| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03112/И |
| Дугаар | 312/ШШ2025/02565 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/02565
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 312/ШШ2025/02565 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг баг ......-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ....../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 2007 онд *******тай танилцаж гэр бүл болж, 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү *******, 2013 онд хүү ******* нар төрсөн. Сүүлийн 5 жил хамт амьдрахгүй, таарч тохирохгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахгүй... гэжээ.
3.Хариуцагч ******* шүүхэд болон шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-4/,хүү *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-6/, Орхон аймаг Баян-Өндөр сум Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-7/, Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-8/, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-9/, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 897 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10/-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3. *******, ******* нар 2007 онд танилцаж 2009 оны 10 дугаар сарын 06-нд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн ба тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 02-нд хүү *******, 2013 оны 09 дүгээр сарын 09-нд хүү ******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дэх хэсэгт гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан.
5. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хэрүүл маргаантай амьдарч, 2020 оноос эхлэн тусдаа амьдарсан, цаашид эвлэрч гэрлэлтээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй, эвлэрэхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа тул зохигчийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүүхдийн асрамжийн тухайд зохигч маргаагүй тул хүү *******, ******* нарыг нэхэмжлэгч эх Г.Байгальмаагийн асрамжинд байлгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ........./ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 02-нд төрсөн хүү ...../ нарыг эх ..... асрамжинд байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... олгосугай.
5.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ