Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг

улсын яллагч  Э.Оюунтунгалаг,

хохирогч Б.Бат-Эрдэнэ

шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ш. Алтанзул ҮД:21-64,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Тунгалаг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл- 6, аав, эгч, 3-н дүүгийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо,  Бадралын 14 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны  өдрийн 89 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халх овогт Х.А/РД:УХ96121556/

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл- 2 , ахын хамт   Налайх дүүргийн 7 дугаар хороо,  Өвөршандын 7-р гудамжны 18 тоотод оршин суух , хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

1. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2  жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,  

2.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар  сарын 05-ны  сарын өдрийн 49 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж , Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж , Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18  дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн Боржигон овогт С.Э/РД:УД98071734 нар

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

С.Э, Х.Алтангэрэл нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 17 дугаар гудамжны 197 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны хаалтыг эвдэн орж “Канон-Ди-3” маркийн гэрэл зургийн аппаратыг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706013400186 дугаартай 105/2018/0079/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Алтангэрэл мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Мөнгөтэй болох  гэж зургийн аппаратыг нь авсан гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул   дахин ярих зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Манайд  3 дахь удаагаа хулгай орсон. Энэ хоёрынх сүүлийн орсон хулгай  хэрэг юм. Энэ удаагийн үйлдлээрээ зургийн аппаратыг  авсан байна. Зургийн аппаратанд байсан зураг болон файлуудыг бол үнэлээгүй. Одоо гэртээ байхдаа ч  байхгүй байх үедээ  ч  байнгын  айдас, түгшүүртэй амьдрах болсон.  Гадны нөлөөнд  өртөх ч бий гэсэн  айдастай амьдрах боллоо. Эдний эвдлэн орсон цонхны хаалтыг буцаан засварлахад ч нилээн хүч хөдөлмөр зардал гарсан. Аппаратын үнэ болох хохирлоо нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Эрдэнийн:  2017 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр өглөө гэрээсээ 8 цаг 30 минутанд эхнэр хүүхдийн хамт гадуур  ажил хөөцөлдөхөөр гарсан. Гадуур явж байгаад 18 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд хашааны гадна хаалга цоожтой, байшингийн гадна хаалга цоожтой байхаар нь түлхүүрээр онгойлгож ороход байшингийн дотор талын хоёр хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Гэртээ ороод үзэхэд  гэрийн эд зүйлс эмх замбараагүй болчихсон гал тогооны ертөнцийн зүгээр баруун талын цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.  Цагдаа нар ирсэний дараа эд зүйлэээ шалгахад манай гэрээс канон Т-3 маркийн гэрэл зургийн аппарат хулгайд алдагдсан байна. Хар өнгийн канон маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат байсан бөгөөд зориулалтын хар өнгийн камерын цэнэглэгч, uвs холбогч зэрэг эд зүйл байсан. 2015 оны эхээр хувь хүнээс 1.600.000 мянган төгрөгөөр  худалдан авч байсан. Худалдан авсан баримт байхгүй. Хойд айлын 20 гаран насны залууг сэжиглэж байна. Учир нь 2 жилийн өмнө өвөл манайд хулгай орж тэр үед нэг мөр тэдний гадаа очиж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Батболдын:..2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад /цагаа сайн санахгүй байна/ 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай найз Алтангэрэл миний гар утас руу залгаад найз нь 1000 оюутны буудалд байна. Танай гэр ойрхон юм чинь чи хүрээд ирээч гэж надад хэлэхээр нь за гэж хэлээд 1000 оюутны буудалд ирсэн. Тухайн үед 1000 оюутны буудалд ирэхэд 1 давхарын дугаарыг нь мэдэхгүй өрөөнд Алтангэрэл, Эрмурат хоёр байсан. Тухайн үед Эрмурат, Алтангэрэл хоёр надад хэлэхдээ урд өдөр нь архи уусан буудлын тооцоо хийх гэсэн чинь мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл надад хандан чи найзынхаа зургийн аппаратыг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт тавиад өгөөч хэрэв авахгүй бол зарчих гэж хэлэхээр нь за гэж хэлээд авсан. Тэгээд Сансар ороод барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний газарт очиж барьцаанд тавих гэсэн чинь авахгүй байсан. Тэгээд цахилгаан барааны Компьютер Ланд ороод 2 давхарын 30 дугаартай лангууны худалдагч залууд 110.000 төгрөгөөр зарсан. Тэгээд энэ мөнгөө Алтангэрэл, Эмурат хоёрт өгсөн. Тэгээд Эмурат, Алтангэрэл хоёр буудлынхаа мөнгийг өгөөд буудлаас гараад буудлын хойд талд байрлах цайны газарт орж хоол идээд 16 цаг болж байхад салсан. Түүнээс хойш Алтангэрэл, Эмурат хоёртой ямар нэгэн байдлаар уулзаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Алтантулгын: … 2017 оны 08 дугаар сарын 13-ны өнгөрч байхад ажил дээрээ байж байхад Э.Батболд гэх залуу миний Д-1000 гэсэн зургийн аппарат зарахаар ирсэн. Тэгээд уг залуугаас өмнө Д-1000 зургийн аппаратыг үзэж харж байгаад 110.000 төгрөгөөр худалдан авахдаа Э.Батболд гэх залуугийн регистрийн дугаар болон овог нэрийг нь бичиж авсан юм. Би уг зургийн аппаратыг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /  хх-ийн 54-р тал/  зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Хэрэгт цугларсан  бичгийн нотлох  баримтуудаас шинжлэн судлаад  дүгнэхэд  С.Э, Х.Алтангэрэл нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 17 дугаар гудамжны 197 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны хаалтыг  эвдэн орж “Канон-Ди-3” маркийн гэрэл зургийн аппаратыг хулгайлсан  үйл баримт болсон байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

С.Э, Х.Алтангэрэл нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 17 дугаар гудамжны 197 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны хаалтыг эвдэн орж “Канон-Ди-3” маркийн гэрэл зургийн аппаратыг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, хэргийн  газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, эд зүйлийн  үнэлгээ   зэрэг  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  С.Э, Х.Алтангэрэл нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Э, Х.Алтангэрэл нарын гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэн  шүүхэд ирүүлсэн  байна.

Шүүгдэгч С.Э, Х.Алтангэрэл нар бүлэглэн  хүн байнга  амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэм буруугийн санаатай үйлдэл  нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэргийн   шинжийг агуулж байх тул  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар     эрүүгийн  хариуцлага хүлээлгэх    үндэстэй байна.

Прокуророос шүүгдэгч С.Эрмурат, Х.А нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг  тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч С.Эрмурат, Х.А нар нь хохирогч Б.Бат-Эрдэнэд учруулсан хохирлоо  төлөөгүй байх  тул бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нараас  хувь тэнцүүлэн  гаргуулж төлүүлэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Х. Алтангэрэл   Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны  өдрийн 89 дүгээртэй шийтгэх тогтоолоор  Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3  жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

 Шүүгдэгч  С.Эрмурат нь  1. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 

2.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар  сарын 05-ны  сарын өдрийн 49 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж , Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж , Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18  дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан болох нь  шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамж  зэргээр тогтоогдож байна./1-рхх-н  84- 100-р тал /

 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт ...  хорих  ялаас хугацаанаас  өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх эдлээгүй үлдсэн ял дээр  шинээр үйлдсэн  гэмт хэрэгт  оногдуулсан  ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан   журмаар  нэмж нэгтгэнэ гэж   хуульчилжээ.

Шүүгдэгч С.Эрмурат нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18  дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж  эдлээгүй үлдсэн 02 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан ба  түүний  хяналтын хугацаа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусах байтал шүүгдэгч Х.Алтангэрэлтэй  бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин санаатай  гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын  05-ны  сарын өдрийн 49 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж , Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ялын  эдлээгүй үлдсэн ял болох 02 жил 1 сар 2 хоногийн  ялыг нэмж нэгтгэн  эдлүүлэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Алтангэрэл нь Хан-уул дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 140 дугаартай шүүгчийн захиармжаар  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс яллагдагчаар  цагдан хоригдож 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 148 хоног, мөн шүүгдэгч С.Э нь Хан-уул  дүүргийн  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № 142 дугаартай шүүгчийн захиармжаар   2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс  яллагдагчаар  цагдан хоригдож  2018 оны 01 дүгээр сарын  26-ны өдийг хүртэл нийт 142   хоног цагдан  хоригдож  байх тул  цагдан хоригдсон хоногийг  эдлэх  ялд  нь оруулан  тооцох үндэстэй байна. / хх-ийн 105-110-р тал/

 Шүүгдэгч  Х.А,С.Эрмурат нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйл, хэсэгт заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн  1.2-д  зааснаар  санаатай гэмт хэргийг  удаа дараа үйлдэж  байгаа болон бусдын эд хөрөнгийг бүлэглэн  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “... шүүхээс 18 насанд хүрсэн ба хорин нэг насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүмжлийн чанартай арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х. Алтангэрэл,С. Эрмурат нар  нь өсвөр насны шүүгдэгч  боловч  санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх боломжгүй бөгөөд шүүгдэгч  нарын  насны байдлыг харгалзан тэдгээрийн  эдлэх ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж  үзлээ.

          Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Халх овогт Х.А, Боржигон овогт С.Энарыг бүлэглэн хүн амьдрах зориулалттай бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.А 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.Э 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Эд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ял болох 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 02 /хоёр/  хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн  эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сар 02  /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.А оногдуулсан 2 /хоёр / жилийн хорих ялыг, С.Эад оногдуулсан 4/ дөрвөн/ жил 1 /нэг/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад  эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.А цагдан хоригдсон нийт 148 хоногийг, С.Эын  цагдан хоригдсон нийт 142 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

          6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Х.А 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг, С.Эаас 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг тус тус гаргуулан    хохирогч  Баатарын Бат-Эрдэнэд / РД:АЮ89080771/ олгосугай.

         8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.Алтангэрэл, С.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.А, С.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ