2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09919

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг   тоот хаягт оршин суух, Н овогт Б М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт байрлах И э э к ХХК /РД: /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлах МХХК /РД: /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   давхарт байрлах И б ХХК /РД: / нарт холбогдох,

 

Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч И э э к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

(Хариуцагч И б ХХК шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч И э э к ХХК, МХХК, И б ХХК нарт холбогдуулан автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Б.Мминий бие 2023 оны 04 сарын 07-ны өдөр И э э к ХХК-тай №2023/04/07/03 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И б хотхоны А блок, *давхрын * тоот дулаан зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Улмаар 2023 оны 04 сарын 10-ны өдөр 24,400,000 төгрөгийг дансаар, 5,600,000 төгрөгийг бэлнээр төлснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Хожим нь дулаан зогсоолын №10 тоотыг №9 тоот болгосон талаар И э э к ХХК-аас 2023 оны 12 сарын 28-ны өдрийн №074/23 тоот албан бичгээр надад мэдэгдсэн. И э э к ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны * улиралд багтаан дулаан зогсоолыг хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх байсан боловч гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл миний нэр дээр дулаан зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Тус дулаан зогсоолыг одоогоор миний бие ашиглаж байгаа бөгөөд И э э к ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар удаа дараа хандахад тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ерөнхий гүйцэтгэгч МХХК гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэж хэлдэг, харин МХХК-ийн захиралтай уулзахад барилгын захиалагч И б ХХК гэрчилгээг гаргана гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд энэхүү 3 компанийн дунд үүссэн асуудлаас шалтгаалж иргэн миний бие хохироод байна. Энд дурдсан хариуцагч нарын холбоог тайлбарлавал, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар 2 блок 260 айлын орон сууцны И б төслийн тухайд, И б ХХК-ийн захиалгаар төслийн ерөнхий гүйцэтгэгчээр МХХК нь тус 260 айлын орон сууц болон 2 давхар үйлчилгээний барилгыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг.

Улмаар МХХК нь дээрх төслийн туслан гүйцэтгэгчээр И э э к ХХК-ийг сонгосон ба тодруулбал, И э э к ХХК-д үүргээ хэсэгчлэн шилжүүлэх замаар 2020 оны 04 сарын 20-ны өдөр №05-ХУД дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан И б хотхоны Б блок болох 130 айлын орон сууцны барилга болон гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон тухай И э э к ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар надад тайлбарлаж, гэрээг харуулсан. Тус гэрээний дагуу Мнь энэхүү Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт 12,835,447,000 төгрөг, 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,000 төгрөгийг бартераар И э э к ХХК-д төлөхөөр тохиролцож, МХХК-аас бартерт тооцож И б хотхоны нийт 25 орон сууц, дулаан зогсоолыг И э э к ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан.

Талуудын дээрх тохиролцоогоор И э э к ХХК нь И б хотхоны A блок, *давхрын №09 тоот дулаан зогсоолыг худалдан борлуулах эрхтэй гэдгээ Б.Мнадад гэрээ, баримт бичгүүдээ үзүүлж тайлбарласан тул би уг дулаан зогсоолыг захиалгаар худалдан авч, дулаан зогсоолын төлбөрийг 100% төлсөн.

Дулаан зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах асуудлаар И б ХХК болон МХХК, И э э к ХХК нарын захирал. бусад эрх бүхий этгээдүүдтэй уулзахад дулаан зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа бөгөөд эдгээр компаниас тус дулаан зогсоолыг давхар худалдах эрсдэл үүсч байна гэж харж байгаа.

Иймд "И б хотхон төслийн захиалагч И б ХХК, ерөнхий гүйцэтгэгч МХХК, туслан гүйцэтгэгч буюу миний 30.000.000 төгрөгийг анх гэрээ байгуулан авсан И э э к ХХК нарыг хариуцагчаар татаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * хорооны нутаг дэвсгэрт байрлах И б хотхоны А блок, *давхрын 09 тоот дулаан зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Б.Мнамайг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

2. Хариуцагч И э э к ХХК хариу тайлбартаа: Манай компани 2020.04.20 өдөр И б ХХК-ний орон сууцны барилгын А блок угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон МХХК-тай №05 ХУД дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилсан. Гэрээний дүн 90% бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр 5 граш манай компанид олгогдсон.

Уг бартерт манай компанид олгогдсон граш байруудыг бараа материал, ажлын хөлсөнд бартер болон бэлэн мөнгөөр борлуулан уг төслийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. 2023 оны 11 сарын 29 өдөр И б ХХК -ны үйлчилгээтэй 260 айлын 2 блок төсөлд улсын комисс ажиллаж орон сууцуудыг захиалагч нарт хүлээлгэж өгч эхэлсэн. МХХК- наас 2023 оны 12 сарын 2 өдөр манай захиалагч нарыг дуудан захиалгын гэрээ бичиг баримтыг хувилан авсан байсан.

Гэвч манай захиалагч нарт байрны түлхүүр өгөхгүй хүлээлгэж байсан. 2023 оны 12 сарын дунд үед И б ХХК, МХХК, И э э к ХХК захирал удирдлагууд захиалагч нартай барилгын талбайд манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас МХХК болон И б ХХК гэрчилгээ гаргахгүй тооцоо дууссаны дараа гаргана гэсэн.

Энэ дунд манай компанид бартерт олгогдсон А блок *давхрын 9 тоот автозогсоолыг иргэн Б овогтой М РД: Утас: * гэрээ байгуулан борлуулсан байсан. Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон Хан-Уул дүүргийн 23 хороо И б ХХК 260 айлын орон сууцны А блок *давхрын 9 тоот автозогсоолыг иргэн Б овогтой М РД.*үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан болно.

Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ. МХХК болон И б ХХК захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь захиалагч И б ХХК-тай 2020.03.30-ны өдрийн ХУД-ийн * хороо, И б ХХК-ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээг байгуулсан.

Улмаар туслан гүйцэтгэгч болох хариуцагч И э э к ХХК-тай манай компани 2020 оны * сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг * хороонд байрлах И б ХХК-ийн 130-н айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Туслан гүйцэтгэгч И э э к ХХК нь гэрээний үүргээ дутуу, бүрэн биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.8-д санхүүжилт олгохгүй байхаар заасан тул хариуцагч И э э к ХХК нь тухайн автозогсоолыг худалдан борлуулах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

И э э к ХХК-аас ажлын хөлсөнд авсан гэх автозогсоолыг худалдан борлуулж байгаа бол МХХК-д мэдэгдээд, МХХК-аас И б ХХК-д мэдэгдээд И б ХХК-аас олгохыг зөвшөөрвөл олгодог хандлагатай, тийм харилцаа байсан, энэ тохиолдолд ийм харилцаа байхгүй байна. Мөн манай компани нь И э э к ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас тэр хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зөв гэжээ.

 

4. Хариуцагч И б ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Орон сууц захиалгын гэрээ, Мемориалын баримт, И э э к ХХК-аас МХХК-д Хүсэлт гаргах нь албан бичиг, И э э к ХХК-аас И б ХХК-д хүсэлт гаргасан албан бичиг, Итгэмжлэл, И б МӨХ-ны тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч МХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч И э э к ХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хариу тайлбар, МХХК болон И э э к ХХК нарын тооцоо, 2020.04.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч И б ХХК-аас 2020.03.30-ны өдрийн ХУД-ийн * хороо, И б ХХК 260 айлын орон сууц ба үйлчилгээний угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ, Хамтран ажиллах гэрээний дүгнэлт, Тодорхойлолт, И б ХХК хотхон бартераар авсан байр жагсаалт А блок, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, И б ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Мдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 04 сарын 07-ны өдөр И э э к ХХК-тай дулаан зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 24,400,000 төгрөгийг дансаар, 5,600,000 төгрөгийг бэлнээр төлснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Тус дулаан зогсоолыг одоогоор ашиглаж байгаа бөгөөд И э э к ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар удаа дараа хандахад гэрээ байгуулсан ерөнхий гүйцэтгэгч МХХК гэрчилгээг гаргаж өгөх ёстой, харин МХХК-ийн захиралтай уулзахад барилгын захиалагч И б ХХК гэрчилгээг гаргана гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд энэхүү 3 компанийн дунд үүссэн асуудлаас шалтгаалж иргэн миний бие хохироод байна. Иймд автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч И э э к ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд: Манай компани 2020.04.20 өдөр МХХК-тай №05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилсан. Гэрээний дүн 90% бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр 5 граш манай компанид олгогдсон. Компанид бартерт олгогдсоноос А блок *давхрын 9 тоот автозогсоолыг иргэн Б.Мэй гэрээ байгуулан борлуулсан. 2023 оны 12 сарын дунд үед И б ХХК, М ХХК, И э э к ХХК захирал удирдлагууд манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас М ХХК болон И б ХХК гэрчилгээ гаргахгүй тооцоо дууссаны дараа гаргана гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ. МХХК болон И б ХХК захиалагч Б.Мөнхцэцэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч МХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Хариуцагч И э э к ХХК-тай манай компани 2020 оны * сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг * хороонд байрлах И б ХХК-ийн 130-н айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.8-д санжүүжилт олгохгүй байхаар заасан тул хариуцагч И э э к ХХК нь тухайн автозогсоолыг худалдан борлуулах эрхгүй. Мөн И э э к ХХК-аас ажлын хөлсөнд авсан гэх автозогсоолыг худалдан борлуулж байгаа бол МХХК-д мэдэгдээд, МХХК-аас И б ХХК-д мэдэгдээд И б ХХК-аас олгохыг зөвшөөрвөл олгодог хандлагатай, тийм харилцаа байсан, энэ тохиолдолд ийм харилцаа байхгүй байна. гэж маргажээ.

 

5. Хариуцагч И б ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Нэхэмжлэгч Б.Мнь 2023 оны 4 сарын 07-ны өдөр 2023/04/07/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хариуцагч И э э к ХХК-тай байгуулж, И э э к ХХК нь Хан-Уул дүүрэг, * хороо, /шинээр 23 дугаар хороо/ И б хотхоны А блок *давхрын 10 тоот дулаан зогсоолыг 2023 оны * улиралд багтаан барьж захиалагчид өгөх, өмчлөх эрхийг нотлох баримтыг холбогдох бичиг баримтыг хамт шилжүүлэн өгөх, захиалагч Б.Мнь дулаан зогсоолын төлбөрт 30,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /1хх6-8/

 

6.2 Дээрх гэрээний дагуу автозогсоолын төлбөрийг захиалагч Б.М2023 оны 4 сарын 10-ны өдөр 24,400,000 төгрөгийг дансаар, 5,600,000 төгрөгийг бэлнээр хариуцагч И э э к ХХК-д төлсөн болох нь Голомт банк ХК-ийн мемориалын баримт, И э э к ХХК-ийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх9-10/

 

6.3 Мөн хариуцагч И э э к ХХК-аас 2023 оны 12 сарын 28-ны өдөр И б ХХК-д хүргүүлсэн хүсэлтээр ...гэрээнд заасан Хан-Уул дүүрэг, * хороо, И б хотхоны А блок *давхрын 10 тоот автозогсоолын байршил нь цахилгааны өрөөний байршил өөрчлөгдсөнөөс шалтгаалан 9 тоот болж өөрчлөгдсөн гэжээ. /хх-11/

 

6.4 И б ХХК /захиалагч/ болон МХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2020 оны 03 сарын 30-ны өдөр 20/06 дугаар ХУД-ийн * хороо, И б ХХК-ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, * хороо, 48,0х17,0 м хэмжээтэй техникийн давхар бүхий зоорьтой, 13 давхар 2 блок 206 айлын орон сууц, 12,0х17,0 м хэмжээтэй зоорьтой 2 давхар Үйлчилгээний барилга, гадна тохижилтын ажлыг авто замаас бусад ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэх бөгөөд 2020 оны 3 сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлсөнд нийт 26,367,000,000 төгрөгөөс 2,636,700,000 төгрөгийг бэлнээр, 23,730,300,000 төгрөгт бартер /бартерын барааны жагсаалтыг гэрээний хавсралт 2-т тодорхой тусгав/ байхаар үүрэг хүлээж харилцан тохиролцож, талууд энэхүү гэрээг 2023 оны 12 сарын15-ны өдөр 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ. /хх114-116/

 

6.5 МХХК /ерөнхий гүйцэтгэгч/ нь И э э к ХХК /туслан гүйцэтгэгч/-тай 2020 оны 4 сарын 20-ны өдөр ХУД-ийн * хороонд байрлах И б ХХК-ийн 130 айлын орон сууцны барилгын угсралт ба гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр И э э к ХХК техникийн давхар бүхий зоорьтой 13 давхар, нийт 11,742.77 м.кв талбай бүхий орон сууцны барилгын /А блок/ угсралтын ажил, иж бүрэн гадна шугам сүлжээний ажил, гадна зам талбай тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, МХХК нь гэрээний нийт үнэ 12,835,447,000 төгрөгөөс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 төгрөгийг бартераар /бартерын барааны жагсаалтыг хавсралт-1 тодорхой тусгав/ төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх100-102/

 

6.6 Хариуцагч МХХК болон И э э к ХХК нар 2023 оны 12 сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байх бөгөөд баримтаар И э э к ХХК нь 2,398,114,939 төгрөгийг МХХК-д төлөхөөр талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг баримтын жагсаалтад И б хотхон 2 ш зогсоол гэж оруулан тооцоо нийлсэн байна. /хх-91/

 

6.7 И б ХХК-аас 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 24/0-182 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт болон бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн  тоот хаягт байршилтай 17,6 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж МХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-72/

 

7. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, * хороо, И б хотхоны А блок *давхрын 9 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч болон хариуцагч И э э к ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, хариуцагч И э э к ХХК маргааны зүйл болох автозогсоолыг захиран зарцуулах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

8. Нэхэмжлэгч Б.М , хариуцагч И э э к ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 4 сарын 07-ны өдөр 2023/04/07/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ-гээр автозогсоолыг хариуцагч нь тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч И э э к ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч М ХХК болон хариуцагч И э э к ХХК нарын хооронд 2020 оны 4 сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулагдсан, ... гэрээний нийт үнэ 12,835,447,000 төгрөгөөс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 төгрөгийг бартераар ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон. Улмаар хариуцагч нар тооцоо нийлсэн байх бөгөөд МХХК-аас орж ирсэн гээд И б хотхон 2 ш автозогсоолыг И э э к ХХК-д олгосон төлбөрт тооцсон нь М ХХК-аас тухайн маргаан бүхий автозогсоолыг захиран зарцуулах бусдад худалдах эрхийг И э э к ХХК-д олгосон үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна. /хх86-92/

 

Мөн хариуцагч М ХХК-аас шүүх хуралдаанд ...хариуцагч И э э к ХХК нь тухайн автозогсоолыг худалдан борлуулах эрхгүй. Мөн манай компани нь И э э к ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар тайлбараа баримтаар нотлоогүй.

 

10. Түүнчлэн, хариуцагч МХХК болон И э э к ХХК нарын хооронд байгуулсан хэлцлээр орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа хариуцагч И э э к ХХК нь МХХК , И б ХХК нараас зөвшөөрөл авах үүрэг үүсээгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн гаргасан автозогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлийг дүгнэн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

11. Хариуцагч М ХХК болон И э э к ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хэн аль нь хэрхэн биелүүлсэн, уг гэрээг хүчин төгөлдөр эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцох нь Иргэний хуулийн 11* зүйлийн 114.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч И э э к ХХК-аас ...нэхэмжлэгчийн төлсөн төлбөр 30,000,000 төгрөгийг уг орон сууцны барилгад оруулсан, тиймээс нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг МХХК шилжүүлэх үүрэгтэй. МХХК болон И б ХХК нар нь захиалагч нарын гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа нь буруу, компани хоорондын маргаанд захиалагч хохирч байна... гэх агуулгаар тайлбар гаргасныг хариуцагч МХХК баримтаар үүсгээгүй тул тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн   тоот автозогсоолыг 2023 оны 12 сараас хойш эзэмшилдээ авсан болох нь талуудын тайлбар, И б СӨХ-ны тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-104/

 

13. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан. Зүй нь хариуцагч МХХК , И э э к ХХК нар нь 2023 оны 4 сарын 07-ны өдрийн 2023/04/07/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлж, хариуцагч МХХК-аас нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт Хан-Уул дүүргийн   тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр байна.

 

14. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар автозогсоолын үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно.

 

15. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч И б ХХК-тай аливаа хэлбэрээр хэлцэл байгуулаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

16. Иймд нэхэмжлэгч Б.Мг Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо,  тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, хариуцагч М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн өмчлөлд бүртгүүлж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч МХХК, И э э к ХХК нарт тус тус даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК, И э э к ХХК нараас 378,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М г Хан-Уул дүүргийн   тоот хаягт байршилтай, 17,6 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчийг бүртгүүлэхийг хариуцагч МХХК, И э э к ХХК нарт тус тус даалгаж, хариуцагч И б ХХК-д холбогдох автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК, И э э к ХХК нараас 378,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ