Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02576

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02576

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий Сайд Амарын гудамж, .:.../-ийн

 ...

*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төвшинтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь **************тай 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2010114718 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч ******* нь **************тай байгуулсан 2010114718 тоот онлайн зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.1, 6.2.3, дахь заалтуудыг зөрчиж, оршин суух албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ амьдрахгүй байна. ******* нь зээл авах үедээ ЗХ-ний 186-р ангид ажиллаж байсан. ймд зээлдэгч *******ыг эрэн сурвалжилж, одоо оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ************** ХК нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлийг ...******* нь **************тай 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2010114718 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч ******* нь **************тай байгуулсан 2010114718 тоот онлайн зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.1, 6.2.3, дахь заалтуудыг зөрчиж, оршин суух албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ амьдрахгүй байна... гэсэн.

Иймд хүсэлтийн шаардлагын үндэслэл буюу ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн ******* нь зээл авах үедээ оршин сууж байсан Орхон аймаг, Жаргалант сум, булаг 10-02 тоот хаягт одоо оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШЗ202506816 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******ыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ..... хаягт амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ......./-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан.......-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргаг......./-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ