Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 143

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т.Эн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн  ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилснийг, Л.Дн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10,  91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар зүйлчилснийг тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

            2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т.Э гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн тусгай ангийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, Л.Дгийн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15-д зааснаар, мөн бусдын эд зүйлийг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, мөн  хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Тн гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар  зүйлийн 147.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

            3. Боржигон овогт Т.Э бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж пивоны шилээр цохих болон хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  Лантаг овогт Л.Дг бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Найман овогт А.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Т.Э 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Дг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар, А.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.7, 2.11-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 /арван гурван/ жилийн хорих ялыг оногдуулсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Эоногдуулсан 13 /арван гурван/ жилийн   хорих ялыг, Л.Дд оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, А.Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, Л.Днарын цагдан хоригдсон нийт 346 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           8.  А.Т нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ТэЭс 565.043 /таван зуун жаран таван мянга  дөчин гурван/ төгрөгийг, Л.Дс 3.065.043 /гурван сая жаран таван мянга дөчин гурван/ төгрөгийг тус тус гаргуулан  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цагаанбулагийн Сайнтуяад /РД:ЖЭ72060465/  олгосугай.

            10. Хохирогч Ц.Сайнтуяа гэм хорын бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд  заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач С.Батзолбоогийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           13. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгоноор хүчинтэй бөгөөд Л.Д нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг  тоолсугай.

14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдьсугай.

   15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Э, Л.Дн, А.Тд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

 

                                                                                     Э.ЧИНГИС.