| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/09510/И |
| Дугаар | 192/ШШ2025/07770 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07770
2025 10 01 192/ШШ2025/07770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 06 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат******* тоот хаягт оршин суух*******-д холбогдох
С.Отгонмөнхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******
Гуравдагч этгээд: С.Отгонмөнх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:*******нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь С.Отгонмөнхөд холбогдуулан архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
С.Отгонмөнх нь орон гэр болон гудамж олон нийтийн газар, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа зэрэг гомдол аж ахуйн нэгжүүд болон иргэдээс ирүүлж байгаа учир архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Миний бие уурхайд 14 хоногийн ээлжээр ажилладаг бөгөөд ажилгүй байх хугацаандаа хааяа архи хэрэглэгдэг нь үнэн. Архаг хууч өвчингүй гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ итгэмжлэл, ******* дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, А.Батмөнхийн гэрчийн мэдүүлэг, С.Отгонмөнхөөс авсан тайлбар, ******* дүүргийн 4 дүгээр хорооны хамтарсан багийн гишүүдийн санал, дүгнэлт, Асап сангийн мэдээлэл, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар /хх-1-18 тал/
Гуравдагч этгээдээс ямар нэгэн бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь С.Отгонмөнхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
С.Отгонмөнх нь согтуурах мансуурах донтой, нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан байх бөгөөд гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинаас хамааралтай, сайн дураар гарах боломжгүй болох нь төрсөн дүү Б.Бямбасүрэнгийн тайлбар, цагдаагийн байгууллагын асап сангийн мэдээлэл, эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд өөрөө сайн дураар эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна.
Иймд Сэр-Од овогтой Отгонмөнх /РД: ШГ86071411/-ийг архинд донтох эмгэгийн улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн гэж үзэж албадан эмчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Сэр-Од овогтой Отгонмөнх /РД: ШГ86071411/-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Сэр-Од овогтой Отгонмөнх /РД: ШГ86071411/-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаанлан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээд С.Отгонмөнхийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ