Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч  Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цогтсүмбэр овогт Б.Аяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806002830053 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  төрсөн, 28 настай, эрэгтэй,  халх,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг арслан цохио, 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаятай, бие эрүүл, ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан санаа бүрэн. Цогтсүмбэр овогт Б.А/РД:АЮ90102771/

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт “W” нэртэй зочид буудлын өмнө иргэн Ц.Баярбатыг “зочид буудал дотор бусадтай маргалдаж эгчийг нь хэл амаар доромжилсон” хэмээн маргалдаж зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар ярьсан. Ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Баярбатын... 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой найзууд болох Мэргэншагай, Жанчив, Бат-Эрдэнэ, Бат-Оргил нартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлар “W” нэртэй зочид буудалд 2 ортой өрөөнд 16 цагийн орчим орсон. Тэгээд буудалд пиво уугаад сууж байхад гаднаас зүс таних хэсэг хүмүүс архитай орж ирэхээр нь тэр архийг нь хувааж уусан. Тэгээд гаднаас орж ирсэн хүмүүс хоорондоо зодолдоод өрөөний юмнуудыг эвдэж гэмтээгээд зодолдож байгаад гараад явсан. Бид нар араас нь гараад тэр хүмүүсийг явахаар нь бид нар буцаж орохоор  болоод Бат-Эрдэнэ бид 2 түрүүлээд буудал руу ороод өрөөндөө орох гэсэн чинь манай орсон өрөөг тэр буудлын ресэпшн эмэгтэй нь нөхөртэйгээ хамт хаалга янзлаад байж байсан тэгэхээр нь бид 2 очоод тэр хүмүүсийг танихгүй бид таван мөнгөө төлсөн юм чинь хонож болохгүй юу гэсэн чинь буудлынхаа журмыг танилцуулаад эд зүйл эвдэлсэн буцаж оруулахгүй та 2 орвол ор гэсэн тэгэхээр нь яаж доор байгаа найзыгаа үлдээх вэ бид нар найзыгаа бөөнөөрөө орчихъё мөнгөө төлсөн юм чинь бид дөрөв ороод хончихоё гэж өндөр дуугаар хэлсэн тэгсэн доороос нэг залуу гарч ирээд бид 2-г дагаад гараад ир гээд доошоо дагаад гарсан. Тэгсэн үгийн зөрүүгүй миний хамар луу нэг удаа цохисон. Тэгсэн манай найз Бат-Эрдэнэ тэр хүнтэй зууралдаад байж байхад  доор үлдсэн хоёр найз маань гарч ирээд салгасан. Тэгээд тэр дороо цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/.

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бат-Эрдэнийн:.. 12 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа хамт Улаанхуаранд байдаг “W” нэртэй зочид буудалд тавуулаа 16 цагийн орчим ороод тэгээд пиво  уугаад сууж байхад гаднаас манай байрны хойно байдаг зүс таних хүмүүс архи бариад орж ирсэн…Тэгэхээр нь бууудалдаа оръё гэсэн чинь хонуулахгүй гэсэн тэгэхээр нь яагаад тэгж байгаа юм бэ бид нар бүх тооцоогоо хийчихсэн яагаад оруулахгүй гэж байгаа юм бид нар ийм болгоогүй шдээ гэсэн шаардлага тавиад маргалдах маягтай байж байсан чинь дүү нь гэх залуу доороос гарч ирээд та хоёр юу гээд байгаа юм гараад ир гэхээр нь дагаад гарч байгаад би нөгөө хоёр найзыгаа дуудах гээд утсаараа залгаж байсан чинь Баярбат түрүүлээд гараад гарсан тэгсэн тэр залуу Баярбатыг цохиод авсан тэгсэн Баярбатын хамарнаас нь цус гарсан тэгэхээр нь би барьцалдаж авсан чинь намайг унагаад баахан өшиглөсөн тэгсэн манай хоёр найз ирээд салгасан тэгээд цагдаа дуудсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

          Мөрдөн байцаалтан гэрч Б.Надмидцэрэнгийн:…2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний түрээслэн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” нэртэй зочид буудал дээрээ оройны 19 цагийн орчим ирэхэд манай ажилтан дээр 3 өрөө хүнтэй байгаа гэсэн тэгээд байж байхад 302 тоот өрөөнд хүмүүс нэмэгдэж ирээд байна гэж байсан. Тухайн хүмүүсийг очиж харахад манайд өмнөх өдөр нь 2 удаа хоносон нэг залуу байсан өөр хүмүүстэй байсан. Тэгээд тэр хүмүүсийг архи дарс уугаад хоорондоо маргалдаад байхаар нь хэд хэдэн удаа сануулаад явахыг шаардсан. Тэгсэн тэд нар бөөнөөрөө гараад явцгаасан. Тэгэхээр нь өрөөг ороод үзэж байтал ус буцалгагч 3 ширхэг аяга, орны түмбүүчик, үнсний сав, хаалганы хажууд хүрээ, гадна цоож зэргийг эвдэлсэн байдалтай байсан. Тэгээд өрөөг нь янзалж байхад гаднаас тэр хүмүүсийн 2 залуу нь буцаад орж ирээд өрөөндөө хононо гэсэн тэгэхээр нь та нар ийм асуудал гаргаж юм эвдэлсэн байна тэгэхээр нь хонуулахгүй гэсэн чинь урдаас мөнгөө төлсөн орно гээд байсан тэгэхээр нь эвдэлсэн зүйлийнхээ торгуулийг төлөөд та хоёр хоёулаа хоно гэсэн чинь үгүй бид нар 5-лаа хононо гэсэн тэгэхээр нь боломжгүй гээд уурлаж хэлсэн тэгээд маргалдаж байтал нэг залуу нь миний энгэрээс заамдаж аваад түлхээд миний цээж рүү нэг удаа цохьсон тэгэхээр нь би цагдаа дуудна гээд байж байтал манай хөдөөнөөс ирсэн байсан дүү Алтаншагай орж ирээд тэр хоёр хүүхдийг чирээд өрөөнөөс гараад коридорт шатнаас буулгах гээд явж байхад нэг залуу нь манай дүүг тохойлдсон тэгээд гараад явцгаасан. Хэсэг хугацааны дараа дүү Алтаншагай орж ирэхдээ чигчий хуруу шалбарсан байдалтай орж ирсэн. Араас нөгөө хоёр хүүхдийн хүүхдийнх нь хамарнаас нь цус гарчихсан нөгөө хүүхдийнх нь гар шалбарсан байдалтай орж ирээд танай дүү бид хоёрыг зодоод нэг залуу миний утсыг эвдчихлээ гэж хэлсэн. Тэгээд аль аль тал нь цагдаа дуудсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

       Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 897 тоот дүгнэлтэнд:

          1. Ц.Баярбатын биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, цус хуралт  гэмтэл  тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгджээ.

         3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.  Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,

           -шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 41-р тал/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт “W” нэртэй зочид буудлын өмнө иргэн Ц.Баярбатыг “зочид буудал дотор бусадтай маргалдаж эгчийг нь хэл амаар доромжилсон” хэмээн маргалдаж зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан  гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул  Б.Ахолбогдох гэм буруугийн  үйлдлийг  хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт “W” нэртэй зочид буудлын өмнө иргэн Ц.Баярбатыг “зочид буудал дотор бусадтай маргалдаж эгчийг нь хэл амаар доромжилсон” хэмээн маргалдаж зодож эрүүл мэндэд нь  хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн  хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг  бичгийн  нотлох  баримтуудаар    тогтоогдож байх тул  гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Ц.Баярбат нь  өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж  Иргэний Хэрэг Шүүхэд  Хянан Шийдвэрлэх Тухай  хуульд  заасан журмын дагуу жич  нэхэмжлэх  эрхтэй болно.

Хохирогч Ц.Баярбат нь хохирол төлбөр нэхэмжилсэн  баримтыг ирүүлээгүй тул одоогоор   бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

         Шүүгдэгч Б.Агэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан эрүүгийн  хариуцлагыг  хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Цогтсүмбэр овогт Б.Ахүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг 6 / зургаан/ сарын дотор төлөхийг тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Аоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Хохирогч Ц.Баярбат нь өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтууд бүрдүүлж  Иргэний Хэрэг Шүүхэд  Хянан Шийдвэрлэх Тухай  хуульд  заасан журмын дагуу жич  нэхэмжлэх  эрхтэйг дурьдсугай.

           6.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аурьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ