Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 315/ШШ2025/00484

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ...-р багийн ... гэх газар нутаглах, утас *******, *******, *******ийн *******ын

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1990 оны 10-р сард цэргийн албанаас халагдаж ирээд 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл татан буугдаж нэгдлийн суурин дээр Баясгалант ББХК байгуулагдахад 1992-1995 он хүртэл тус байгууллагын малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Иймд 1990 оны 11-р сараас 1991 оныг дуустал Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар, 1992-1994 оныг дуустал Баясгалант ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025.09.30-ны өдрийн 50 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.04.02-ны өдрийн 11/145 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.09.02-ны өдрийн 199 дугаартай лавлагаа, цэргийн батлахын хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1990 оны 11-р сараас 1991 оныг дуустал малчнаар, Баясгалант ББХК-д 1992-1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант ББХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ц.*******од Гайхамшигт нэгдлээс олгосон 1991-1993 онуудын тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.04.02-ны өдрийн 11/145 дугаартай Ц.*******ын 1992, 1993 оны цалингийн бичилт бүхий лавлагаа (хх-6, 8х),  

5. Гэрч *******ийн: Ц.******* 1990-1994 онуудад Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэл, Баясгалант ББХК-ийн Хүдэнгийн 4-р багт малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн Хүдэнгийн 4-р баг нь одоо 2-р баг болж өөрчлөгдсөн. Гайхамшигт нэгдэл 1991 онд тарж Баясгалант компани болсон. Ц.******* нэгдэлд хонь маллаж байгаад компанид түрээсийн мал малласан. Компанид хонь, адуу зэргийг хариулж байсан. Би Баясгалант нэгдлийн Баянцагааны 3-р багийн зоотехникч, малын эмчээр 1984-1993 онуудад ажиллаж байсан болохоор Ц.*******ын ажилласан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг (хх-24х) 

6. Гэрч *******ийн: Гайхамшигт нэгдэл 1991 онд татан буугдаж, Баясгалант компани болж өөрчлөгдсөн. Ц.******* 1991 онд компанийн гишүүнээр элсэж малчнаар ажилласан. Тийм учраас нэгдэл компани болж өөрчлөгдөхөөс өмнө нэгдэлд ажиллаж байсан байж таарна. Компанийн гишүүд хөрөнгөө нийлүүлж, компанийг бий болгосон. Ц.******* 1998 онд компанийг тарах хүртэл гишүүнчлэлээр явсан. Би компанид туслах нягтлан бодогчоор нь ажиллаж байсан учраас Ц.*******ын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1994 онд жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа ороогүй. Намайг жирэмсний амралтаа авахад Ц.******* ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-25х) 

7. Иймд Ц.*******ын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант ББХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Харин нэхэмжлэгчийн 1994 онд ажилласан байдлыг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар нөхөн тооцсон болох нь хавтаст хэрэг авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажуулалтын хуудсаар тогтоогдож байх тул Ц.*******ын 1994 онд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант ББХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Ц.*******ын 1994 онд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА