Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/02562

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/02562

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо усны гудамж өөрийн байранд байрлах ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнж баг......./-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,349,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөр 11,349,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь ******* *******тай 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МN630030003095042194 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,672,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй 168 хоногийн зөрчил үүсгэсэн тул *******аас 11,349,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч ******* шүүхэд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...мөнгөн дүн дээр би эргэлзэж байна. Би нэг дор төлөх боломж байхгүй, түүнээс зөвшөөрч байна, төлж барагдуулна. Талыг нь хүнд зээл авч өгсөн, тэр хүн нь өгчих юм бол хэвийн төлөлт рүүгээ ормоор байна... гэсэн.

 

4. Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-тай 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр МN630030003095042194 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 10,672,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,077,330 төгрөг, зээлийн хүү 1,252,681 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,489 төгрөг, нийт 11,349,500 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* ******* ХК нь зээлдэгч *******т зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8. Иймд хариуцагч *******аас зээлийн төлбөрт 11,349,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,542 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 196,542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн төлбөр 11,349,500 /арван нэгэн сая гурван зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,542 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 196,542 /нэг зуун ерөн зургаан мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ