| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/01964/И |
| Дугаар | 192/ШШ2025/10373 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/10373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар байранд байрлах БХХК /РД:2063182/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, байранд байрлах Б г ХХК /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух, Ц овогт Б О/РД: /-д холбогдох,
Орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээний торгууль 6,119,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 42,900,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн,
Орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг БХХК, Б г ХХК-д даалгах, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нар нь хариуцагч Б.Оэд холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээний торгууль 6,119,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 42,900,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Б г ХХК болон иргэн Б.Онар Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байршилтай, 21.1 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээгээр иргэн Б.О нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 2 өдөрт багтаан орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх цаашлаад хэсэгчилсэн эсвэл үлдэгдэл төлбөрийг төлөх, Б г ХХК нь тус орон сууцны түлхүүрийг Худалдан авагч талд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд Худалдагч тал Худалдан авагч талд Сүхбаатар дүүрэг, * тоот орон сууцны түлхүүрийг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
Гэвч иргэн Б.Онь орон сууцны түлхүүрийг шилжүүлэн авсан өдрөөс эхлэн тус орон сууцанд амьдарч байгаа хэр нь 2025 оны 03 дугаар cap хүртэл орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөлгүй манай компанийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлэх ямар ч боломжгүй байдалд хүргэж өнөөдрийг хүртэл манай компанийг хохироосоор байна.
Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүйгээс гадна байраа суллаж өгөөд хохирлыг чинь төлөөд гарна гэсний дагуу гэрээнээс татгалзсан.
Гэрээнээс татгалзаж иргэн Б.Оэд орон сууцны хохирлыг төлөхийг удаа дараа шаардаж байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч хохирлоо төлөөд суллаад удахгүй гарна гэсээр өнөөдрийг хүрч суллаж өгөхгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д Энэхүү гэрээтэй холбоотой маргааныг худалдагч талын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ гэж заасан болно. Орон сууц худалдах, Худалдан авах гэрээний 7.1-т гэрээг цуцалсан тохиолдолд сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу Худалдан авагч нь торгууль болох 6,119,000 төгрөгийг Худалдан авагч талд төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Б.Оийн хууль бус эзэмшилд байгаа Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байршилтай орон сууцыг бид 2022 оны 06 сараас эхлэн өөр иргэнд нэг сарын 900,000 төгрөгөөр буюу компанийн дотоод журамд зааснаар тогтоосон үнийн дагуу хөлслүүлэхээр тохиролцсон байсан боловч иргэн Б.Охудалдаж авна гэсэн учраас бид Б.Отэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Иймд хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 33 cap 8 хоногийн хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ нэг сарын 900,000 төгрөгөөр тооцож 29,940,000 төгрөг, торгууль 6,119,000 төгрөг, нийт 36,059,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгох зорилгоор Хангай хотхоны 1 өрөө байрыг хөлслөх төлбөрийн жишиг үнийг хариуцагчийн тухайн орон сууцанд амьдарсан хугацаа буюу 2022 оноос 2025 оны хугацаанд тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан.
Уг шинжээчийн дүгнэлтэд 2025 оны 1 өрөө байрыг хөлслөх төлбөрийг 1,100,000 төгрөг гэж тодорхойлогдсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс учирсан хохирол 29,940,000 төгрөгийг 2022 оны 06 сараас 2025 оны 09 сарын хүртэл нийт 39 сарын хугацаанд нэг сарын хөлслөх төлбөрийг 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 42,900,000 төгрөгийг болгон нэмэгдүүлж байна.
Иймд Иргэний хуулийн 227.1-д заасны дагуу Б г ХХК, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оэд нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах * тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний торгууль 6,119,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол 42,900,000 төгрөгийн хамт нийт 49,019,000 төгрөг гаргуулах болгон нэмэгдүүлж нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагч Б.О хариу тайлбартаа: 2022 оны 05 сарын 06-ны өдөр Б.Онь Б г ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ өнөө хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар Б.Онь орон сууц өмчлөх эрхтэй.
Иргэний хуулийн 234.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч болох Б г ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ өнөө хүртэлх хугацаанд биелүүлээгүй байгаа. Хангай хотхоны байрнууд Хөгжлийн банкны барьцаанд байгаа ба ийнхүү эрхийн зөрчилгүй хөрөнгөөр хангах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.
Монгол Улсын Хөгжлийн банк 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн 2/1425 дугаар албан бичгээр * хотхоны орон сууцууд банкны барьцаанд байгаа нь тодорхой байгаа.
Байрны ордер болон гэрчилгээг Б.Оийн нэр дээр нэхэмжлэгч шилжүүлээгүй тул мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Байрны гэрчилгээг Нэхэмжлэгч өнөө хүртэлх хугацаанд гаргаж өгөөгүй тул байрны мөнгийг 100 хувь шилжүүлэх боломжгүй, үндэслэлгүй байгаа. Төрийн банк нь өөрийн 2022 оны 07-р сарын 01-ний өдрийн 25-11/79 дугаар албан бичгээр Б г ХХК-д хандаж, харилцагч Б овогтой Онь (*) Төрийн банкны Улиастай тооцооны төвөөс орон сууцны зээл авах хүсэлт гаргасан. Зээл хүсэгч Б.О-ийн зээлийн 22/40 тоот шийдвэр 2022 оны 07-р сарын 01-ний өдөр гарсан тул Сүхбаатар дүүрэг, * тоот хаягтай байрлалтай 21.1 м.кв нэг өрөө орон сууцыг Б Оийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нь байрны гэрчилгээг шилжүүлээгүй өнөө хүрсэн. Нэхэмжлэгч нь Б.Онь ... орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөлгүй... манай компанийг хохироосоор байна. Гэж илт худал тайлбар шүүхэд санаатайгаар гаргажээ. Б г ХХК-ийн гүйцэтгэх Захирал Золжаргалын тэмдэглэж өгсний дагуу Б.Онь 2024 оны 01-р сарын 09-ны өдөр бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл шүүхэд гаргах өдрөөс (2024.02.14 өдөр) өмнө нь Б ХХК-ийн Хөгжлийн банк дахь * дугаар дансанд 18,000,000 төгрөг шилжүүлсэн.
Үүний дараа Б г ХХК-ний Ерөнхий нягтлан бодогч Т.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн ба эргэн төлөлтийн хуваарь нь 2024 оны 08-р сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан ба бид үндэслэлгүй тавьсан хүүгийн төлбөрийг хүчингүй болгож хөгжлийн банкны зөвшөөрсний дагуу байрны үнийг бүрэн төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг гаргаж болохыг зөвшөөрсөн бичгийг хөгжлийн банканд хийж өгнө гэж гүйцэтгэх захирал Зн хэлсэн үгэнд итгэж байрныхаа үнийн үлдэгдэл 43 190 000 төгрөгийг төлөх бэлтгэлээ хангаж байх үед гэрээнд тусгагдаагүй байрны түрээс гэж бид нараар байрны урьдчилгаа гэж хийлгэсэн 18 000 000 төгрөгийг суутгаж, байрнаас албадан гаргуулахаар Б г ХХК Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд орон сууц худалдах, худалдан авах гэрээний 10.1-д заасны дагуу хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжиж очоогүй байхад Б г ХХК Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар нэг асуудал дээр хоёр хэрэг давхардан бүртгэсэн учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжиж очсон хэргийг хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүсгэгдсэн хэргийн шүүх хурал болоход нэхэмжлэгч ирээгүй учир хэргийг буцаасны дараа Б г ХХК гомдол гаргаж 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болоход гомдол гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч бас ирээгүй учир хоёр дахь удаагаа буцаасан бөгөөд Б г ХХК Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүх хуралд удаа дараа оролцохгүй шүүхийг үл хүндэтгэн улмаар иргэн биднийг удаа дараа ажил явдал чирэгдэл учруулж хохироосон дээрээ хохироосоор өдийг хүрлээ. Б.Оболон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэзээ ч гэрээнээс татгалзаагүй тул нэхэмжлэгч шүүхэд илт худал тайлбар өгчээ.
Эсрэгээр, Б.О болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие байнга, байрны гэрчилгээгээ авмаар байна, барьцаанаас чөлөөлмөөр байна, төлбөрөө бүрэн төлмөөр байна. хэмээн тогтмол нэхэмжлэгчид сануулж, шаардаж, гурван ч удаа бичгээр өргөдөл өгч нэг ч удаа хариу аваагүй байдаг. Б.Онь гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хууль бусаар эзэмшилд байгаа хэмээн шүүхэд хандсан байна.
Б.Оболон түүний эцэг болох миний бие хууль бусаар орон сууцад амьдраагүй, хууль бусаар, шударга бусаар орон сууцыг эзэмшээгүй болно. Дахин тайлбарлахад, хүчинтэй байгаа Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг ашиглаж, эзэмшиж ирсэн. Байр, цахилгаан, дулаан, контор, СӨХ бүх төлбөрийг Б.О болон ар гэр нь төлж ирсэн.
Орон сууцны гэрчилгээ Б.Оийн нэр дээр гарчихвал, сууц өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг нэхэмжлэгч хангачихвал, орон сууцны төлбөрөө төлөхөд бид бэлэн байна. Барьцаанд байгаа, байсан орон сууцыг бид нарт худалдаж хууль зөрчсөн, бид нарын өмчлөлийн эрхийг нэхэмжлэгч ноцтойгоор зөрчиж байна. гэж маргажээ.
3. Хариуцагч Б.Оээс нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг Б ХХК, Б г ХХК-д даалгах, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Үүнд: Б.Оби Б г ХХК-нд нэг өрөө байрны үндсэн үнэ болох 61,190,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 18,000,000 төгрөгийг 2022.07.01-ны өдөр Төрийн банкны Улиастай тооцооны төвд хадгалуулсан байсныг 2024 оны 01-р сарын 09-ны өдөр Б г ХХК-наас өгсөн Хөгжлийн банкны * тоот дансанд төлсөн болно.
Б.Оби банкны ипотекийн зээлээр авахаар Төрийн банкнаас зээл хүсч өргөдөл өгсний дагуу тус Төрийн банктай харилцан тохиролцож Төрийн банкны Улиастай салбарын 22/40 тоот шийдвэр 2022 оны 7-р сарын 1-ны өдөр гаргасан тул Сүхбаатар дүүргийн 11-р хороо * тоот хаягт байрлалтай 21.1м2 нэг өрөө орон сууцыг Бгийн Оийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Б г" ХХК -д хүлээлгэн өгсөн байна.
Б г ХХК энэ албан бичигт ямарч хариу өгөөгүй тул тус банкнаас иргэн Б.Оэд олгох ипотекийн зээл олгогдох боломжгүй болж цуцлагдсан болно. Б г ХХК-наас "Орон сууц худалдан худалдан авах гэрээний 3.1.8-д заасны дагуу орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад худалдагч талын зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйгээс Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ" олгогдохгүй банкны зээл авах боломжгүй болж хохирч байна.
Гэтэл "Б г" ХХК нь энэ байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр болохыг би гэрээ хийх үед мэдээгүй, байрны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөхөөр тус "Б г" ХХК-ны хүмүүстэй уулзаж улмаар Хөгжлийн банкинд очиж лавлахад энэ байр нь Б" ХХК-наас Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр болохыг олж мэдсэн, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 220.2-т заасны дагуу нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөнөөс би орон сууцны төлбөрөө бүрэн төлөх боломжгүй болж байна.
Б г" ХХК нь * тоот хаягт байрлалтай 21.1 м2 байрыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд одоо энэ байр нь банкны зээлийн барьцаанд байгаа тул би үлдэгдэл төлбөрөө бүрэн төлсөн ч уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болж хохирч байна. Иймд Сүхбаатар дүүргийн 11 хороо Хангай хотхоны 521-р байр 16 тоот хаягт байрлалтай 21.1м2 орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлж худалдан авагч Б.Оминий нэр дээр шилжүүлэхийг Б г" ХХК болон Б" ХХК-д даалгаж шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
3.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн. Үүнд: Б ХХК нь энэ байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр болохыг би гэрээ хийх үед мэдээгүй, байрны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөхөөр тус Б г" ХХК-ны хүмүүстэй уулзаж улмаар Хөгжлийн банкинд очиж лавлахад энэ байр нь Б ХХК-ны өмчлөлийн байр бөгөөд Б ХХК, аас Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр бодохыг мэдсэн. Энэхүү орон сууц нь , Б г ХХК -ны өмчлөлийн орон сууц биш, Б ХХК-ны өмчлөлийн байр бөгөөд 2017 оны 10 сарын 19-ны өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаар Зээлийн гэрээ-ээр Б ХХК энэ байрыг Хөгжлийн банкны зээлийн гэрээний барьцаанд тавьсан байр болохыг би гэрээ хийх үед мэдээгүй, надад хэлээгүй, мэдэгдээгүй нуун дарагдуулж гэрээ хийсэн байсан.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн Б г ХХК нь Б ХХК-аас Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 10 сарын 19-ны өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаар Зээлийн гэрээ орон сууцыг өмчлөгч этгээдийн өмнөөс халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. Орон сууц худалдах худалдан авах" гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Орон сууцны төлбөр хийх хугацааг заагаагүй, урьдчилгаа төлбөр, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг гэрээнд заагаагүй, хэдий хугацаанд төлөх нь тодорхой бус, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагч талд төлнө гэсэн заалт мөн хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 , 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.2, Иргэний хуулийн 202.2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилж байна.
Б ХХК нь * тоот хаягт байрлалтай 21,1м2 байрыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд одоо энэ байр нь банкны зээлийн барьцаанд байгаа тул би үлдэгдэл төлбөрөө бүрэн төлсөн ч уг байрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүргүүлэх боломжгүй болж хохирч байна.
Иймд Сүхбаатар дүүргийн * тоот хаягт байрлалтай 21.1 м2 орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлж худалдан авагч Б.Оминий нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг Б г ХХК болон БХХК-д даалгаж, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ...Б г ХХК нь * тоот орон сууцыг өмчлөгч болох Б ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах гэрээ-ний дагуу зарж борлуулсан бөгөөд тус орон сууцыг анхнаасаа Б.Оэд худалдах зорилгоор тус Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан тул дүр үзүүлсэн, халхавчлах зорилгоор хийсэн эсвэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй тул Б г ХХК болон Б.Онарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.
Иргэний хуулийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу Б ХХК нь Сүхбаатар дүүрэг, * дүгээр байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуульд зааснаар олгогдсон хүчин төгөлдөр баримт бичиг байх тул тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг эдэлнэ. Энэхүү эрхийнхээ дагуу Б ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Бэрэн морггэйж групп ХХК-иар дамжуулан бусдад буюу Б.Оэд зарж борлуулсан тул Б.Отэй байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл мөн.
Гэвч хариуцагч Б.Онь Б г" ХХК болон Б.Онарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-ний үнэ болох 61,190,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд үндэслэлгүйгээр тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч Б.Онь маргаан бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах болон Сүхбаатар дүүргийн 11-р хороо, * тоот байрыг өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүр зөрчилдөөнтэй бөгөөд тодорхойгүй байна.
Хэрэв хариуцагч Б.Онь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Иргэний хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгө болон төлсөн төлбөрийг харилцан буцаах эрх зүйн үр дагавар үүсэх буюу * тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг худалдан авагч болох Б.Онь шаардах эрхээ алдана.
Иймд Б ХХК болон Б.Онарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, * тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж няцаасан.
5. Нэхэмжлэгч нараас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн, Итгэмжлэл, Б г ХХК Улсын бүртгэлийн гэрчилгээ, БХХК Улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Б г ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг, Гэрээ цуцлагдсан тухай мэдээлэл хүргүүлэх тухай, Итгэмжлэл, Сөрөг нэхэмжлэлд гаргасан Хариу тайлбар, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хариу тайлбар, БХХК-ийн тодорхойлолт, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сөрөг нэхэмжлэл, Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан баримт, 2024.11.07-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Шүүх хуралдааны тэмдэглэл, 2024.11.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Дансны хуулга, Орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, худалдааны тэмдэглэл, Итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, Хариу тайлбар, Хүсэлт гаргах тухай, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, Төрийн банк ХК-ийн тодорхойлолт, МУ-ын Хөгжлийн банкны Хариу хүргүүлэх тухай албан бичиг болон холбогдох баримт, Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Шинжээчийн дүгнэлт, Л.Э, Т.Б нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.Отэй 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээгээр 2 өдөрт багтаан орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх цаашлаад хэсэгчилсэн эсвэл үлдэгдэл төлбөрийг төлөх, Б г ХХК нь тус орон сууцны түлхүүрийг худалдан авагч талд шилжүүлэх үүргийг хүлээж орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэвч Б.Онь орон сууцны түлхүүрийг шилжүүлэн авсан өдрөөс эхлэн тус орон сууцанд амьдарч байгаа хэр нь 2025 оны 03 дугаар cap хүртэл гэрээнд заасан орон сууцны төлбөр төлөлгүй манай компанийг хохироосоор байна. Иймд хариуцагчаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний торгууль 6,119,000 төгрөгийг, 2022 оны 06 сараас 2025 оны 09 сарын хүртэл нийт 39 сарын хугацаанд нэг сарын хөлслөх төлбөрийг 1,100,000 төгрөгөөр тооцон 42,900,000 төгрөг нийт 49,019,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Оээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ өнөө хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар Б.Онь орон сууц өмчлөх эрхтэй. Хөгжлийн банк 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн 2/1425 дугаар албан бичгээр Хангай хотхоны орон сууцууд банкны барьцаанд байгаа нь тодорхой байгаа. Байрны ордер болон гэрчилгээг Б.Оийн нэр дээр нэхэмжлэгч шилжүүлээгүй тул мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Б.Онь 2024 оны 01-р сарын 09-ны өдөр БХХК-ийн Хөгжлийн банкны дансанд 18,000,000 төгрөг шилжүүлсэн. Барьцаанд байгаа орон сууцыг бид нарт худалдаж хууль зөрчсөн, бид нарын өмчлөлийн эрхийг нэхэмжлэгч ноцтойгоор зөрчиж байна. гэж маргажээ.
4. Хариуцагч Б.Осөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар Б г ХХК нь БХХК-аас Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 10 сарын 19-ны өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаар Зээлийн гэрээ орон сууцыг өмчлөгч этгээдийн өмнөөс халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. Орон сууц худалдах худалдан авах" гэрээний 2.2-т орон сууцны төлбөр хийх хугацааг заагаагүй, урьдчилгаа төлбөр, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг гэрээнд заагаагүй, хэдий хугацаанд төлөх нь тодорхой бус, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагч талд төлнө гэсэн заалт мөн хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 хороо тоот хаягт байрлалтай 21.1м.кв орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлж худалдан авагч Б.Оминий нэр дээр шилжүүлэхийг Б г" ХХК болон Б" ХХК-д даалгаж, орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө үү гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Тус орон сууцыг анхнаасаа Б.Оэд худалдах зорилгоор тус Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан тул дүр үзүүлсэн, халхавчлах зорилгоор хийсэн эсвэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Энэхүү эрхийнхээ дагуу Б ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б г ХХК-иар дамжуулан бусдад буюу Б.Оэд зарж борлуулсан тул Б.Отэй байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл мөн. Орон сууцны үнэ болох 61,190,000 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд үндэслэлгүйгээр тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй... гэж няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Нэхэмжлэгч Б г ХХК нь 2022 оны 5 сарын 06-ны өдөр 05 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Б.Отэй байгуулж, Б г ХХК нь Сүхбаатар дүүрэг, , * тоот 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч Б.Онь 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны төлбөрт 61,190,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх9-11/
6.2 Дээрх гэрээний төлбөрт хариуцагч 2024 оны 01 сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдсон. /хх-84/
6.3 Нэхэмжлэгч Б г ХХК нь нэхэмжлэгч БХХК-тай 2013 оны 8 сарын 01-ний өдрийн 166 дугаар Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах гэрээ-ний дагуу 2025 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар дүүргийн х хотхоны орон сууцыг худалдан борлуулах үйл ажиллагааг өмчлөгч БХХК-ийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой аливаа гэрээ хэлцлийг байгуулах бүрэн эрхтэй талаарх тодорхойлолтыг нэхэмжлэгч БХХК-аас шүүхэд ирүүлжээ. /хх-208/
6.4 Нэхэмжлэгч Б ХХК нь Сүхбаатар дүүргийн тоот хаягт байршилтай, 2719 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-12/
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
8. Нэхэмжлэгч Б г ХХК нь дээрх гэрээг байгуулсны дараа хариуцагчид маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, эзэмшилд шилжүүлсэн гэх тайлбар гаргасан бөгөөд энэхүү үйл баримтад хариуцагч маргаагүй.
Харин нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч бүрэн төлөөгүй, хариуцагчийн эзэмшил хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа бол хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар орон сууцыг өмчлөх эрхтэй, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Оийн нэр дээр шилжүүлээгүй, гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй хэмээн харилцан зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцэн маргасан.
9. Нэхэмжлэгч нараас орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2.2-т 61,190,000 төгрөгийг бэлнээр бүрэн төлөхөөр хариуцагчтай тохиролцсон учраас урьдчилгаа төлбөр, явцын төлбөр, үлдэгдэл төлбөрийн талаар бичилт хийх шаардлагагүй бөгөөд хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, гэрээнд заасан торгууль болон гэрээнээс учирсан хохирлыг шаарджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга, хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухайн орон сууцыг хариуцагчтай худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл зааж байгаа нь худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдохоор байна.
10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдан авагч Б.Онь гэрээнд заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2-т ...орон сууцны төлбөр 61,190,000 төгрөг,
-2.4-т Энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөрийг ямар нөхцөл оролцуулан төлж байгааг тодорхой бичих /2.4.1/.
-2.4.1-т Худалдан авагч мөнгөн хэлбэрээр.
-2.5-т Худалдан авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж, хэсэгчилсэн болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулна гэж тус тус заажээ. Гэрч Л.Энхжаргалын ...манай компани гэрээ байгуулахдаа төлбөрийн нөхцлийг бэлнээр бүрэн төлөх бол гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр, явцын төлбөр, үлдэгдэл төлбөрийн талаарх хэсгийг бөглөхгүй хоосон үлдээдэг. Харин Б.Оийн хувьд төлбөрөө төлнө гээд гуйсаар байгаад байрны түлхүүрээ авсан... гэх мэдүүлгийг хариуцагч үгүйсгээгүй.
Хариуцагч нь банкны зээлд хамрагдаж төлбөр тооцоогоо барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гээд Төрийн банкны 2022.07.01-ний өдрийн Тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч талаас хариуцагчийг гэрээний төлбөрийг хуанлийн 2 хоногийн дотор төлж үүргээ биелүүлэх талаар харилцан тохиролцон, мөн түүнд хугацаа олгож мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч уг гэрээнд заасны дагуу 61,190,000 төгрөгөөс 2024 оны 01 сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд тэрээр 2022 оны 5 сарын 08-ны өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 2 өдөрт багтаан 61,190,000 төгрөгийг төлж үүргийг бүрэн биелүүлж дуусгах байжээ.
Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд хариуцагч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
11. Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1-т Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц худалдан авагч талын эзэмшилд бүрэн шилжих бөгөөд гэрээнд заасан нөхцлийн дагуу уг орон сууцыг худалдан авагч тал үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гарснаар худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжинэ.,
3.1.5-д Худалдан авагч нь ...хэсэгчилсэн үлдэгдэл төлбөрийн аль нэгийг гэрээнд заасан хугацаан буюу хуваарийн дагуу төлөхгүй 10 хоног хүртэл хугацаагаар хожимдуулсан тохиолдолд худалдагч энэ талаар худалдан авагч талд 2 удаа сануулах эсхүл мэдэгдэл өгөх ба ингэж сануулснаас хойш төлбөрөө төлөөгүй бол худалдагч дангаар гэрээ цуцлах эрхтэй. гэж заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид мэдэгдлийг хүргүүлж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар гэрээг цуцлах, мөн гэрээнээс татгалзах эрхтэй байна. /хх145-145/
12. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч БХХК нь Сүхбаатар дүүргийн тоот хаягт байршилтай, 2719 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг авахаар 2017.10.19-ний өдөр МУ-ын Хөгжлийн банктай Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулж дээрх хөрөнгийг барьцаалсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй. Нэхэмжлэгчээс ...худалдан авагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг чөлөөлөөгүй боловч төлбөр төлөгдсөн худалдан авагч нарын орон сууцыг хэсэгчлэн чөлөөлөх арга хэмжээ авч байгаа. Харин хариуцагч Б.Оийн хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, харин хариуцагч мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Гэвч хариуцагч нь гэрээний үүргийг зөрчсөн боловч тухайн орон сууцыг Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчээс гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нар нь хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлтэй.
13. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж заасан. Талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 7.1-т Худалдан авагчийн ...буруугаас эсхүл худалдагч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас торгууль шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээнд заасан торгуульд гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 6,119,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.
14. Харин нэхэмжлэгчийн 2022 оны 06 сараас 2025 оны 09 сарын хүртэл нийт 39 сарын хугацаанд нэг сарын хөлслөх төлбөрийг 1,100,000 төгрөгөөр тооцон 42,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлгүй байна. Учир нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр 2022 оны 6 сараас маргаан бүхий орон сууцыг хариуцагч эзэмшилдээ авсан байх боловч нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь тодорхойгүй буюу шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлээ дэмжээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Нэхэмжлэл буцаах тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан тул хариуцагчаас орон сууцны түрээсийн төлбөрт 42,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна.
15. Иймд хариуцагч Б.Оээс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, * тоот 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт өгөхийг даалгаж, хариуцагчаас гэрээнд заасан торгуульд 6,119,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.Онь нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг нэхэмжлэгч нарт даалгах, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
17. 2022 оны 5 сарын 06-ны өдөр 05 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г дээр дүгнэсэнчлэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд энэхүү гэрээний 2.2, 7.1 дэх заалтуудыг хүчингүй болгох үндэслэл гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, уг гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн талууд тохиролцсон учир Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлийн шаардлагуудыг бүрэн хангасан, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.
18. Мөн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай нэг төрлийн, харилцан холбоо хамааралтай байхаас гадна Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан тооцож дуусгавар болгох боломжтой байх шаардлагатай.
Гэтэл хариуцагчаас ...Энэхүү орон сууц нь Б г ХХК -ны өмчлөлийн орон сууц биш, Б ХХК-ны өмчлөлийн байр бөгөөд 2017 оны 10 сарын 19-ны өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаар Зээлийн гэрээ-ээр БХХК энэ байрыг Хөгжлийн банкны зээлийн гэрээний барьцаанд тавьсан байр болохыг би гэрээ хийх үед мэдээгүй, надад хэлээгүй, мэдэгдээгүй нуун дарагдуулж гэрээ хийсэн байсан. гэж тайлбарлан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг нэхэмжлэгч нарт даалгах шаардлагыг гаргасан боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй байхаас гадна шүүх БХХК болон Хөгжлийн банк нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөх, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
19. Иймд нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг БХХК болон Б г ХХК-д даалгах, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай хариуцагч Б.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,755 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оээс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, * тоот 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт өгөхийг даалгаж, хариуцагчаас Б.Оээс 6,119,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч БХХК, Б г ХХК нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг БХХК болон Б г ХХК-д даалгах, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай хариуцагч Б.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,755 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ