Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч П.Эөмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

шүүгдэгч П.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хөтөл суманд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Ганц худагийн автобусны буудлын цайны газарт угаагч ажилтай байсан гэх, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 784 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт П.Э /РД:ТГ88083011/

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1706 0000 00327 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

П.Энь Т.Нямсүрэнтэй бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхтайвангийн эд зүйлийг дээрэмдэн авахаар хүч хэрэглэн довтолж, түүний түрийвчинд байсан 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд болсон  хэргийнхээ талаар ярьсан гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Энхтайвангийн:...Би 2015 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө “Хороололын модны 2”-т цэргийн найз болох Нэргүйбаатартай цуг пабад сууж байгаад хүний 2 шил пиво уусан юм. Тэгээд тэндээсээ гараад гэртээ харих санаатай шууд такси бариад явсан. Харих замдаа гэртээ очоод ганц нэг шил пиво уумаар санагдаад “Жулия” төв орж пиво авах гээд гадна талд нь таксигаа зогсоочихоод эхлээд шууд буугаад “Жулия” төв рүү орчихоод буцаж гарч ирээд таксин дотор суугаад жолоочтой юм яриад хамт тамхи татсан. Тэгээд эргэж гараад цаад талын булан руу очоод бие засчихаад эргэж ирээд дахиж таксиндаа суугаад жоохон урагшилж зогсоод улмаар таксины мөнгө гэж 10.000 төгрөг өгчихөөд буугаад “Жулия” төв рүү ороод 4 ширхэг лаазтай “Нийслэл” пиво аваад гараад ирсэн чинь миний хүлээж байгаарай гэсэн такси байхгүй болчихсон байхаар нь тортой пиво барьсан чигтээ хойд зам дээрээс такси барих гээд алхсан юм. Тэгж байтал миний араас нэг залуу хөөе гээд дуудаад байхаар нь би эргэж харсан чинь ногоон цамцтай, цэнхэр цамцтай 2 залуу ирж байсан ба цэнхэр цамцтай залуу нь чи шорлогны мөнгөө өгдөггүй юм уу гээд барьж аваад хоёулаа чирэхээр нь би шорлог аваагүй шүү дээ, юу яриад байгаа юм бэ гэсэн чинь нааш ир, чи яасан овоо пизда вэ гээд л хоёулаа миний цамцнаас зуураад, чирээд байсан. Хоёулаа над дээр хамт ирсэн. Намайг чирч байхад барьж байсан торны ёзоор нь задраад пиво газарт унасан. Тэр үед хоёулаа миний цээж рүү гараараа цохиод байсан. Би яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Улмаар цамцнаас ногоон цамцтай залуу нь зуурах үед би толгойгоо гаргаж аваад дээгүүрээ шалдан болсон. Мөн зам дээр зогсож байсан саарал өнгийн “Приус-20” маркийн автомашинд орж суугаад ах аа туслаарай, хүргээд өгчих, таксины мөнгийг чинь нугалж өгье, намайг хүн дээрэмдэх гээд байна гэсэн чинь явахгүй, явахгүй буу гэсэн. Уг жолооч 40 гаран насны махлагдуу хүн байсан. Тэр 2 хаалга онгойлгоод шорлогны мөнгөө өгдөггүй яасан овоо пизда вэ буугаад ир гээд чирээд татаад байсан бөгөөд би буухгүй гэж их үзсэн. Тэгсэн чинь автомашины жолооч нь өөрөө бууж ирээд намайг чи буу, цагдаа дуудчихсан гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгтэл тэр 2 залуу намайг газар унагаагаад 2 хөлнөөс чирээд харанхуй булан руу чирсэн ба би эсэргүүцээд жийж байгаад нэг хөлөө мултлаад тэгээд тэр хоёроос зугтаагаад зам гарах гэж байсан чинь ногоон өнгийн куртиктай залуу ардаас хүрч ирээд намайг дахиад нэг удаа элэг рүү цохиж авсан. Би тэр залуугаас зугтаад хойшоо зам хөндлөн гарсан. Тэгтэл ардаас тэр 2 залуу ардаас ирээд намайг тэнд байсан хүмүүс дундаас нааш ир гээд чирээд хажуу тийш болгож байгаад нийлээд зодсон. Мөн миний өмдний ар талын халаасанд байсан бор өнгийн түрийвчийг ногоон өнгийн куртиктай залуу нь авсан. Харин цэнхэр өнгийн малгайтай цамцтай залуу нь тэлээнээс татаад л чирээд байсан. Намайг цаанаа очоод элгэдэж унагаагаад нүүр рүү өшиглөсөн ба би тэр үед ухаан хэсэг балартсан. Тэгээд нэг сэрсэн чинь сандал дээр сууж байсан ба миний хажууд нэг судалтай цамцтай залуу миний цамцыг өмсгөөд май энэ эд зүйлээ ав гээд миний түрийвч дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан. Харин түрийвчин дотор байсан бэлэн мөнгө болон халаасанд байсан хар өнгийн “Самсунг Галакси Эс-2 маркийн” гар утас байхгүй болчихсон байсан. Миний өмдний бүх халаас эргэчихсэн байсан бодвол намайг ухаан алдсан байхад тэр 2 залуу нэгжиж үзээд авсан байсан. Би яг хэн яаж авсныг мэдэхгүй байна. Тэгээд сандал дээр сууж байхад цагдаа ирсэн. Улмаар миний хувцсыг өмсгөж байсан залууг болон намайг зодсон хоёр залууг барьж авсан. Намайг зодсон хоёр залуу ойролцоо л байсан байх. Би яг хаана байсныг нь мэдэхгүй байна. Би гар утсыг минь яг хэзээ авсан мөн түрийвчинд байсан мөнгийг хэзээ бас авсныг хэлж мэдэхгүй байна…

… Надад урьд өгсөн байцаалтан дээр нэмж ярих зүйл байна. Учир нь тухайн үед надад хар өнгийн “Самсунг Галакси Эс-2” маркийн гар утас байгаагүй юм. Тэр үед би гар утасгүй явж байсан. Харин түрийвчинд бол бэлэн 100.000 төгрөг байсан. Анх намайг дээрэмдсэн хоёр залууд зодуулаад цагдаа дээр ирж тайлбар өгөхдөө тэр 2 залууд зодуулсандаа шаралхаад гар утас байсан гээд эхлээд тайлбар өгчихсөн юм. Тэгсэн маргааш нь намайг дуудаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн, өөрийг чинь хохирогчоор байцаалт авах гэж байна. Худал мэдүүлэг өгч болохгүй шүү, таны гар утас болон бэлэн мөнгийг чинь дээрэмдсэн үү гэж асуухаар нь урьд нь гар утас байсан гээд мэдүүлэг өгчихсөн юм чинь тухайн үед гар утас байхгүй байсан гээд хэлчихвэл өөрөө буруутах байх гэж айсандаа тэр чигтээ гар утас байсан гэж мэдүүлэг өгсөн юм. Энэ бол миний буруу. Тэр үед надад ямар ч санаатайгаар худал мэдүүлэг өгөх бодол байгаагүй. Би зөвхөн анх өгсөн тайлбараараа явдаг юм байх гэж бодсон юм…гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-33 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Цэцэгмаагийн: …Би 2015 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө шорлог аваад Хөдөө аж ахуйн автобусны буудлын урд талд “Жулия” төвийн зүүн хойд талд зогсож байсан юм. Надтай цуг Нямсүрэн гэх залуу болон Соёлмаа гэх эгч хоёр мөн хамт байсан. Шөнө шорлог зарах гээд 01 цагийн үед ирэхдээ Нямсүрэн нь Шараа гэх залуутай хамт Сансар дээр таарлаа гээд ирсэн. Тэр үед Шараа гэх залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Бид 4 хамт нэг 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво “Жулия” төвөөс аваад хувааж уусан. Тэгтэл өглөө үүрээр 06 цаг өнгөрч байхад “Жулия” төвөөс нэг залууг гараад гартаа тортой зүйл барьчихсан, бид нар урдуур нь өнгөрөөд хойшоо алхсан. Тэгээд эргээд харсан чинь Шараа нөгөө залуу дээр очоод барьж явсан тортой зүйлийг нь авах гээд булаацалдсан ба Нямсүрэн ирээд тэр хоёрыг салгах гээд очсон. Соёлмаа эгч тэр хоёрыг салгаач ээ гээд явуулсан. Нямсүрэн явж очоод тэр хоёрыг салгаад дундуур нь орсон чинь Шараатай зууралдаж байсан залуу Нямсүрэнг нэг цохиод авсан. Тэр үед Нямсүрэн зөрүүлээд нэг удаа цохисон. Биенийх нь аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна. Намайг харахад Шараатай зууралдаж байсан залуу дээгүүр өмссөн хувцасаа тайлж байх шиг харагдсан. Нямсүрэн тэр залууг яв гэж орилж байхыг нь би сонссон. Тэгсэн уг залуу нь явахгүй Шараатай улам зууралдаад байсан. Тэгээд нэг харсан чинь тэр 3 замын хойд талд гарчихсан байсан. Тэр үед би холоос харсан. Би замын хойно гараад юу болсныг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд тэд нарыг аваад явж байхыг харсан…гэх мэдүүлгүүд /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Төрболдын: …Миний бие Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицер ажилтай бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө сүлд-117 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаярын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 16-ны өглөө үүрээр 06 цаг 43 минутанд сүлд-10-аас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр нэг залууг хоёр залуу зодоод дээрэмдээд байна гэх дуудлагын дагуу шуурхай очиж шалгахад “ХҮЧ” бөөний төвийн урд талын сандал дээр 4 залуу байсныг 20-37 УНҮ улсын дугаартай сүлд-117 чиглэлийн автомашинд суулгаж цагдаагийн хэлтэс дээр авчирч сүлд-10-т хүлээлгэж өгсөн. Тэгэхдээ зодуулсан залуутай байсан 3 залуугийн биед үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн болно. Бид хоёрыг дуудлагаар анх очиход 4-н залуу сандал дээр сууж байсан ба нэг хүн ирж дээрэмдсэн хүмүүс тэнд байгаа гэж хэлчихээд өөрөө “Приус-20” маркийн автомашинд суугаад яваад өгсөн. Бид 2 цаашаа яваад очиход уг хүмүүс нь сандлаасаа босч байхад нь барьсан. Бүгд архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн байсан. Зодуулсан гээд байгаа залуугийн хувцасыг өмсүүлчихсэн байсан. Зодуулсан гэх залуу автомашинд явж байхдаа дээрэмдүүлчихлээ гээд л байсан. Харин нөгөө 2 залуу болох ногоон өнгийн куртиктай залуу болон цэнхэр өнгийн малгайтай залуу нь яаж, үгүй гээд байсан. Хэлтэс дээр ирсний дараа бид биед нь үзлэг хийх үед ногоон өнгийн куртиктай залуугийн халааснаас зам явах хуудас, суллагдсан тухай тодорхойлолт байсан. Тэгээд саяхан шоронгоос суллагдсан талаар мэдсэн бөгөөд өөрөө Авдрантаас суллагдсан гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Анхбаярын: …Миний бие Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст цагдаа ажилтай бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө сүлд-117 чиглэлд цагдаагийн дэслэгч Төрболдын хамт машинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 16-ны өглөө үүрээр 06 цаг 43 минутанд сүлд-10-аас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр нэг залууг 2 залуу зодоод байна гэх дуудлагын дагуу шуурхай очиж шалгахад “ХҮЧ” бөөний төвийн урд талын сандал дээр 4 залуу байсныг 20-37 УНҮ улсын дугаартай сүлд-117 чиглэлийн автомашинд суулгаж цагдаагийн хэлтэс дээр авч ирж сүлд-10-т хүлээлгэж өгсөн. Бид хоёрыг анх дуудлагаар очиход нэг настай хүн зодуулсан гэх залуугийн хувцасыг өмсгөж байсан. Тэгээд өөрөө би салгаж тусалсан шүү дээ гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхсоёлын: ...Би 2015 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө шорлог зараад Хөдөө аж ахуйн автобусны буудлын урд талд “Жулия” төвийн зүүн хойд талд зогсож байсан юм. Намайг шөнө зогсож байхад Нямсүрэн, Шараа, Цэцэгмаа нар шорлогоо зарах гээд ирээд надтай цуг зогсож байсан юм. Бид дөрөв хамт байхдаа нэг 0.5 литрийн архи, мөн 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво аваад дөрвүүлээ хувааж уусан ба голдуу Шараа уугаад байсан. Тэгсэн өглөө үүрээр 06 цаг өнгөрч байхад бид нарын хажуугаар нэг залуу гартаа тортой пиво барьчихсан өнгөрсөн юм. Уг залуу хажуугаар гарахдаа бид нараас шорлог хэд юм бэ? гэж асуугаад л өнгөрсөн, огт зогсож шорлог энэ тэр аваагүй. Тэгсэн уг залуугийн ардаас Шараа явж очоод хөөе пизда минь нааш ир гээд дуудсан. Тэгсэн уг залуу эргэж харсан чинь Шараа шууд уг залуугийн барьж явсан пивыг нь булаацалдаад ноцолдоод унасан. Нөгөө залуу нь газар унасан ба Шараа нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн бас бие рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь Нямсүрэнг нь найз чинь хүн зодоод байна шүү дээ, явж очоод салга гээд явуулсан чинь очсоноо Шараатай нийлээд уг залууг зодоод унасан. Тэгэхээр нь би өөрөө явж очоод Шараа, Нямсүрэн хоёрыг салгаж аваад нөгөө залууг яв гэж хэлсэн. Уг залуу дээгүүрээ хувцасгүй болчихсон байсан ба зодуулсан залуу цаашаа явсан. Тэгсэн ардаас нь Шараа хөөе пизда минь зогс гээд хөөсөн. Уг залуу зам гараад зугтаасан. Ардаас нь Шараа гүйгээд явчихсан... гэх мэдүүлэг /хх-н 43-44 дугаар тал/  

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Манлайбаатарын: …Би  2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн үед өөрийн эзэмшлийн 67-58 УНМ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн автомашинтай Дэнжийн-1000 орж мах авчихаад буцаад төв замаараа гэртээ харих гээд явж байсан юм. Тэгтэл 06 цаг 40 минутын үед намайг Хөдөө аж ахуйн урд талын автобусны буудлын ойролцоо явж байхад замын урд талд дээгүүрээ шалдан залууг өөр танихгүй хоёр  залуу газар унагаачихсан толгой дээр нь дэвслээд өшиглөөд улмаар чирээд хөл гараараа өшиглөөд цементэн дээр чирээд байсан. Уг 2 залуу бараг тэр залууг алах шахаад байхаар нь би иргэнийхээ үүргийг биелүүлээд цагдаа дуудаж өгсөн бөгөөд зодуулж байсан залуу босоод зам хөндлөн гараад зугтаасан. Тэгж байхдаа толгойдоо цохиулсан болохоор гуйваад замаар гарсан. Тэгэхээр нь би автомашинтайгаа буцаж эргээд замын хойд талд гарч зогссон. Уг 2 залуу нь замын хойд талд байхдаа зодуулсан залуугийн халааснаас нь юм аваад байх шиг байсан. Гэхдээ яг юу авсныг нь бол мэдэхгүй. Цагдаа нар дуудлагын дагуу маш хурдан ирсэн. Би тэр дуудлагаар ирсэн цагдаа нарт нөгөө залуучуудын байж байгаа газрыг зааж өгөхөд баярласнаа хэлчихээд яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэгүүд /хх-ийн 47-48 дугаар тал/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Амартүвшингийн: …Ж.Энхтайван гэх хүнийг мэднэ, манай төрсөн ах байгаа юм…Маргааш өглөө нь мэдсэн юм. Цагаан утаснаас залгаад бид хоёр уулзахад нүүр ам нь хөхөрсөн байхаар нь юу болсон юм гэтэл урд шөнө дээрэмдүүлээд цагдаа нар хүнийг нь барьсан байгаа гэж хэлсэн. Өглөө нь уулзахад Энхтайванд мөнгө төгрөг байхгүй байсан. Дансанд хийсэн байгаа, харин хэрэглээ болгоод 100.000 төгрөг авсан байсан ч тэр мөнгөө дээрэмдүүлсэн гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: …Шинжээч эмч миний бие Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Мөнхзулын 2015 оны 09 дүгээр сарын 13-ны шинжээч томилсон тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо 7-21 тоотод оршин суух хаягтай, 31 настай, Жаргалсайханы Энхтайваны биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийж ¹18253 тоот дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтээр Ж.Энхтайваны биед тархи доргилт, зүүн ухархайн дотор талд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны дотор салстын язарсан шарх, 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Ж.Энхтайваны биед учирсан гэмтлүүдээс 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад учирсан бүх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/

            -Шүүгдэгч П.Эиргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 122 дугаар тал/ 

            -Шүүгдэгч П.Эял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар тал/       

            -Шүүгдэгч П.Эял шийтгэл хүлээсэн талаарх баримт, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 135-147 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нар, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд П.Энь Т.Нямсүрэнтэй бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхтайвангийн эд зүйлийг дээрэмдэн авахаар хүч хэрэглэн зодож, түүний түрийвчинд байсан 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

           П.Энь Т.Нямсүрэнтэй бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхтайвангийн эд зүйлийг дээрэмдэн авахаар хүч хэрэглэн довтолж, түүний түрийвчинд байсан 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос П.Эгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд  ирүүлсэн байна.

           Шүүгдэгч П.Энь Т.Нямсүрэнтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож хохирогч Ж.Энхтайваны  бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учруулж  эд зүйлийг нь дээрэмдсэн байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт:.. нэг гэмт хэрэгт нэг удаа ял  оногдуулах зарчимтай.

           Иймд П.Эбусдыг зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

           Шүүгдэгч П.Энэг гэм буруугийн үйлдлийг давхар зүйлчлэн ял  шийтгэл хүлээлгэх үндэсгүй байна.

           П.Энь Т.Нямсүрэнтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан  бусдын эд хөрөнгийг дээрмдсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжийг  агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Т.Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Т.Нямсүрэн нь хаана байгаа нь тогтоогдохгүй, хэргийг түргэн шуурхайн шийдвэрлэх  зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Прокурорын №1706000000327 тоот тогтоолоор тусгаарлсан байна. /хх-н 1-2 дугаар тал/

            Шүүгдэгч П.Энь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байна. /хх-н 135-145 дугаар тал/

Хохирогч Ж.Энхтайван нь эрүүл мэндийн зардал, хохирлыг баримтаар нэхэмжлээгүй боловч шүүхийн шатанд  П.Этүүний ар гэрээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн банкны 0000100900005406 тоот дансанд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг байршуулсан байх тул хохирогчид олгож шийдвэрлэж, шүүгдэгч П.Эг гэмт хэргийн  улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэв. /хх-ийн 205 дугаар тал/

  Шүүгдэгч П.Энь энэ хэргийн улмаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс сэжигтнээр 14 хоног цагдан хоригдсон, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл яллагдагчаар нийт 208 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 28 хоног цагдан хоригдсон бөгөөд нийт 236 хоног цагдан хоригдож байгаа болох нь Сэжигтнийг цагдан хорих тухай захирамж, яллагдагчаар, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэстэй байна. /хх-ийн 106-107, 108-109, 110-119, 192-193 дугаар тал/,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад  заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч П.Энь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул энэ хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байна.

  Шүүгдэгч П.Ээрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-д  заасан хохирогчид учруулсан  хохирлоо нөхөн төлснийг   ял хөнгөрүүлэх   нөхцөл байдалд тооцов.

          Шүүгдэгч П.Ээрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч П.Э2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна. /хх-н 174-177, 192 дугаар тал/

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт П.Эбүлэглэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Эгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Пүрэвсүрэнгийн Эрхэмсанаад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эоногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Эцагдан хоригдсон 236 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Э, түүний ар гэрээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн банкны 0000100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг  хохирогч Жаргалсайханы Энхтайванд /РД:ДЮ84090719/ олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн авсан 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9. П.Э2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай  таслан сэргийлэх арга хэмжээг авсныг  хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, П.Эурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ