Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/344

 

 

 

 

 

 

   2025           03             18                                       2025/ДШМ/344     

 

Б.О-, С.Н-, А.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

яллагдагч С.Н-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1388 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлээр яллагдагч Б.О-, С.Н-, А.Э- нарт холбогдох 1808053640578 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овгийн Б-ын О, 1962 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “УББУ” ХХК, “Алтан Шат” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /,

2. Г овгийн С-ий Н-, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Авто ананд транс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан,

3. Ө овгийн А-ийн Э-, 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /, 

Холбогдсон хэргийн талаар:

1. С.Н- нь:

1.1. Ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод хохирогч Ц.Х-тай 20,1 тонн арматур төмрийг тонн тутмын үнийг 2.700.000 төгрөгөөр нийт 54.270.000 төгрөгөөр бусдад худалдаж өгөхөөр тохиролцож, улмаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12,5 тонн төмрийг М.Б-эд өгөх ёстой 30.000.000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 7,6 тонн арматур төмрийг Ц.А гэх хүнд тонн тутмыг 2.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон шилжүүлэн өгч хохирогч Ц.Х-аас нийт 20,1 тонн арматур төмрийг авч нийт 48.843.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

1.2. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн 1 давхарт хохирогч Г.А-д ... улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг 170 сая төгрөгөнд бартер хийж, арматур төмөр нийлүүлнэ гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн Ниссан патрол маркийн автомашиныг бусдад 107.000.000 төгрөгөөр зарж 170.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан,

1.3. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгат,  тэмээтэй хөшөөний баруун талд байрлах “Саксейс таур”-ын нотариатад хохирогч Э.Г-д G500 маркийн автомашиныг 550.000.000 төгрөгөнд бартер хийж арматур төмөр нийлүүлнэ  гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн G500 маркийн автомашиныг бусдад 370.000.000 төгрөгөөр бусдад зарж 550.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан,

1.4. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Г-эд “Хово маркийн тээврийн хэрэгсэл хямд үнээр худалдана” гэж худал хэлж зохиомол зүйлийг зориуд бий болгоод өөрийн Хаан банкны 50......94 тоот дансаар 9.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.5. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” төвийн 402 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өргөн хүрээ” ХХК-ийн захирал Т.Г-т арматурын төмөр нийлүүлнэ гэж итгүүлэн хуурч, тус компаны оффисоос нягтлан Г.Б-гийн шилжүүлсэн 200.216.400 төгрөгийг өөрийн “Авто ананд транс“ ХХК-ны 14...71 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

1.6. Кибер орчин, интернет сүлжээнд “барилгын материал, арматур төмөр худалдана” гэх утгатай хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Төгс орд капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-тай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  худалдан авах” гэрээг байгуулж гэрээнд тусгагдсаны дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 435 тонн арматур төмрийг нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Голомт” банк дахь 14.....41 дугаарын дансаар 8.661.500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 50......94 дугаарын дансаар 55.000.000 төгрөг, хохирогчоос нийт 63.661.500 төгрөгийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах компаний оффисоос шилжүүлүүлэн хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

1.7. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлд байрлах Хаан банкны ард талын нотариат дотор хохирогч А.Ч-ид “Zoomilion 5/31” маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн краныг худалдахаар тохирч, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан хуурч, Хаан банкны 50......94 тоот дансаар 8 удаагийн гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,

1.8. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим өөрийн Nomun Nomunaa Фейсбүүк хаягаас Кран эзэмшигчдийн нэгдсэн групп-д ..25 тонны даацтай зүүмлойн маркийн авто кран хямд худалдан борлуулна...” гэх зар тавьж бусдад худалдах кран байхгүй байхад хохирогч С.С-ыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгон Дархан-Уул аймгийн Хаан банкны төв салбараас хохирогчийн шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50.......94 дугаартай дансаар авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

1.9. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Нисдэг машин төв дотор хохирогч Г.Т-д “Арматур төмөр нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бартерт нь хохирогч Г.Т-гийн эзэмшилд байх улсын дугааргүй Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг С.О-гийн нэр дээр шилжүүлэн авч 24.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. Бусдад худалдах арматур төмөр байхгүй байхад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж “Воркмастер” ХХК-д 31.414 тонн арматур төмрийг бартерт оролцуулан 87.959.200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Воркмастер” ХХК-аас “Авто транс” ХХК-ийн Голомт банкны 14......41 тоот дансаар 40.000.000 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдер “Воркмастер” ХХК-аас “Авто ананд транс” ХХК-ийн Голомт банкны 14.....41 тоот дансаар 7.959.200 төгрөг шилжүүлэн авч хохирогчоос нийт 47.959.200 төгрөгийг шилжүүлэн авахдаа гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго сэдэлтээр үйлдлээ хэрэгжүүлж бусдад 47.959.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

1.11. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүкэд “цемент бааз зарна” гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Про Ван үйлчилгээний төвийн 305 тоот өрөөнд хохирогч Э.Ү-д “цемент бааз” худалдах талаар өөрт байхгүй эд зүйлсийг байгаа мэтээр ойлгуулан, худалдах талаар хэлэлцэн тохиролцож 037 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулж улмаар урьдчилгаа болон тээврийн хэрэгслийг авч ирэх замын зардал гэх мэтээр хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Ү-гоос бэлнээр 1.500.000 төгрөг, Хаан банк ХХК дахь өөрийн 5069001894 тоот дансаар 4 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид нийт 11.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

1.12. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Найман шарга төв дээр хохирогч Т.З-гаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хямд цемент оруулж ирж нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хуурч, 360 тонн цементийн урьдчилгаа мөнгө 32.362.900 төгрөг буюу 10,000 ам долларыг бэлнээр, 9.660.000 төгрөгийг Эвсанаагийн Хаан банкны данснаас өөрийн данс руу шилжүүлэн авч, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн зардалд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

1.13.Фейсбүүк, цахим хэрэгслийн “Цемент нэгдсэн зар” гэх группт тавигдсан зарын дагуу худалдан авах ажиллагааг зуучилж буй Д.Б-т 100 тонн цемент зах зээлийн үнээс хямдаар зарах буюу нэг тонн цементийг 370.000 төгрөгөөр зарна, эхний ээлжинд 49.8 тонн цемент ачсан байна гэж өөрт байхгүй зүйлийг амлах хэлбэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвд байхдаа Д.Б-ийн 17.178.000 төгрөгийг 50...94 дугаарын дансаар шилжүүлэн авч залилж, хохирогч М.Б-д хохирол учруулсан,

1.14. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Armotur hudaldaa tumur hudaldaa” гэх фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “Аглут” ХХК-н ажилтан Б.Б-тай холбогдон “арматур төмөр худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк-Од худалдааны төвийн 1 давхарт байрлах Худалдааны хөгжлийн банкнаас ажилтан Б.Б-ын шилжүүлсэн 116.618.000 төгрөгийг Хаан банкны 51......08, 51.......78 тоот данснуудаар дамжуулан шунахайн сэдэлтээр авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан,

1.15. С.Н- нь өөрийгөө “Түмэн төмөрт” компанийн борлуулагч гэж танилцуулан “armatur tumuriin hudaldaa” гэсэн фейсбүүк хаягаар иргэн Б.О, Э.О нартай 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр холбогдон “урьдчилгаагаа түрүүлж шилжүүлэхгүй бол размер нь дуусаж арматургүй болох гээд байна” гэж баримт бичиг ашиглан хуурч, “Түмэн төмөрт” компанийн Хаан банкны 51......67 дугаар данс явуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.О-ын Говь-Алтай аймгийн төвд байрлах Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн 50.000.000 төгрөг,

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “нийт 118.910.900 төгрөгийн арматурын 70 хувийг бэлнээр, 30 хувийг бартераар хийнэ” гэж баримт бичиг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.О-ын эзэмшлийн 21.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота сай” загварын ... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Д гэх хүний нэр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулуулан, мөн өдөр 10.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота пассо сепе” загварын 18-69 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Г гэх хүний нэр дээр тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулуулан шилжүүлэн авч залилсан,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой “мөнгө чинь орсон учир арматурыг чинь бэлдэж байна” гэж “armatur tumuriin hudaIdaa” гэсэн фейсбүүк хаягаас зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.О-ын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кноск машинаас “Түмэн төмөрт” компанийн Хаан банкны 5...67 дугаар данс руу шилжүүлсэн 37.910.900 төгрөгийг авч залилан, нийт 118.910.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

1.16. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Б.О-тай 100.000.000 төгрөгийн үнэ бүхий барилгын арматур төмрөөр солихоор тохиролцон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн ... УЕВ улсын дугаартай “Кадиллак Си Ти Эс” маркийн автомашиныг өөрт шилжүүлэн авч 91.875.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

1.17. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2 дугаар баг Техникчдийн 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хохирогч Б.Ө-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 3 удаагийн гүйлгээгээр 2,325,000 төгрөг шилжүүлэн залилсан,

1.18. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНПУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө, 404 байрны 20 тоотод оршин суух хохирогч Ц.Х-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 1 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 9.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.19. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 315 дугаар байрны 302 тоотод оршин суух хохирогч Г.Х-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 4 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 2.511.200 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.20. 2024 оны 01 дүгээр сарын 12, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Залуус хорооллын 509 тоотод оршин суух хохирогч Б.Э-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 1.075.200 төгрөг шилжүүлэн авч залилан,

1.21. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Төв аймгийн Зүүн Мод сумын Нацагдорж 5 дугаар баг 20-01-02 тоотод оршин суух хохирогч Ш.М-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 4 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 885.600 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.22. 2024 оны 01 дугээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Инээмсэглэл хотхоны 77а байрны 81 тоотод оршин суух хохирогч Б.У-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 5 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 1.260.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.23. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 45 дугаар байрны 15 тоотод оршин суух хохирогч А.У-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 13.989.400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.24. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 21-1 тоотод оршин суух хохирогч Ц.С-г хуурч төөрөгдөлд оруулан хуурч, 9 удаагийн гүйлгээгээр 11.317.900 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,

1.25. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хохирогч Э.П-д Хятадаас барааны захиалга авч нийлүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 1.857.500 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

1.26. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Орхон аймгийн Даваат зура ++ 10-9 а тоотод оршин суух хохирогч Б.Д-ийг хуурч төөрөгдөлд оруулан хуурч, 11 удаагийн үйлдлээр нийт 2.788.100 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан,

1.27. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Цэлмэг хотхоны 87-66 тоотод оршин суух хохирогч Г.Г-т бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 10 удаагийн гүйлгээгээр 3.045.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч, үлдэгдэл барааг өгөлгүй 1.749.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

1.28. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулах хотхоны 496 байрны 150 тоотод оршин суух хохирогч Б.А-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 3 удаагийн гүйгээгээр бусдын дансаар 14.357.500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.29. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 27 тоотод оршин суух хохирогч М.Д-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 13 удаагийн гүйлгээгээр   3.016.500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.30. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо ХГ-ын 711 тоотод оршин суух хохирогч Б.У-д Хятадаас барааны захиалга авч нийлүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 7 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 3.720.200 шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

1.31. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн 277 тоотод оршин суух хохирогч Д.Д-д Хятадаас барааны захиалга авч нийлүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 8 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 4.531.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

1.32. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацал 64 тоотод оршин суух хохирогч Т.З-т бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдын дансаар 2.985.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.33. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 14 тоотод оршин суух хохирогч Л.Б-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 7 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 4.163.600 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.34. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9-177 тоотод оршин суух хохирогч Л.Н-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 9 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 1.704.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.35. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 45-30 тоотод оршин суух хохирогч Д.Т-т бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 11 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 8.930.800 төгрөг шилжүүлэн авч залилсан,

1.36. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “MiLi” гэх фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63 дугаар байрны 68 тоотод оршин суух хохирогч Б.Ү-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 18 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 1.452.000 төгрөг шилжүүлэн авч залилж бусдад их хэмжээний хохирол учруулж залилж,

1.37. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “MiLi” гэх Фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан БНХАУ-аас бараа захиалдаг групп чатанд барааны захиалга авч нийлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Саруул хороолол 117 дугаар байрны 72 тоотод оршин суух хохирогч Б.У-д бараа захиалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 4 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар 985.200 төгрөг шилжүүлэн авч залилж, 2021 оны 08 дугаар сарын 10-наас 2024 оны 02 дугаар сарын 03-ны хооронд ганцаараа, үргэлжилсэн 37 удаагийн үйлдлээр 37 хохирогчид 1.702.090.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан,

1.38. Мөн яллагдагч Б.О-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Б-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а байрны 128 тоот 3 өрөө 84 мкв орон сууцыг 84.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 84.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

1.39. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УББУ” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг гэж хуурч “Суруга Девелопмент” ХХК-ийн захирал Б.Э-тай Арматур нийлүүлэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.С-ийн өмчлөлийн 305.725.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил 126 байр 156 тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Р-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилж, 2018 оны 05 дугаар 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны хооронд яллагдагч Б.О-тай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2 хохирогчид 389.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

2. Б.О- нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

2.1. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд иргэн Б.А-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 73а байрны 28 тоот байрыг худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.А-аас 40.000.000 шилжүүлэн авч хохирол учруулсан,

2.2. 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 2, 5, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.М-ийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73 дугаар байрны 7 давхрын 28 тоотод байх 47,89 мкв байрыг худалдана гэж хуурч залилан нийт 50.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2.3. 2018 оны 03 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр иргэн Ц А-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 73а байрны иргэн 88 тоот байрыг өөрийн байр гэж итгүүлэн 50.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2.4. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхдэлхийд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа таун 901 дүгээр байрны 27 тоот 70 м.кв хоёр өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа болох 50.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.О-ы өөрийн Хаан банкны 50......64 тоот дансанд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

2.5. 2018 оны 09 дүгээр capын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Эс Ти Эй” захирал Ц.М-тэй 17.814.000 төгрөгийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

2.6. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Б.С-оор 720 м.кв шугаман суурийн 16.800.000 төгрөгийн ажил хийлгээд төлбөрийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын төвд иргэн Э.Б-өөс 16.440.000 төгрөгийн бараа материалыг “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд баригдаж байгаа Энтин нэртэй хотхонд хүргүүлж очоод бараа материалаа хүлээн авч буусны дараа материалын мөнгө өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авч иргэн Э.Б-д 16.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.8. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт З.Т-өөс 125 м.куб бетон авч барилгын зардлын мөнгө болох 17.950.000 төгрөгийг барилгын хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 17.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.9. 2018 оны 12 сарын эхээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10-197 тоотод оршин суух Т.Б-ын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хомын тал ХК-ийн хашаанд байх агуулахаас 13.058.000 төгрөгийн үнэ бүхий барилгын замаскийг байрны бартер хийнэ гэж аваад мөнгийг өгөлгүй залилан авч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ганцаараа, үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр 9 хохирогчид 272.062.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан,

2.10. Мөн яллагдагч С.Н-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 05 дугаар сарьж 01-ний өдер иргэн Б.Б-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, өгөөмөр хотхоны 73а байрны 128 тоот З ерее 84 мкв орон сууцыг 84.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 84.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

11.2019 оны 06 дугаар сарын 10-ны өдер Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “УББУ' нь Бугд Найрамдах Хятад Ард Улсаас арматур оруулж ирдэг” гэж хуурч И Суруга девелопмент" ХХК-ийн захирал Б.Э-тай Арматур нийлуулэх гэрээ байгуулж буюу гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдер иргэн Ж.С-гийн өмчлөлийн 305.725.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил 126 байр 156 тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр иргэн Ч.Р-ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн шилжүүлэн авч залилж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарьж 10-ны хооронд С.Н-тэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2 хохирогчид 389.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

1.12. Мөн А.Э-той бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 73а байрны 2 дугаар орц, 3 давхарт 75 тоотод байршилтай 47.38 м.кв талбайтай орон сууцыг П.С-т зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан давхардуулан зарж, 2013 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.С-аас 53.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, 

1.13. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн К.Г-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 73а-86 тоот байрыг зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 50.......64 данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 03 хүртэл нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хувь лизинг гэж итгүүлэн 4.170.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 29.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.14. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Бат-Ирээдүйг Баянгол дүүргийн 3-р хороо Тэлмүүн хотхоны 43г байрны 10 давхарт 36 тоот 51.5м2 байрыг урьдчилгаа 35 сая төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35.000.000 төгрөгийг залилан авч 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.15. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Е-д Тэмүүлэл хотхонд байр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 38.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

1.16. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Энмин” хотхоны 103 дугаар байрны 65 тоот 38 м.кв байрыг иргэн Б.Б-т худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 50.000.000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулан залилж, 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны хооронд А.Э-той бүлэглэн, үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр 5 хохирогчид 205.170.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,

3. А.Э- нь Б.О-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:

3.1. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 73а байрны 2 дугаар орц, 3 давхарт 75 тоотод байршилтай 47.38 м.кв талбайтай орон сууцыг П.С-т зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан давхардуулан зарж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр П.С-аас 53.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

3.2. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн К.Г-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 73а-86 тоот байрыг зарна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 50.......64 данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 2018 оны 09 дүгээр сарын 03 хүртэл нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хувь лизинг гэж итгүүлэн 4.170.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 29.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Б-г Баянгол дүүргийн 3-р хороо Тэлмүүн хотхоны 43г байрны 10 давхарт 36 тоот 51.5м2 байрыг урьдчилгаа 35 сая төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг нь 60 сарын хугацаатай хувь лизинг хийж болно гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 35.000.000 төгрөгийг залилан авч 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Е-д Тэмүүлэл хотхонд байр худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 38.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

3.5. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Энхжин” хотхоны 103 дугаар байрны 65 тоот З8 м.кв байрыг иргэн Б.Б-т худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 50.000.000 төгрөг авч их хэмжээний хохирол учруулан залилж, 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны хооронд Б.О-тай бүлэглэн, үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр 5 хохирогчид 205.170.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О-, С.Н-, А.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр үйлдсэн 11 дугаартай /37хх 91-240/-д авагдсан яллах дүгнэлтийн 134 дэх талд яплагдагч                        С.Н-, Б.О-, А.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр дамжлуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалтад заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.” гэжээ.

Энэ тухайд шүүх өөрийн санаачилгаар нэр бүхий гурван яллагдагчид холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг зарлан явуулсан бөгөөд тус хуралдаан дээр хяналтын прокуророос “энэ гэмт хэргийн хамгийн сүүлчийн хэд хэдэн үйлдэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хэргийг гэмт хэрэг төгссөн газрын харьяалах шүүхэд шилжүүлэх гэхээр харьяа шүүхээрээ дамжуулж өг гэх асуудал яригддаг  учраас яллах дүгнэлтэд уламжлуулан гэж бичсэн” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж оролцлоо.  Прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчлан тогтоосон байхад хэргийг харьяалах нутаг дэвсгэрийн бус өөр шүүхэд ирүүлсэн нь буруу юм.

Прокурорын газрын харьяалах шүүх гэх ойлголт хуульд байхгүй бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж гэмт хэрэг төгссөн газрын харьяалах шүүхэд хэргийг шууд шилжүүлэхгүйгээр хэргийг нэг шүүхээр дамжуулан, нөгөө шүүхэд уламжлуулан хүргүүлэх гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Н-, Б.О-, А.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна. Яллагдагч С.Н-, Б.О-, А.Э- нарт холбогдох хэрэгт үйлдсэн прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай яллах дүгнэлтэд “Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Саруул хороолол 117 дугаар байрны 72 тоотод оршин суух хохирогч Б.Уугантуяа гэрээсээ хамгийн сүүлд буюу 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 36 минутад мөнгө шилжүүлсэн /ЗЗхх-ийн 207 хуудас/ үйл баримт тогтоогдож байх тул хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв’ гэж дурдсан бөгөөд тогтоох хэсэгтээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр уламжлуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалтад заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсүгэй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.3.6-д “Дагнан шийдвэрлэхээр шүүгч томилогдоогүй бол тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон “Нарийвчилсан журам”-ын дагуу шүүхийн цахим систем хуваарилна”, 3.3.9-д “Ажилтан энэ аргачлалын 3.3.6-ын дагуу системээс хуваарилагдсан шүүгчид цаасаар ирүүлсэн прокурорын “Бүртгэлд бүртгэн хүлээн авч, прокурорын саналыг шүүхийн дардсаар баталгаажуулан шүүгчид хүлээлгэн өгнө”, 3.5.3-д Ажилтан давж заалдах, хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон буюу оролцогчийн хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл гаргах хугацаа дууссаны дараа системд бүртгэж, нарийвчилсан журамд заасны дагуу системээс хуваарилна" гэж заасан байдаг.

Эрүүгийн 1808053640578 дугаартай яллагдагч С.Н-, Б.О-, А.Э- нарт холбогдох хэрэгт шүүхийн шийдвэр хүчингүй болгоогүй, өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр 947 дугаартай захирамжаар буцаасан шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул дээрх хэргийг шүүхийн цахим системд дахин хуваарилах үндэслэлгүй, хэргийн цахим дахь /хуучин/ төлөв нь Баянгол дүүргийн шүүхэд хэвээрээ байгаа тул шинээр байгуулагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн цахим системд харагдахгүй, хэргийг хүлээн авах боломжгүй тул прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр уламжлуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь заалтад заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсүгэй” гэж дурдсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос хэргийг ямар шалтгааны улмаас хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар үндэслэлээ тайлбарласан, шүүхийн цахим системд хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа төлөвтэй /хуучин цахим/ шалтгаалан хэргийг шууд харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” гэсэн заалтын дагуу шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлж өгнө үү” гэсэн саналаа гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Хэргийг буруу тусгаарласан бол”, 1.2 дахь заалтад “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3 дахь заалтад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тус тус хэргийг прокурорт буцаахаар дээрх 3 үндэслэлийг тусгасан байна. Гэтэл шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь дээрх үндэслэлүүдийн яг аль үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалт зөрчигдсөн байна.

Мөн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх асуудлыг хянаж, шийдвэр гаргахаар заасан хэдий ч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж үндэслэл бүрээр нийт 17 асуудлыг хэлэлцэхээр тодорхой заасан байхаас гадна, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх дээрх асуудалд “Шүүхийн харьяалал”-ын асуудал хамаарахгүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч С.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор намайг дахин гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн гэж захирамжид бичсэн байдаг. Тухайн үед прокурор Ундрах хүсэлт өгсөн. Цагдан хорих боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Дахин тухайн шийдвэр дээр давж заалдсан. Цагдан хорих боломжгүй гэж дахин үзсэн. 2024 оны 02 дугаар сард намайг цагдан хориогүй. Түүнээс хойш би хэрэгт холбогдоогүй. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд оролцсон.  2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш надад гэмт хэрэг бүртгэгдээгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр прокурор Ундрах нь хохирогчийн өмгөөлөгч Мичидмаагаас гомдол гаргасан учраас чамайг цагдан хорьсон гэж хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг өмгөөлөгчгүй, эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулж өгүүлээгүй цагдан хорьсон. 2013 оноос эхлэн миний толгой өвддөг байсан. 2023 онд жирэмсэн байх хугацаандаа үзүүлэхэд өнчин тархины тутмагшилтай байсан. Өчигдөр үдээс хойш эмч Алдармаа тодорхойлолт гаргаж өгсөн. Өнгөрсөн 5 дахь өдөр 401 дүгээр хорих ангийн сэтгэцийн эмч онош тавьсан. Өөрийгөө удирдах даавар ялгаруулж чадахгүй байгаа учраас маш их зүйл мартдаг. Шөнө нойргүй байгаа. Эмч нараас манай дээр эмчилгээ хийх боломжгүй гэж надад хэлсэн. ...” гэв.

Яллагдагч С.Н-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.2-т заасныг зөрчсөн яллах дүгнэлт үйлдсэн. Иймд нэр бүхий 3 яллагдагч нарт холбогдох хэргийн гэм бурууг шийдвэрлэх боломжгүй гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Прокуророос бол урьд нь ийм практик байсан гэж тайлбарладаг. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хууль нь тодорхой заавал биелэгдэх хэм хэмжээ юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч С.Н- өнчин тархины тутмагшил оноштой байсан. 2014 онд Монгол-Япон эмнэлгээс жирэмсэн байх үед нь оношилсон. Бриллиант эмнэлэгт сая үзүүлсэн байгаа. Хорт хавдрын эхэн үе шатанд байна гэж хэлсэн. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 461 хорих ангид эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргаж өгөөч гэхэд гаргаж өгөөгүй байна. Өчигдөр манай туслах өмгөөлөгч очиход мөн гаргаагүй байсан. Тэгэхээр яллагдагч С.Номин-Эрдэнийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:     

1. Тухайн эрүүгийн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх асуудлыг анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаас үзэхэд зөвхөн хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэнэ, харин 33.1 дэх хэсэгт заасан бусад асуудал нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх үндэслэл, журамд хамаарахгүй байна.

Хэрэв тухайн эрүүгийн хэрэг нь тухайн шүүхэд харьяалагдахгүй гэж үзэх үндэслэл, үйл баримт илэрсэн бол хэргийг хүлээж авсан шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн харьяаллын бус хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх асуудлыг шууд захирамж гарган шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.   

2. Иймд, хэргийг прокурорт буцаах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1388 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэж, тухайн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг дээр дурдсан зарим үндэслэлийн хүрээнд хангаж шийдвэрлэлээ.     

Прокурор нь тухайн эрүүгийн хэрэг аль шүүхэд харьяалагдахыг мэдэж байсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу харьяалах шүүхэд биш харин харьяаллын бус шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх бөгөөд эсэргүүцэл дэх “...харьяаллын бус шүүхээр уламжлуулж харьяалах шүүхэд шилжүүлсэн...” тухай бичсэн хэсэг нь бүхэлдээ үндэслэлгүй, шүүхийн цахим системийн бүртгэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн харьяалалын асуудалд нөлөөлөхгүй, хамааралгүй болохыг тэмдэглэж, цаашид дээрх алдааг гаргахгүй байхыг прокурор анхаарах нь зүйтэй.       

3. Анхан шатны шүүхээс яллагдагч Б.О-, А.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч С.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байх тул Давж заалдах шатны шүүхээс тус заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Тус хэргийн яллагдагч С.Н-, түүний өмгөөлөгч нараас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж, эмчийн ба шинжилгээний тодорхойлолт хавсаргасан байх боловч зарим баримт нь хууль ёсны шаардлага хангаагүй, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.27-ны өдрийн захирамж гарахаас өмнөх буюу 2025.01.15-ны өдөрт хамааралтай байгаа зэргийг харгалзан яллагдагч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Давж заалдах шатны шүүхээс өөрчлөх боломжгүй, харин анхан шатны шүүхэд холбогдох хүсэлт, баримтаа гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1388 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан шатны шүүхээс яллагдагч Б.О-, А.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХӨӨ

            

                                 ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР