| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03410/И |
| Дугаар | 312/ШШ2025/02578 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/02578
| 2025 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 312/ШШ2025/02578 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг......тоотод оршин суух, ...../-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 10 жилийн сургуулийн үйлчлэгчээр 1988, 1990-1992 онд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан лавлагаа, баримт олдохгүй байгаа тул Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 10 жилийн сургуулийн үйлчлэгчээр 1988, 1990-1992 онд ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-1 ар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай албан бичиг /хх-3/, *******ийн цалин хөлсний лавлагаа /хх-4-15/, фото зураг /хх-16/, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай тушаал /хх-17/, хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт /хх-18-19/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. ******* нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******ийн цалин хөлсний лавлагаа /*******ийн 1988, 1990-1992 онуудын цалингийн цэсээс түүвэрлэж хүргүүлэв/,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал /...тушаалын 1-д *******т хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөг 1993 оны 10 дугаар сар хүртэл 1 нас 5 сар хүртэл асрах хугацаа олгосугай/,
хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, тэдний хамт авахуулсан гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ..../РД:..../-ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ