| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03289/И |
| Дугаар | 312/ШШ2025/02543 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/02543
| 2025 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 312/ШШ2025/02543 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Жуулчны гудамж ......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ...../-т холбогдох
Зээлийн төлбөр 14,121,452.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* /цахим/,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******мн ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь *******мн аппликейшнийг ашиглаж 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн эрх нээж цахим зээлийн гэрээ байгуулж 8 удаагийн хүсэлтээр 12,390,000 төгрөгийг сарын 3,99 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч *******ээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул *******ээс 14,121,452.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******мн ******* ХХК-аас нэхэмжилж байгаа 14,121,452.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******мн ******* ХХК нь хариуцагч *******ээс зээлийн төлбөр 14,121,452.83 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******мн ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,557 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 228,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******мн ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 14,121,452.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******мн ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,557 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 228,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******мн ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ