| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10937/И |
| Дугаар | 192/ШШ2025/09909 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09909
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,029,941 төгрөгийг хариуцагч А.М 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,335,829 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,335,822 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч А.М т 16,029,941 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч К б ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,100 төгрөгөөс 119,050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.М с улсын тэмдэгтийн хураамжид 119,050 төгрөг, улсын орлогоос 119,050 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ