| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03200/И |
| Дугаар | 312/ШШ2025/02460 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/02460
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 312/ШШ2025/02460 | Орхон аймаг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ..../-ын
Талийгаач *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч *******,
Гэрч: *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* нь 2014 оны зун хань ******* Хаш-Эрдэнэтэй танилцан үерхэж, дотно харилцаатай болж, удалгүй нэг гэрт орж хамтран амьдарсан байна. Тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мичидмаа охин мэндэлжээ. Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй, охин нь эх *******аар овоглодог, хань ******* 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зуурдаар нас барсан. Охиндоо эцэг *******эс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримтуудыг бүрдүүлэхэд охин *******гийн эцэг *******, эх ******* биднийг хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул хамтын амьдалтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна... гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ам бүлийн тодорхойлолт /хх-5/, охин *******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, П.Хаш-Эрдэний нас барсны гэрчилгээний хуулбар /хх-7/, фото зураг /хх-8/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь талийгаач *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүснэ гэж тодорхойлсон.
******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байх ба хүсэлт гаргагч *******тай 2014 оноос 2025 он хүртэл хамтран амьдарч дундаасаа 2016 оны 08 дугаар сарын 22-нд охин *******г төрүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- *******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/,
- П.Хаш-Эрдэний нас барсны гэрчилгээний хуулбар /хх-7/,
- Гэрч *******, ******* нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ам бүлийн тодорхойлолт /хх-5/,
- Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Чонос овогт Бат-Өлзийгийн Надмид /РД:..../-ыг талийгаач Тавьчууд овогт ******* Хаш-Эрдэнэ /РД:.../-тэй 2014 оноос 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ