2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09908

 

 

 

 

 

2025 11 27

192/ШШ2025/09908

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,336,412.81 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,336,412.81 төгрөг тус тус төлж барагдуулах, төлөөгүй тохиолдол улсын дугаартай, 666 арлын дугаартай тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,662 төгрөгөөс 249,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 249,831 төгрөг, хариуцагчаас 249,831 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ