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн *******овогт Буянжаргалын Эрхэс, 2018 оны 06 дугаар сарын 27-нд төрсөн *******овогт Буянжаргалын Баялаг, 2020 оны 08 дугаар сарын 04-нд төрсөн *******овогт Буянжаргалын Тэнгис, 2023 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн *******овогт Буянжаргалын ******* нарын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн ...с РД:..../, 2018 оны 06 дугаар сарын 27-нд төрсөн ...3/, 2020 оны 08 дугаар сарын 04-нд төрсөн ..../, 2023 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн ./ нарын эцэг ....н /..РД:... мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ