Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа

          улсын яллагч Д.Уянга

          шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Б.Тяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706004770076 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-5 өвөө, ээж 2 дүүгийн хамт , Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 1-р гудамжны 22 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлийн хувьд  Баянгол дүүргийн  шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 сарын   хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай Боржигин овогтой Б.Т/РД:УД88052710/,

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Б.Тнь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Эрдэнэхүүг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Жулия” караокед орж үйлчлүүлээд Самсунг -Жи-7 маркийн гар утсаа гээгдүүлснийг орж ашиглан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тмэдүүлэхдээ: Тухайн өдөр найзтайгаа караокед сууж байгаад ширээн дээрээс гар утас олсон. Уг утсыг ашиглаж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2 сарын дараа дуудагдсан. Очоод гар утсыг нь эзэнд нь өгсөн гэв.   

 

     Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

             Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнхцэцэгийн: ... 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо Жулъягийн караокед орж үйлчлүүлээд тэндээс 15 цагийн орчим гарч явсан тэгээд тэндээсээ гарч яваад гэрлүүгээ такси бариад явсан гар утсаа яг хаана алга хийснээ сайн мэдээгүй гар утсаа алга болсныг маргааш өглөө нь гэртээ сэрээд мэдсэн. 725.000 төгрөгөөр Мобикомоос худалдаж авч байсан “Самсунг Жи-7” маркын гар утас байсан. 352721/08/920882/6, 352722/08/920882/4 сериал дугаартай гар утас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

             “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсанд хийсэн үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/

            Unitel ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 05-1/4934 дугаартай 352722089208826 имэй кодтой утсанд 887877237 дугаарыг ашигласан байна гэх албан бичиг /хх-ийн 22 дугаар хуудас/

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тнь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Эрдэнэхүүг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Жулия” караокед орж үйлчлүүлээд самсунг жи-7 маркийн гар утсаа гээгдүүлснийг орж ашиглан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Тхолбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тнь цагдан хоригдсон хоноггүй байна.

 Хохирогч Ц.Эрдэнэхүү нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 Шүүхээс шүүгдэгч Б.Тэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:

            1. Боржигон овогтой Б.Тхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй Батзоригийн Төгсбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан,эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Турьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ