2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09899

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б н д г нь нэхэмжлэлийн шаардлага 111,334,365.84 төгрөгөөс 7,374,624 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 103,959,741 төгрөгийг хариуцагч "Н" ХХК нь 2025 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сараас 2026 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд үлдсэн 83,959,741 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Н ХХК103,959,741 төгрөгийг нэхэмжлэгч Б н д гт төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Н" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 677,749 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ