| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/02919/И |
| Дугаар | 312/ШШ2025/02575 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/02575
| 2025 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 312/ШШ2025/02575 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг ....... тоотод оршин суух, ...../РД:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын .... тоотод оршин суух, ...../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...*******т 2022 оны 01 дүгээр сарын 21-нд 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 35-92 ОРО улсын дугаартай өөрийн эзэмшлийн Бонго-3 автомашиныг барьцаалж Бэрс финанс ББСБ ХХК-аас зээл авч өгсөн. Зээлийг ******* графикийн дагуу төлөх байсан боловч 6 сараас хойш төлөөгүй. Иймд *******ээс 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан Үүнд: ... Би тухайн үед цех ажиллуулаад Дархан, Эрдэнэтэд салбартай байсан. Би *******ыг нягтлангаар зараар ажилд авсан. Ажилд авснаас хойш бүх тооцоо балансыг барьдаг байсан. Ингээд Эрдэнэт, Дархан хоёроос тухайн үед мөнгө дутсан, тэгээд цалин тавих асуудал гарахад нягтлан би шүүж янзална, надад ийм боломж байна, эхнэртээ хэлмээргүй байна, машинаа тавьж байгаад ажилчдынхаа цалинг тавиад дараа нь тооцоо балансынхаа асуудлыг гаргана гэж хэлээд машинаа барьцаанд тавьж зээл авсан бөгөөд намайг дуудаад батлан даагч хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж хэлээд гарын үсэг зурсан. Би тухайн зээлийг 2-5 сар хүртэл төлсөн нь үнэн. Тооцооноос 6,000,000 төгрөгийн асуудал яригдсан, нягтланд өөрт нь тооцооны асуудал ч байгаа...гэсэн.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-нд зээлийн гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч ******* гарын үсэг зурсан, нэхэмжлэгч зээлсэн мөнгөний 9,500,000 төгрөгийг хариуцагч *******ийн Хаан банкны 5096393912 тоот дансаар шилжүүлсэн, дансаараа шилжүүлж авсан мөнгийг хариуцагч захиран зарцуулсан, мөн зээлийн төлбөрт хариуцагч 3,179,135 төгрөг төлсөн, нэхэмжлэгч зээлийн үлдэх төлбөрийг төлж барагдуулсан болох нь дансны хуулга болон талуудын тайлбар бусад баримтуудаар тогтоогдож байна.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг ...******* нягтлангаар ажиллаж байх үедээ тооцооноос дутаасан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлоогүй.
9. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх зээлийн төлбөрт хариуцагчийн төлсөн 3,179,135 төгрөгийг хасч 6,320,865 төгрөгийг *******ээс гаргуулж *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 80,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 6,320,865 /зургаан сая гурван зуун хорин мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,179,135 /гурван сая нэг зуун далан есөн мянга нэг зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 /нэг зуун жаран зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 80,849 /наян мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ