Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Болор,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          хохирогч Ц.Буяннэмэх,

        шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Авга хариад овогт Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806001890054 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэгт 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, ээж, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Хос-Өргөө хотхоны 29 /А/ байрны 29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн. Авга хариад овогт Б.Б /РД:УЮ87082808/.

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

        Б.Б2017 оны 12  дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэ толгойн 33-589 /А/ тоотод иргэн Ц.Буяннэмэхийг “таксины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдан зодож  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би пабад сууж байгаад шөнө гэртээ орж ирсэн. Хохирогч бид хоёр ажлын шугамаар анх танилцсан. Хохирогчтой хамт амьдраад 9 сар болсон. Эхэндээ бид хоёр хэрүүл хийдэггүй байсан. Хохирогч надаас нилээн ах, халамжтай болохоор нь би дасаад хамт амьдрах болсон. Надад дэмжлэг туслалцаа их өгдөг байсан. Мөнгөгүй байхад мөнгө өгдөг байсан. Би өмнө нь эрэгтэй хүнтэй хамт амьдарч үзээгүй. Намайг хохирогч зоддог байсан. Мөн сэтгэл санаагаар дарамталж, харддаг байсан. Би өмнө нь хохирогчтой муудалцчихсан байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа гэр рүүгээ очихдоо пабад пиво уучихаад очсон. Гэртээ ирээд хохирогчоос таксины мөнгө асуусан. Мөнгө байхгүй учраас хийдэг модон дэрнээсээ нэгийг өгөөд таксины жолоочийг явуулсан. Хохирогчийг би гараараа нүүр, гарыг нь самардсан. Намайг хардаад хоёр гарыг маань ам руу минь чихээд байсан. Тэгэхээр нь би уурласан. Уурандаа толь, зурагтыг нь авч шидсэн. Хохирогч миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Нүүр маань хөх няц болсон гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Буяннэмэх мэдүүлэхдээ: Тухайн үед үүрийн 5 цагт шүүгдэгч гэрийн хаалга тогшоод байсан. Би хаалгаа онгойлгохгүй цонхоороо хараад зогсож байхад шүүгдэгч цонх хагалсан. Намайг гарахад шүүгдэгч нүүрийг маань маажсан. Шүүгдэгч хөрөө барихаар нь би хөрөөг нь булааж авсан. Би тухайн үед огиод гар салганаад байсан. Өглөө нь хагарсан цонхоо шиллэсэн. Тэгээд шүүгдэгчийг гэрээсээ яв гэж хөөхөд намайг дахиад маажих гэж оролдохоор нь тэгэхээр нь би гарыг нь ам руу нь чихсэн. Намайг дахиад маажих гэж араас хөөсөн. Би цагдаагийн байгууллагад хандаж, цагдаа ирэхэд шүүгдэгч яваад өгсөн. Шүүгдэгчийн эхэд нь би утсаар болсон үйл явдлыг хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Буяннэмэхийн:.. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 05 цагийн орчимд Болормаа над руу утсаар залгаж “би танайх руу ирж байна” гэж хэлэхээр нь ирээд хэрэггүй чамайг оруулахгүй гээд утсаа тасалсан” удахгүй 10 минутын дараа тэр өөрөө татаад ороод ирсэн. Орж ирээд хашааны хаалга нүдэхээр нь би онгойлгоогүй тэр өөрөө татаад орж ирсэн.  Орж ирээд 10 орчим минут нүдэхээр нь онгойлгоогүй. Тэгтэл тэр усны савтай шороогоор байшингын цонх хагалсан, тэгэхээр нь би гарч түүнийг хашаанаас чирч гаргаад хаалгаа цоожилох гэхэд эвдэрсэн байсан тэгтэл тэр орж ирээд миний нүүрийг маажих гэхээр нь куртикээ нөмөрч нүүрээ хамгаалсан чинь тэр нүүр маажихаар нь зугтаагаад гэрт орсон. Араас тэр орж ирээд ширээн дээр байсан гар хөлөөгөөр миний зүүн гарлуу мөн зүүн талын хавирга суга орчим руу цохихоор нь түүнийг бариад аваад хөрөөг нь гарнаас нь булааж авч цагдаа дуудсан. Таксины жолооч мөнгө нэхэхээр нь хийж байсан дэрээ өгсөн. Болормаа дахиж тэгэхгүй гээд байхаар нь цагдаад өгсөн дуудлага буцаасан. Ажлын өрөөнд унтах гээд байхаар нь орон дээрээ унтуулж өглөө яваарай гэж хэлсэн. Өглөө 10 цагт түүнийг босоод яв гэхэд тэр явахгүй намайг “мал тэнэг, чамайг бол би яаж ч чадна шүү цагдаагаар яасан ч чи намайг босохгүй шүү эцэг эхийнхээ толгойг залгисан шоронгийн хадаас хулгайч” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Түүнийг хэвтээд байхаар нь босоод яв гэж хөнжлийг нь татахад нүүр маажих гээд байхаар нь 2 гарыг нь бариад орон дээр дараад “ингээд чи нүүр маажиж байгаарай” гэж хэлсэн. Гар хазах гэхээр нь түүний гарыг нь өөрийнх нь аманд нь чихсэн. Тавьсан чинь бурхан нураагаад зурагт авч над руу шидэхээр нь би түүнээс зугтсан. Тэгтэл толь шидэхээр нь түүний 2 гарнаас нь барьж дарж өвдөгөөрөө цээжин дээр нь дарж байгаад дахин амруу нь гарыг нь хийж барьж байгаад би гэрээс гарч зугтсан. Намайг гэрээс гарсаны дараа гал тогооны сервант, плитка ширээний тавцан авч шидсэн байсан. Цагдаа 11 цагийн орчим дахин дуудсан. Болормаагийн ээжийнх нь утас болох 89189759 дугаарын утсаар танай охин надад агсам тавьж нүүр маажсан гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Баатар-Эрдэнийн:..Болормаа миний хамгийн том охин байгаа юм. Түүний эх Сарантуяа бид хоёр 1986 оноос 2009 оны хүртэлх хугацаанд амьдарч байгаад салсан. Болормаа нь тухайн үед ОХУ-д оюутан байсан учир ээжтэйгээ үлдсэн. Түүний зан байдал багаасаа орос, цэцэрлэг, сургууль төгссөн Монголд сургуульд байгаагүй. 10-р анги төгсөж байхдаа ангийнхантайгаа явж байгаад 3-4 давхараас унасан гээд эмнэлэгт 1 сар орчим хэвтэж байсан. Оюутан байхдаа хүүхэдтэй болоод 4-р курсээсээ сургуулиасаа чөлөө авсан. Орос, Англи хэл, Испани хэлтэй. Юмнаас унасаны дараа орос эмч нар сэтгэцэнд нь юм байж магадгүй шүү үзүүлээрэй гэсэн. Бид үзүүлээгүй яваад байгаа. Хүнд их тусч наргианч шогч, нийтэч зантай хүүхэд. гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Бөхбатын... Энэ хүнийг өмнө нь мэднэ. Учир нь манай хорооны харъяалалттай ба Болормаад зодуулсан энэ хэрэг болохоос өмнө нь Болормаа гэж эмэгтэй манайд ирээд намайг тайван байлгахгүй байна гээд ярихад нь би гэрт нь очиж байсан. Тэгэхэд Баатар-Эрдэнэ овогтой Болормаа гэж эмэгтэй Буяннэмэхтэй хамт нэг гэрт амьдарч Болормааг согтуу ирэхээр нь хөөгөөд хоорондоо асуудал болж хэрэлдээд байсан. Тэгээд Болормаа нь мөнгө нэхэж Буяннэмэх нь модон дэр хийдэг 60.000 төгрөгний үнэтэй дэр өгч явуулж байсан. Хэсэг байж байгаад хэд хоногийн дараа бас хоорондоо хэрэлдээд миний утас руу залгаад нөгөө хүүхэн чинь дахиад ирчихээд байна гэхэд яг тэдний хажуугаар гарч таараад гэрт нь очиход Болормаа нь хашааных нь гадаа уйлаад гараад ирсэн, гэрт нь ороход Буяннэмэхийн гэрийн эд зүйлийг бүгдийг нь бужигнуулсан байсан. Буяннэмэх наад хүүхнээ манайхаас явуулаад өг гэхээр нь Болормааг авч яваад түүнийг ажил дээр аваачиж мэдүүлэг аваад ам руу гараа хийсэн эрүү эвгүй болсон гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлэхээр тогтоол өгч явуулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  ¹375 тоот дүгнэлтэнд:

           1. Ц.Буяннэмэхийн биед дух, баруун шанаа, цох, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу баруун зүүн хацар, эрүү, зүүн чихний урд, хамрын нүхний доод хэсэг, баруун шуу, зүүн бугалга, шуунд зулгаралт, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.  

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

          -Шүүгдэгч Б.Болормаагийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судвлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Болормаа нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэ толгойн 33-589 /А/ тоотод иргэн Ц.Буяннэмэхийг “таксины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул  Б.Бхолбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Болормаа нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэ толгойн 33-589 /А/ тоотод иргэн Ц.Буяннэмэхийг “таксины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдан зодож  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч болон мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байх  тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Ц.Буяннэмэх нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүхээс шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй  гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Бгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Авга хариад овогт Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б500 /таван зуун / нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Боногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ