| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03045/И |
| Дугаар | 312/ШШ2025/02560 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/02560
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 312/ШШ2025/02560 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Н..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,704,958.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/58506048 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БГҮ/58506048 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 99 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул *******гаас үндсэн зээл 23,732,233.32 төгрөг, хүү 961,288.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,437.03 төгрөг, нийт 24,704,958.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-25/167 дугаартай итгэмжлэл /хх-ийн 3/, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-ийн 11-13, 15-17/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20/, зээл төлөх мэдэгдэл /хх-25/-ийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,704,958.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/58506048 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.
5. Хариуцагч ******* нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******гаас шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,732,233.32 төгрөг, хүү 961,288.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,437.03 төгрөг, нийт 24,704,958.47 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* ******* ХК нь зээлдэгч *******д зээл төлөх талаар мэдэгдэж, шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.
8. Иймд хариуцагч *******гаас зээлийн төлбөрт 24,704,958.47 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 281,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн төлбөр 24,704,958.47 /хорин дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга есөн зуун тавин найман төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 281,475 /хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ