| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0642/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Х.Гн өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД:16-97,
шүүгдэгч Х.Гн өмгөөлөгч Н.Жамъяндорж ҮД:12-84,
шүүгдэгч Х.Г, Х.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хурлаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2-84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Х.Г/РД:НД81121978/,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Архуст суманд 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1753 тоотод түр оршин суудаг боловч иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2-84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаартай тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Х.Г/РД:НД91042511,
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Х.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Х.Гнарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0063 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Х.Гнь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар ховор ургамлын жагсаалтанд оруулсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг 2016 оны 10,11 дүгээр сард Баянзүрх дүүрэг дэх Цайз захын орчмоос зохих зөвшөөрөлгүй худалдан авч өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Төмөр замын 2-84 тоотод хувийн эзэмшлийн сууцны 1 дүгээр давхарт хадгалсан, уг хадгалсан самрыг төрсөн дүү Х.Гтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар 23-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр 55-00 УНК улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 74.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Мөн Х.Гнь төрсөн дүү Х.Гтэй бүлэглэн 2016 оын 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэврүүлэхийг завдсан гэмт хэрэгт,
Х.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар ховор ургамлын жагсаалтанд оруулсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг яллагдагч Х.Г бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 55-00 УНК улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 74.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Мөн Х.Г нь төрсөн ах Х.Г бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэврүүлэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гмэдүүлэхдээ : Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярихгүй гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: : Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярихгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс :
Мөрдөн байцаалтанд хохирогч О.Батсайханы:...танай хэлтэсээс эрүүгийн 201724000063 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч томилуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 24-ий өдрийн 11/4-1807 дугаартай албан бичгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/011799 дугаартай албан бичгээр энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсны дагуу оролцож байна. Би Х.Гнарт холбогдох эрүүгийн 201724000063 дугаартай хэргийн материалд авагдсан шаардлагатай зарим баримттай хуулиар олгогдсон эрхийн дагуу танилцахад Монгол улсын Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд багтсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг Х.Ггэгч нь 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүрэг “Цайз” захын орчмоос зохих зөвшөөрөлгүй худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын толгойт өртөөн дээр ОХУ-аас ирсэн 50 вагонтой цувааны 92633346, 92646850 дугаарын вагоны доод талд БНХАУ-руу хил давуулан гаргахыг завдсан байна. Энэ хэргийг тээврийн прокурорын газраас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/204 дугаартай мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалалыг тогтоолгохоор Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлснийг УЕПГ-аас мөрдөн байцаалтын харьяалалыг өөрчлөн Мөрдөн байцаах албанд ирүүлсэн байна. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ах дүү 2 болох Хаянхярваагийн Х.Г, Гантөгс гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Хуш модны самар нь ойн дагалт баялаг юм. Самрыг заавал зохих зөвшөөрлийн дагуу ойгоос бэлтгэх ёстой. Бэлтгэхийн тулд тухайн бэлтгэх газрын орон нутгаас зөвшөөрлийг авсан байх ёстой. Зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн хуш модны самрыг тусгай зориулалтын багаж тоног төхөөрөмжөөр цөмөж бэлтгээд, эрүүл ахуйн шаардлага хангаж тусгай зөвшөөрлийн дагуу гадагш экспортлох ёстой байдаг. Энэ хэрэгт шалгагдаж байгаа Х.Г нарын хувьд энэ шаардлагыг хангаагүй, хууль бусаар хуш самрыг худалдан авч, хадгалан, тээвэрлэж вагон доор нууж БНХАУ-руу гаргахыг завдсан байна. Энэ үйлдэл нь хууль бус юм. Хуш модны цайруулсан самар нь Засгийн газраас 2015 онд тогтоосон тогтоолын дагуу нэг кг нь 50.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Хэрэгт бол экологи, эдийн засгийн үнэлгээ нь холбогдох газруудаар зохих журмын дагуу хийгдсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 185-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Соёл-Эрдэнийн би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр байсан юм хэдийд гэдгийг сайн санахгүй байна би ээлжиндээ вагон үзэгч З.Нямхүү, шурган үзэгч Э.Амарбаяр, А.Мөнгөн, вагон үзэгч С.Ариунцэцэг, А.Мөнхбаяр, Э.Идэрбат нарын хамт гарсан юм. Ингээд ээлжинд гарах хугацаанд 23 цагийн үед байхаа Толгойт өртөөний Б паркаас тэгш чиглэлийн галт тэрэг явах болоод тухайн галт тэргийг 2 дугаар групп буюу Амарбаяр, Нямхүү, Ариунцэцэг нар үзлэг хийлгэхээр явуулсан юм. Манай үзэгч нар тухайн галт тэргэнд үзлэг хийж байгаад З.Нямхүү надруу утсаар яриад ахлахаа энэ вагоны доод талд нь хайрцаглаад шуудайтай зүйл хийсэн байна ямар юм болохыг сайн мэдэхгүй байна яах уу? гэж асуухаар нь би за наад зүйлээ оролдож болохгүй шүү би очих гэж байна галт тэргээ үзэж бай гэж хэлээд яваад очсон. Намайг очиход вагоны доод талд барилгын хар панер хайрцаглаад завсарт нь шуудайтай эд зүйлс хийсэн байсан ба овор хэмжээ нь их байсан. Тухайн үед би юу юм бол гэж их гайхаж байсан ба Б паркын харуул Мөнхбаярыг дуудсан. Удалгүй Мөнхбаяр ирээд тэр зүйлийг онгойлгож үзэхэд шуудайн дотор цайруулсан самар байхаар нь төмөр замын цагдаад мэдэгдсэн. Намайг очиход тухайн галт тэрэгний орчим хүн байгаагүй. Тэгээд бид нар ажил хийгээд явчихсан болохоор хичнээн шуудай гарч ирсэнг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Мөнхбаярын : ...Би Толгойт өртөөний харуулын ажлыг аваад 1 жил болж байна. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагт Толгойт өртөөний Б паркын харуулын ажлыг хүлээж авсан би шөнө ажиллаад өглөө 08 цагт буудаг. Орой ажлаа авчихаад парк дээр байгаа вагонуудад хяналтаа тавиад байж байхад 21 цагт Толгойт өртөөн дээр суудлын галт тэрэг ирж зогсоход нь өртөөн дээр очиж ажиллачихаад буцаад Б парк дээр ирсэн. Ингээд 23 цагийн орчим ахлах вагон үзэгч Соёл-Эрдэнэ станцаар намайг дуудаад 3 дугаар зам дээрх вагон доор хайрцагтай юм хийсэн байна наашаа хүрээд ир гэхээр нь явж очоод яасан юу болсон бэ гэхэд энэ вагон доор хайрцагтай юм хийчихсэн байна гэхээр нь вагон доогуур нь шургаж харахад хар паниараар хайрцаглачихсан шуудайтай юм байсан. Энэ талаар диспичерт хэлээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч З.Нямхүүгийн :...Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны 20 цагт ажлаа хүлээж аваад тэр өдөр ажилтай байсан юм. Манай ажил А парк дээр байдаг болохоор ерөнхийдөө тэндээ вагоноо үзэж шалгаж байж байдаг гэхдээ Б парк дээр очиж ажиллана л даа, 2 талд очиж ажилладаг гэж ойлгож болно. Ингээд орой 22 цагийн орчим Б паркын 3 дугаар зам дээр урагшаа чиглэлд явдаг вагон бэлэн боллоо гэж өртөөний жижүүр Надмидбаатар мэдэгдэхээр нь 3-р зам дээр очиж вагонуудыг шалгаж явахад тормозны хөшүүргэний дамжуулгануудын байдлыг вагоны доор орж харахад сүүл хэсэгт байсан вагоны доод талд хар битүү хайрцагтай юм байхаар нь хажуу талынх нь завсраар гараа оруулаад үзэхэд шуудайтай самар шиг юм байсан. Тэгэхээр нь ахлах үзэгч Соёл-Эрдэнэд гар станцаараа вагон доор хар хайрцагтай юм байна гэж хэлэхэд Соёл-Эрдэнэ гар станцаар энэ вагоныг явуулахгүй доор нь хайрцагтай юм байна, энэ вагоныг авч үлдэнэ салга гэж яриад тэр цуваа вагоныг явуулалгүй үлдээсэн. Ингээд Соёл-Эрдэнэтэй ярьчихаад би А парк руугаа очиж ажилласан. Буцаад Б парк дээр ирэхэд цагдаа нар, цэрэгжүүлсэн хамгаалалтынхан ирчихсэн байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч З.Нямхүүгийн :... 2016 оны 12 сарын 26-ны орой 20 цагт ажил хүлээж авч 27-ны өглөө 08 цагт ажлаасаа буусан. Энэ хугацаанд хойд чиглэлэлээс ачаалал ихтэй байсан. Миний ажлын байрны тодорхойлолтонд галт тэргийг саадгүй хүлээн авч тасралтгүй явуулж байх үүрэгтэй байдаг. Орой 11 цагийн үед А4 Д-5-р замуудаас вагон нийлүүлж “В” паркын 3-р зам дээр байсанг нийлүүлсэн. Ингээд М-49-67 гээд холбох замуудаас үлдсэн вагонуудыг хүлээн авч 22 цаг 30 минутын орчим нэг цуваа бэлэн болохоор туслах жижүүр Гансүх, пүүлэгч, техник үйлчилгээний газрын вагон үзэгч нарт мэдэгдсэн. Ингээд илчит тэрэг цуваанд орж тормоз шалгаад туршиж байх үед вагон үзэгч, туслах жижүүр нар вагонд юм ачсан байна гэхээр нь хаана ямар байдалтай байна гэхэд доод талын рам төмрөнд хар панер хийгээд юм ачсан байна гэсэн. Зургийг нь аваарай буухдаа актаа бичиж өгөөрэй гэж хэлээд галт тэрэгний зохицуулагч төмөр зам дахь цагдаагийн газарт мэдэгдсэн. Би бол гарч хараагүй би өөрөө дотор сууж хяналтын самбарыг хянаж суудаг хүн байгаа юм. Сүүлд нь сонсож байхад шуудайнд самруудыг хийгээд хар панерыг нь шруппдчихсэн байсан гэж ярьж байсан.. .гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бэлгүтэгийн: ...Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ” гэж заасны дагуу Толгойт өртөө нь гаалийн бүст хамаарч байна. Энэ хэрэг асуудалд холбоотой ОХУ-аас мод, модон материал ачиж ирсэн вагонууд нь ОХУ-аас манай улсын Алтанбулагийн хилээр орж ирэхдээ гаалийн хяналтаар орсон. Энэ хяналт нь Толгойт өртөө болон Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа. Энэ мод ачсан вагон манай улсын хилээр орж ирээд өөр улсын буюу БНХАУ-ын хилийн гаалийн хяналтанд ороход манай улсын гаалийн хяналт дуусгавар болно. Тэгэхээр энэ хэргийн хувьд бол манай улсад хилийн гаалийн хяналтанд байгаа вагонд эд зүйл буюу Монгол улсын хилээр гаргахыг хориглосон хуш модны самрыг нуусан гэж үзнэ. Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Гаалийн тухай хуулийн 290-р зүйлд хүлээх хариуцлагын хэлбэрийг зааж өгсөн байгаа. Энэ хуулийн 290-д хариуцлага ногдуулахдаа хориглосон эд зүйлийн хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтэрсэн зөрчлийг бол зохих бусад байгууллага болон цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/
-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтын 471 дүгээрт нарсны төрлийн модны үр, ойн нарс, сибирь хушны үр идээний экологи эдийн засгийн үнэлгээг кг-ийн 50.000 төгрөгөөр үнэлэхээр заасан байна. / 1-р хх-ийн 76-77-р тал/
-Монгол улсын засгийн газрын 1996 оны Ховор ургамлын жагсаалт батлах тухай 153 дугаар тогтоолд Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж “Нарсны төрлийн модны үр /одой нарс, сибирь хушны үр идээ/-ийг ховор ургамлын төрөлд оруулсан жагсаалт /1-р хх-ийн 197-р тал/ зэрэгнотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогч, мэдүүлэгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Х.Гнь Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг зохих зөвшөөрөлгүй худалдан авч өөрийн амьдардаг орон байрандаа хадгалж байгаад мөн уг самраа Толгойт өртөө рүү тээвэрлэн Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд нууж улсын хилээр нэвтэрүүлэхийг завдсан, Х.Г нь өөрийн төрсөн ах Х.Х.Гийн уг самрыг түүний амьдарч байсан орон байрнаас Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэн, БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтэрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу1492.2 кг самрыг нууж улсын хилээр нэвтэрүүлэхийг завдсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Х.Г нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар ховор ургамлын жагсаалтанд оруулсан Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг 2016 оны 10,11 дүгээр сард Баянзүрх дүүрэг дэх Цайз захын орчмоос зохих зөвшөөрөлгүй худалдан авч өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Төмөр замын 2-84 тоотод хувийн эзэмшлийн сууцны 1 дүгээр давхарт хадгалсан, уг хадгалсан самрыг төрсөн дүү Х.Гтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар 23-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр 55-00 УНК улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө хүртэл тээвэрлэсэн ,мөн Х.Гнь төрсөн дүү Х.Гтэй бүлэглэн 2016 оын 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг, 74.610.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Х.Х.Г, Х.Гнарын байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн энэ үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнар нь Сибирийн хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг тээвэрлэн зөөж Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай вагонуудын доод талд нууж Монгол улсын хилээр нэвтрүүлэх үйлдэл хийсэн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтаглан төмөр замын вагон үзэгч, шалгагч ажилчдын хяналтаар гэмт үйлдэл нь илэрч монгол улсын хилээр бараа нэвтрээгүй нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнарыг эдгээр гэмт хэргүүдийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт... энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Х.Гнь төрсөн дүү Х.Гтэй бүлэглэн 2016 оын 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнд түр байрлуулсан ОХУ-аас мод, модон материал тээвэрлэн ирсэн БНХАУ-ын хил нэвтрэх транзит ачаатай 92633346, 92646850, 54235833 дугаарын вагонуудын доод талд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны үр идээ болох цайруулсан 63 шуудай буюу 1492.2 кг самрыг буюу хориглосон барааг нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2- д... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан дээрхи хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнарыг самрын үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А-282 дугаар тушаалыг үндэслэн экологи- эдийн үнэлгээгээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Монгол улсын “ Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ойн дагалт баялагийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлж өгөхийг хүсч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж Ойн тухай хуульд заасны дагуу самрын зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 6.267.240 төгрөг болсон байна. / 2-р хх-н 164-173-р тал/
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэжээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнарын гэмт үйлдлийн улмаас одоогоор бусдад учруулсан хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн зүйлгүй байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Улаанбатар-Төмөр замын цагдаагийн хэлтсийн хадгалах чингэлэгт байгаа 63 шуудай буюу 1492.2 кг цайруулсан самрыг улсын төсөвт шилжүүлэхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт:... үйлдэж гэмт хэрэг олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэжээ.
Шүүгдэгч Х.Х.Г, Х.Гнар нь гэмт хэрэг үйлдэхдээ Х.Гийн эзэмшлийн АЯ¹04711565 гэрчилгээтэй 55-00 УНК улсын дугаартай ” Митсубиши-Пажеро” маркийн автомашиныг ашиглан самрыг тээвэрлэсэн байх ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Түвшинтөрийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Х.Гийн эзэмшлийн АЯ¹04711565 гэрчилгээтэй 55-00 УНК улсын дугаартай “Митсубиши-Пажеро” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 36. 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Х.Гийг байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, бусадтай бүлэглэн тээвэрлэсэн гэмт хэргийг, мөн улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн , Боржигин овогт Хаянхярваагийн Гантөгсийг бусадтай бүлэглэн байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан барааг тээвэрлэсэн гэмт хэргийг, мөн улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Х.Г, Х.Г нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Боржигин овогт Х.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар , Боржигин овогт Х.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.Гоногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, Х.Гт оногдуулсан 1 /нэг / жил 5 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Х.Гоногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, Х.Гт оногдуулсан 1 /нэг / жил 5 /таван/ сарын хорих ялыг 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Х.Г, Х.Гнарын ял тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Х.Г, Х.Гнар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар тооцсон Төмөр замын цагдаагийн хэлтсийн хадгалах чингэлэгт хадгалагдаж байгаа хуш модны цайруулсан 6.247.240 / зургаан сая хоёр зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн үнэ бүхий 63 шуудай буюу 1492.2 кг самрыг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Түвшинтөрийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Х.Гийн эзэмшлийн АЯ¹04711565 гэрчилгээтэй 55-00 УНК улсын дугаартай “Митсубиши-Пажеро” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.Г, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Г, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ