2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08090

 


 

2025 10 08 192/ШШ2025/08090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг, Сүхбатарын талбай*******, Ш/х-22******* банкны төв байр өөрийн байранд байрлах******* банк ХХК /РД:2075377/-д холбогдох,

 

Хариуцагч:******* дүүрэг,******* дугаар хороо, дүгээр хороолол, АШ-ны-р байр тоотод оршин суух/-т холбогдох,

 

Зээлийн төлбөрт*******00 470 978 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Голомт банк ХК-ний 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч В.Батбаярт холбогдуулан 236 057 401 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205141964 тоот барьцааны дагуу 98-59 улсын дугаартай, арлындугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай Meгcerdes benz автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцооллыг 2024.11.08-ны өдөр хүртэл тооцон зээлийн гэрээний үүрэгт*******00 470 978 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Валяхүү овогтой Батбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1205141964 тоот автомашины зээлийн гэрээг******* банктай байгуулж 92 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БГ1205141964 тоот барьцааны гэрээ байгуулж, 98-86 улсын дугаартай Mercedes benz C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлындугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай автомашиныг барьцаалсан. В.Батбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Мөн В.Батбаяр нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120956848 тоот хосолсон валюттай алтан американ экспресс картын гэрээ байгуулж******* 000 000 төгрөг,*******.000 ам долларын зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч дээр дурдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний хувьд 2024.11.07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77 746 167.01 төгрөг, зээлийн хүү 73*******67 882.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 442*******59.13 төгрөг нийт 159 756 408 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй, 20 ЗГ/КР/16 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9 849 273.35 төгрөг, хүүнд 18 053*******60.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 188 864.91 төгрөг, нийт 46 231 698.48 төгрөг, ЗГ/120956848 тоот зээлийн гэрээний үүрэгт ам.долларын ханшийг******* 408.95 төгрөгөөр тооцож, үам.долларын үндсэн зээл 14*******81 033.65 төгрөг, зээлийн хүү 29 716*******67.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 236 813.22 төгрөг, нийт 70*******343.98 төгрөг, төгрөгийн зээлийн үндсэн зээл******* 081 904 төгрөг, зээлийн хүү 9 282 971.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 493*******81.43 төгрөг, нийт 23 858 456.94 төгрөгийг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар тус тус шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

2. Хариуцагч В.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие В.Батбаяр нь нэхэмжлэлд дурдаж буй тус зээлийг хугацаандаа тогтмол төлж хариуцлагатай зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан боловч******* банк ХК-ийн буруутай үйлдлийн улмаас зээл тасалдах нөхцөл нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас зогссон үеэс зээлийн гэрээний хүүг төлөх боломжгүй. Харин үндсэн зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй. Дэлхийн бүх улсад Ковид-19 буюу Короновирусын цар тахал дэлгэрч, бүх улс хил хязгаараа хааж, хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, эдийн засгийн хүнд байдалд орсон. Миний бие******* банкнаас авсан зээлээ төлөөд явж байсан.******* банк нь миний хувийн харилцах данс болох******* тоот дансанд байсан 48 000 000 төгрөгөөс миний зөвшөөрөлгүйгээр 43 614 878.56 төгрөгний таталт хийж холбогдох хууль дүрмээ зөрчиж, миний эрхэнд ноцтой халдаж, автомашины зээл болон кредит карттын зээл төлөх тооцоот төлөвлөгөөг тасалдуулснаар өнөөдрийн маргаан тавигдсан болно. Миний зөвшөөрөлгүйгээр 2019 оны 05 дугаар сард татсан 43 614 878.56 төгрөгийг хууль, журмаа зөрчин татаагүй байсан бол 2018.10.09-ны өдрийн ЗГ1205141964 дугаартай зээл болон кредит картын зээл нь цаг тухайдаа зээл, зээлийн хүүндээ төлөгдсөн бол өнөөдрийн их хэмжээний мөнгийг******* банк нэхэмжлэхгүй байх байсныг шүүх анхаарна уу. Иргэний хуулийн 25-р зүйлд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр заасан байх ба тухайн компани нь нүүрс тээвэр хийдэг машинуудаа барьцаалсан байдаг. Хуульд заагдсанаар картнаас татаж авсан гэх 43 614 878.56 нь тухайн үеийн зээлийн төлбөрт төлөгдсөн гэж тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргасан тооцоололыг дахин шинээр тооцоолох шаардлага үүснэ. Ер нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заагдсанаар шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй атал өөрсдийн буруутай үйлдлээ огт дурьдалгүй намайг л буруутгаж их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 43 614 878.56 төгрөгийг хууль бусаар хувийн данснаас татсан асуудлаар банкинд гомдол гаргахад******* банк өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан атал энэхүү ээдрээт нөхцөл байдлаа засаж залруулж, харилцан тохиролцохгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч В.Батбаяр нь нэхэмжлэгч******* банк ХК-д холбогдуулан******* банкны 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:******* банк нь 2019.05.23-ны өдөр хуулийн этгээдийн өр төлбөрт иргэн В.Батбаярын данснаас эзэнд нь мэдэгдэлгүй 43 614 878.56 төгрөгийн суутгал хийсэн байна. Банкны тухай хууль, Иргэний хууль, аль ч хуулинд татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн өр төлбөрт иргэний эд хөрөнгийг дайчлан авч болдог зохицуулалт байхгүй байна. В.Батбаяр нь зээлийн эргэн төлөлт, хүүний төлөлт нь хэвийн явж байх үед дээрхи суутгалыг хийснээр цаашид зээл, зээлийн хүү төлөлт, эргэн төлөлтийн график зөрчигдсөн үйлдэл нь В.Батбаярын буруугаас болоогүй, банкны буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд эргэн төлөлт болон хүү нэмэгдүүлсэн хүүний төлөлттэй холбогдон үүссэн тооцооллууд нь бүгд буруу, хууль бус тооцоолол болно. Иймд******* банкны 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч******* банк ХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр******* банк нь хариуцагч Батбаярын дансанд байсан мөнгөнөөс Валя ахилл ХХК-ийн төлөх зээлийн төлбөрийг татсан. Тухайн үед ковидын үе яг таарч байсан. Банк мэдээж хүний данснаас шууд гүйлгээ хийхгүй. Ямар нэгэн байдлаар утсаар холбог учир харилцагчтай утсаар ярьж зөвшөөрөл авюаад тухйн гүйлгээг хийсэн. Хэрэв хариуцагч энэ гүйлгээг эс зөвшөөрсөн бол эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан хэдий ч ийнхүү хандаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргаан гаргасан. Иймд хариуцагч тухайн үед өр төлбөрийг барагдуулахтай холбоотой гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт тухайн зээлийн төлбөрийг******* банкны нэхэмжлэлтэй, Валя Ахилл ХХК болон В.Батбаяр нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хэрэгт хариуцагч ямар нэг маргаан гаргаагүй. Гуравдугаарт 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гүйлгээ хийснээс хойш 2020.05.20-ны өдрийн хүү тооцооллыг харахад үндсэн зээл 82 159 805.64 мөнгө байх ба үүнээс хойш хариуцагч зээлийн өр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч******* удаагийн төлөлт хийсэн нь уг гүйлгээг хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний талуудынхаа хувьд санхүүгийн байдал нь илтэд доройтсон байгаа тохиолдолд банкинд мэдэгдээд зээлийн гэрээнээс татгалзах эрх нь хариуцагчид байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнээс татгалзаагүй. Иймд дээрх гүйлгээнээс болж зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэдэг нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгчээс: 2023.04.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 дугаартай зээлийн гэрээ, 2018.10.09-ний өдрийн БГ1205141964 дугаартай барьцааны гэрээ, 2019.06.14-ний өдрийн кредит картын гэрээ, 2023.04.17-ны өдрийн******* банк ХК-ийн валютын арилжааны ханш, 1205141964 тоот зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, кредит картны тооцооллын хүснэгт,******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.22-ны өдрийн 1402 тушаал,******* банк ХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019.11.29-ний өдрийн*******93 дугаартай тушаал, Валя ахилл групп ХХК-ийн ЗГ1205141951 тоот зээлийн гэрээ, Валя ахилл групп ХХК-ийн зээлийн хүсэлт, Автомашин түрээслэх тухай гэрээнүүд, Грийнлэндричис ХХК-тай байгуулсан нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хүсэлт, В.Батбаярын хүү тооцооллын хүснэгт, кредит картын тооцооллын хүснэгт,******* банк ХК-ийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн валютын арилжааны ханш, 1205141964 тоот В.Батбаярын дансны 2018.10.11-ний өдрийн хүү тооцооллын хүснэгт, 2019.06.13-ны өдрийн кредит картны тооцооллын хүснэгт, 2024.11.08-ны өдрийн мемориалын баримт, Б.Энхдолгионы хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Б.Төгсжаргалын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1 хх 4-25, 159-174, 205-213 тал, 2хх 20-27,*******8-75, 111 тал/

6. Хариуцагчаас: В.Батбаярын******* тоот дансны хуулга, 2023.09.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,******* банк ХК-д өгч байсан гомдлын хариу хүсэх тухай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.07-ны өдрийн 2024/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.05.29-ний өдрийн 2024/ДШМ/628 дугаартай магадлал, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.11-ний өдрийн*******83 дугаар тогтоол 2025.04.18-ны өдрийн Б-6/298 дугаартай Монгол банкнаас иргэн В.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгаланд илгээсэн өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан тоот, 2025.03.10-ны өдрийн Монгол банкны хяналт шалгалтын газарт гаргасан гомдол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1хх*******7-44,*******6, 124 тал, 2хх*******7-55, 108-109 /

7. Шүүхээс******* банк ХК-аас 2019 оны 05 сарын 23-ны өдөр хийгдсэн 43 614 878.56 төгрөгийн гүйлгээг хийх зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр, баримт,******* дүүргийн татварын хэлтсээс******* банк ХК-ийн 2023.04.19-ний өдрийн 124264 дугаартай мемориалын баримтын дагуу 1*******38 238 төгрөг, 133398 дугаартай мемориалын баримтын дагуу 70 200 төгрөг төлөгдсөн эсэх талаар лавлагаа, Баянгол,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 102/ШЗ2020/10400 дугаартай В.Батбаярт холбогдох******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газраас Б.Энхдолгион, Б.Төгсжаргал нарын хилээр гарсан эсэх лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гэрч Б.Төгсжаргал, Б.Энхдолгион нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Төгсжаргалын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /1хх 73-79, 83-111, 122 тал, 2 хх 104, 119-120, 128-135 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч В.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 236 057 401.19 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205141964 тоот барьцааны гэрээний дагуу 98-59 улсын дугаартай, арлындугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай Meгcerdes benz автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцооллыг 2024.11.08-ны өдөр хүртэл тооцон зээлийн гэрээний үүрэгт*******00 470 978 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-2018.10.09-ний өдөр ЗГ1205141964 тоот автомашины зээлийн гэрээг байгуулж 92 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлж, мөн өдрөө БГ1205141964 тоот барьцааны гэрээ байгуулж, 98-86 улсын дугаартай Mercedes benz C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлындугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай автомашиныг барьцаалсан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд 2024.11.07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77 746 167.01 төгрөг, зээлийн хүү 73*******67 882.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 442*******59.13 төгрөг нийт 159 756 408 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

 

-2018.11.02-ны өдөр ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 20 ЗГ/КР/16 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9 849 273.35 төгрөг, хүүнд 18 053*******60.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 188 864.91 төгрөг, нийт 46*******21 617 төгрөгийг гаргуулахаар,

 

-2019.06.14-ний өдөр ЗГ/120956848 тоот хосолсон валюттай алтан американ экспресс картын гэрээ байгуулж******* 000 000 төгрөг,*******.000 ам долларын зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан боловч мөн зээлийн төлбөрийг төлөөгүй тул ам.долларын ханшийг******* 408.95 төгрөгөөр тооцож, ам.долларын үндсэн зээл 14*******81 033.65 төгрөг, зээлийн хүү 29 716*******67.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 236 813.22 төгрөг, нийт 70*******343.98 төгрөг болон төгрөгийн зээлийн үндсэн зээл******* 081 904 төгрөг, зээлийн хүү 9 282 971.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 493*******81.43 төгрөг, нийт 23 858 456.94 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй. Ам.долларын кредит картны зээлийн үндсэн төлбөрийн хэмжээ нь тухайн өдрийн төв банкны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханштай уялдуулан өөрчлөгдөж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч В.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу автомашины зээлийн үндсэн төлбөр 77 746 167.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг Голомт банк ХК-ийн буруутай үйлдлийн улмаас буюу 2019.05.23-ны өдөр В.Батбаяр миний гүйцэтгэх захирлаар нь бүртгэлтэй Валя ахилл групп ХХК-ний зээлийн төлбөрийг миний эзэмшлийн данснаас миний зөвшөөрөлгүй суутгасны улмаас хуваарийн дагуу автомашины болон кредит картын төлбөрүүдийг төлөх боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч тал өмнө нь уг зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан тул удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2024.11.08-ны өдөр хүртэл хугацааны хүүг шаардах эрхгүй.******* 000 ам.долларын зээлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу зээлийн төлбөрийн хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Йимд нэхэмжлэлийн шаардлагаас автомашины зээлийн үндсэн үлдэгдлээс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч В.Батбаяр нь нэхэмжлэгч******* банк ХК-д холбогдуулан******* банкны 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:******* банк нь 2019.05.23-ны өдөр тус банкин дахь миний эзэмшлийн данснаас Валя ахилл групп ХХК-ийн зээлийн төлбөрт миний зөвшөөрөлгүйгээр 43 614 878.56 төгрөгийг суутгасан нь Банкны тухай хууль, Иргэний хуульд нийцэхгүй байх тул тухайн зарлаын гүйлгээг хууль бус болохыг тогтоолгож, улмаар энэ үйлдэл нь зээлийн ээргэн төлөлтийн төлбөрийнн чадварт нөлөөлсөн. Иймд аль ч хуулинд татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн өр төлбөрт иргэний эд хөрөнгийг дайчлан авч болдог зохицуулалт байхгүй байна. В.Батбаяр нь зээлийн эргэн төлөлт, хүүний төлөлт нь хэвийн явж байх үед дээрхи суутгалыг хийснээр цаашид зээл, зээлийн хүү төлөлт, эргэн төлөлтийн график зөрчигдсөн явдалд би буруугүй, харин банкны буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд эргэн төлөлт болон хүү нэмэгдүүлсэн хүүний төлөлттэй холбогдон үүссэн тооцооллууд нь бүгд буруу, хууль бус тооцоолол болно. Иймд******* банкны 2019.05.23-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

5. Нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагчийнн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 2019.05.23-ны өдрийнн гүйлгээг хийхдээ утсаар өөрөөс нь зөвшөөрөл авсан. Ийнхүү зөвшөөрөл авсан болох нь хариуцагч В.Батбаяр 2019.05.23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлж байсан,******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Валя ахилл групп ХХК-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй, ер нь банк маргаан бүхий зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл банкны зээлийн төлбөр суутгасан гүйлгээтэй холбоотой эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй үйл баримтаар болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн тухайн үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна гэх үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Талууд 2018.10.09-ний өдөр ЗГ1205141964 тоот автомашины зээлийн гэрээг байгуулж 92 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, урьдчилгаа төлбөрийн хэмжээ*******.03 хувь, зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцлийг тус тус тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулж, 2018.10.11-ний өдөр 92 000 000 төгрөгийг В.Батбаярын эзэмшлийн******* банкин дахь******* дугаарын дансанд шилжүүлсэн, /1 хх 9-10,*******7 тал/

 

6.2 Талууд 2018.10.09-ний өдөр БГ1205141964 тоот барьцааны гэрээ байгуулж, 98-86 улсын дугаартай Mercedes benz C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлындугаартай, цагаан өнгийн суудлын зориулалттай автомашиныг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 11-12 тал/

 

6.3 2018.11.02-ны өдөр ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй байх нөхцлийг харилцан тохиролцож, 6224***1957 дугаар картыг ашиглахаар гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 14 тал/

 

6.4 2019.06.14-ний өдөр ЗГ/120956848 тоот кредит картын гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай,*******.000 ам долларыг авсан зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй байх нөхцлийг харилцан тохиролцож,*******79892****655 дугаар картыг ашиглахаар гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 15-17 тал/

 

6.5 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.10-ны өдрийн 101/ШЗ2021/14639 дүгээр шүүгчийн захирамжаар******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Батбаярт холбогдох зээлийн төлбөрт 104*******58 609,82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, /1хх*******1-52 тал/

 

6.6 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 102/ШЗ2022/10400 дугаар шүүгчийн захирамжаар******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Батбаярт холбогдох зээлийн төлбөрт 205*******23 481,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2022.10.04-ний өдрийн 102/ШЗ2022/16175 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, /1хх*******3,*******5 тал/

 

6.7 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.16-ны өдрийн 102/ШЗ2023/03742 дугаар шүүгчийн захирамжаар******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Батбаярт холбогдох зээлийн төлбөрт 213 796 154,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, /1хх 90 тал/

 

6.8 2018.10.08-ны өдөр******* банк ХХК, Валя ахилл групп ХХК нарын хооронд Зг1205141951 дугаартай 842 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулагдсан, /1хх 91-93 тал/

 

6.9 2019.05.23-ны өдөр******* банкин дахь Валя ахилл групп ХХК-ний эзэмшлийн 1205141951 дугаар данснаас 25*******62 065,17 төгрөг, 16 449 812,73 төгрөгийг тус тус зээлийн төлбөрт суутгасан бөгөөд харьцсан данс хэсэгт 120514958 гэж тэмдэглэгдсэн, /1хх 94 тал/

 

6.10 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэрээр Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Валя ахилл групп ХХК, Ц.Алтантулга, Д.Сарангэрэл, нарт холбогдох зээлийн төлбөрт 1 024 707 745.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх ба шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж В.Батбаяр оролцсон, /1хх 96-96-100 тал/

 

6.11 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нараас гаргасан гомдлыг хянан хэлэлцээд зээлийн төлбөрт хариуцагчаас 858*******92 879 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, Улсын Дээд шүүхийн 2022.02.11-ний өдрийн 001/ШХТ2022/00148 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, /1хх 101-106 тал/

 

6.12 2019.05.23-ны өдөр******* банкны зээлийн төвийн зээлийн төлбөр суутгах шийдвэрээр В.Батбаярын эзэмшлийн******* банкин дахь******* дугаар данснаас валя ахилл групп ХХК-ний 1205141951 дугаар данс руу зээлийн төлбөрт суутгав гэх утгатай 42 114*******78.56 төгрөгийг шилжүүлж, харилцагчийн хүсэлтээр В.Батбаярын харилах данснаас зээлийн төлбөр суутгав гэх нэмэлт тайлбарыг бичиж, салбар төвийн захирал Б.Энхдолгион, харилцаан ахлах менежер М.Оргилбат, гэх гарын үсэг зурагдсан, /1хх 110 тал/

 

6.13 Хариуцагч В.Батбаяр нь ЗГ1205141964 тоот автомашины зээлийн гэрээний үүрэгт 2018.11.12-ны өдрөөс 2019.09.19-ний өдрийн хооронд 14 253 832.99 төгрөгийг, зээлийн хүүнд 12 770*******78.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12 076.01 төгрөгийг тус тус төлсөн, /1хх 205 тал/

 

6.14 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын зээлийн төлбөрт 2019.07.04-ний өдөр*******2*******00 төгрөг төлсөн, /1хх 208 тал/

 

6.15 2018.11.02-ны өдрийн ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 2018.11.17-ны өдрөөс 2019.07.04-ний өдөр хүртэл хугацаанд*******0*******53 891 төгрөг, хүүнд 1*******49 698 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 2 714 төгрөг, шимтгэл 47 805 төгрөг тус тус тус төлсөн, /1хх 210-211 тал/

 

6.16 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.07-ны өдрийн 2024/ШЦТ/251 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эоүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.05.29-ний өдрийн 2024/ДШМ/628 дугаар магадлалаар Б.Үүрцайх, Х.Энхжаргал нарыг залилах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, хохирогч В.Батбаярын нэхэмжилсэн 12*******20 866*******17 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн ба Улсын Дээд шүүхийн 2024.09.11-ний өдрийн*******83 дугаар Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоох хяналтыг номдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх*******7-55 тал/

 

7. Зохигч, тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээ зэрэгт маргаангүй, харин 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот автомашины зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсэх, кредит картын зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан нөхцөл байдалд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай эсэхэд маргаантай.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд 2018.10.09-ний өдөр байгуулагдсан ЗГ1205141964 тоот 92 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018.11.02-ны өдөр байгуулагдсан ЗГ/КР/16 тоот 10 000 000 төгрөгийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, 2019.06.14-ний өдөр байгуулагдсан ЗГ/120956848 тоот******* 000 ам.долларын кредит картын гэрээ нь тус тус хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх ба 2018.10.09-ний өдөр байгуулсан БГ1205141964 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

9. 2018.10.09-ний өдөр байгуулагдсан ЗГ1205141964 тоот 92 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд,

Нэхэмжлэгч, 2024.11.07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77 746 167.01 төгрөг, зээлийн хүү 73*******67 882.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 442*******59.13 төгрөг нийт 159 756 408 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэргийн баримтаар, талууд 2018.10.09-ний өдөр 48 сарын хугацаатай нэг жилийн 18 хувийн хүүтэй, 92 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч өмнө нь 2022.05.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022.10.04-ний өдрийн 102/ШЗ2022/16175 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэрээний хугацаа 2022.10.09-ний өдөр дууссан байна.

Иргэний хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн зүйлийн*******5.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч******* банк ХК нь 2022.05.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлдэгч В.Батбаяртай 2018.10.09-ний өдөр байгуулсан ЗГ1205141964 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар цуцалж, хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх тул гэрээг цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнээд 2022.05.25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн үндсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч В.Батбаяр нь 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний үүрэгт 2018.10.09-ний өдрөөс 2022.05.25-ны өдөр хүртэл 1*******25 хоног /3 жил, 7 сар, 16 хоног/-ийн хугацаанд үндсэн зээл 92 000 000 төгрөг, гэрээ үргэлжилсэн хугацаанд ногдох хүү 60 612 900 төгрөг /1 хоногт 45*******72 төгрөг/, нийт 152 612 900 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 14 253 832 төгрөг, хүүгийн төлбөрт 12 770*******78 төгрөг, нийт 27 024 210 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй тул 152 612 900 төгрөгөөс төлөгдсөн 27 024 210 төгрөгийг хасч, үндсэн зээл 77 746 167 төгрөг, зээлийн хүү 47 842*******23 төгрөг, нийт 125*******88 690 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

10. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний 2.5-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийлүүлэх хүртэл хугацаагаар төлөхөөр талууд харилцан тохиролцов.гэж дурдсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн төлбөрийг 2019.09.19-ний өдрөөс хойш зөрчсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 8 454 435 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг, үндсэн зээл, зээлийн хүү 125*******88 690 төгрөг, нийт 134 043 125 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот 92 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 159 756 408 төгрөгийг гаргуулах шаардлагаас үлдэх 25 713 283 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

11. Зохигч, 2018.10.09-ний өдрийн БГ1205141964 тоот барьцааны гэрээгээр 98-86 улсын дугаартай Mercedes benz C180 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, арлындугаартай, цагаан өнгийн, суудлын зориулалттай автомашиныг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзэх тул үүрэг гүйцэтгүүлэгч мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар барьцааны зүйл болох автомашиныг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

12. 2018.11.02-ны өдрийн ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний тухайд,

 

Нэхэмжлэгч дээр дурдсан зээлийн гэрээний үүрэгт 2024.11.07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 9 849 273.35 төгрөг, хүүнд 18 053*******60.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 864 төгрөг, нийт 46*******21 698 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба зээлийн тооцоололд хугацаа хэтэрсэн хүүнд 14 254 786 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүнд 4 164 078 төгрөг, шимтгэл*******5 000 төгрөг, нийт 46 231 698.48 төгрөг гэж бичигдсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дүгээр зүйлийн.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно гэж заасан бөгөөд кредит карт нь зээлдүүлэгчээс олгосон зээлийн эрхийн хэмжээгээр бэлэн болон бэлэн бусаар зарлагын гүйлгээ хийх, гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийг хийх, эргэн төлөлтийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хүү тооцогдох, зээлийн зөрчил үүссэн боловч зөрчлөө арилгаж гэрээгээр тохиролцсон төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх мөнгөн төлбөрийг төлмөгц гэрээний харилцаа цааш үргэлжилдэг зээлийн үйл ажиллагааны нэг төрөл бөгөөд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасанд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.

 

Хэргийн баримтаар, талууд 2018.11.02-ны өдөр ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй байх нөхцлийг харилцан тохиролцож, 6224***1957 дугаар картыг ашиглахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

 

Талууд гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг мөнгөн төлбөрийн гүйлгээг бэлнээр болон бэлэн бусаар хийхтэй уялдуулан ялгамжтай тогтоосон хэдий ч нэхэмжлэгч энэ талаарх тооцооллыг ирүүлээгүй, хэрэгт авагдсан дансны хуулгаар уг үйл баримтыг тогтоох боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,*******8 дугаар зүйлийн*******8.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага үндэслэл, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэйг дурдаад хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч В.Батбаяр нь уг зээлийн төлбөрт 2018.11.17-ны өдрөөс 2019.07.04-ний өдөр хүртэл хугацаанд тодорхой хэмжээний төлбөр төлж байсныг харгалзан хүүгийн хэмжээг сар тутам 2.75 хувиар тооцохоор шийдвэрлэв.

 

Тодруулбал, гэрээ байгуулагдсан 2018.11.02-ны өдрөөс 2024.11.07-ны өдөр хүртэл 21 хоногт үндсэн зээлийн төлбөр 9 814 273 төгрөг, уг төлбөрөөс сарын 2.75 хувийн хүү тооцоход 1 хоногт 9 000 төгрөг байх тул кредит картын зээлийн төлбөрт 9 814 273 төгрөгийг, зээлийн хүүнд 719*******73 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

13. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

2018.11.02-ны өдрийн ЗГ/КР/16 тоот зээлийн гэрээний хугацаа 2020.11.02-ны өдөр дууссан байх ба уг гэрээний*******.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тусгажээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 188 864 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй тул бүхэлд нь хангах үндэслэлгүй.

 

Харин төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн зээлийн хүү болох 719*******73 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу******* 943 915 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүг, үндсэн зээл 9 814 273 төгрөгийг, зээлийн хүү 719*******73 төгрөг, нийт*******3 477 761 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2018.11.02-ны өдрийн ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 46*******21 698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 474 949 төгрөгийг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.

 

14. Түүнчлэн, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 188 864 төгрөг гаргуулахаар шаардахдаа хугацаа хэтэрсний болон зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн нийлбэрээр шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж тус тус заасан бөгөөд талуудын маргаантай харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2018.07.23-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд ердийн хүү, нийлмэл хүү, бодит үйлчилж буй хүү зэргийг тодорхойлж хэрхэн тооцох аргачлалыг заажээ.

 

Дээрхээс үзэхэд, хугацаа хэтэрсний болон зээлийн эрх хэтрүүлсэн хүү тооцох талаар хуулиар зохицуулаагүй байх тул дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч тухайн хүүг шаардах эрхгүй болохыг тайлбарлаж байна.

 

15. 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын гэрээний тухайд,

 

Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээний үүрэгт******* 000 ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэл 4 277.28 ам.доллар, үндсэн хүү 8 717.22 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7 696.45 ам.доллар, нийт 20 696.95 ам.долларыг 1 ам.долларыг******* 408.95 төгрөгөөр тооцож нийт 70*******343 төгрөг гаргуулахаар,******* 000 000 төгрөгийн зээлд үндсэн зээлийн үлдэгдэл******* 081 904 төгрөг, үндсэн хүү 9 282 971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 493*******81 төгрөг, нийт 23 858 456 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон ба нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэний болон зээлийн эрх хэтрүүлсний нийлбэр дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.

 

Хэргийн баримтаар 2019.06.14-ний өдөр ЗГ/120956848 тоот кредит картын гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай,*******.000 ам долларын зээлийг кредит картны хэлбэрээр ашиглах, бэлэн мөнгө авсан тохиолдолд хүү сарын*******.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй байх нөхцлийг харилцан тохиролцсон нь тогтоогдсон бөгөөд гэрээний хугацаа 2021.06.14-ны өдөр дууссан байна.

 

Маргаан бүхий гэрээгээр талууд мөн л зээлийн хүүгийн хэмжээг мөнгөн төлбөрийн гүйлгээг бэлнээр болон бэлэн бусаар хийхтэй уялдуулан ялгамжтай тогтоосон хэдий ч нэхэмжлэгч энэ талаарх тооцооллыг ирүүлээгүйгээс гадна хариуцагч ам.долларын зээлийн төлбөрийг огт гүйцэтгэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан*******79892*****5655 дугаар картны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иймд үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг зөрчиж, гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй нөхцөл байдлыг харгалзан, хүүгийн хэмжээг сар тутам*******.5 хувиар тооцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.3-т заасныг үндэслэн хариуцагч В.Батбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 4 266.78 ам.доллар, зээлийг хүүг 2019.06.14-ний өдрөөс 2024.11.03-ны өдөр хүртэл 1 929 хоногт зээлийн хүү 9 490.68 ам.доллар /1 хоногт 4.92 ам.доллар/ нийт 13 757.46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүг гэрээний*******.6-д тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд хамаарна гэх үндэслэлээр 9 490.68 ам.долларын хүүгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож 1 989.14 ам.долларыг нэхэмжлэгчээс ирүүлсэн ам.долларын албан ханш*******408.95 төгрөгөөр тооцож нийт*******3 400 666 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын гэрээний үүрэгт ам.долларын зээлийн үүрэгт 70*******343 төгрөг гаргуулах тухай шаардлагаас үлдэх 17 133 474 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 

16.******* 000 000 төгрөгийн кредит картын зээлийн тухайд,

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын гэрээ байгуулахдаа******* 000 ам.доллар,******* 000 000 төгрөгийн хосолсон валют бүхий зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаад үндсэн зээл******* 081 904 төгрөг, үндсэн хүү 9 282 971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 493*******81 төгрөг, нийт 23 858 456 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын гэрээгээр******* 000 000 төгрөгийн зээлийн эрхийг кредит карт хэлбэрээр ашиглахаар тусгасан болох нь нотлогдоогүй.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг******* 000 000 төгрөгийн зээл, түүнтэй холбогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнээд 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот кредит картын төгрөгийн зэлийн гэрээний үүрэгт 23 858 456 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

17. Монгол банкны 2024.11.08-ны өдрийн ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш**************79.04 байх бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон ханшийг баримтлах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн болохыг, ам.долларын зээлийг төгрөгөөр хөрвүүлэн шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчихгүй гэж тус үзсэн болохыг тус тус тэмдэглэв.

 

18. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Хэргийн баримтаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Валя ахилл групп ХХК, Ц.Алтантулга, Д.Сарангэрэл, нарт холбогдох зээлийн төлбөрт 1 024 707 745.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд маргааны зүйл болох 2019.05.23-ны өдрийн зээлийн төлбөр суутгах шийдвэрийн дагуу В.Батбаярын эзэмшлийн******* банкин дахь******* дугаар данснаас ******* данс руу зээлийн төлбөрт 42 114*******78.56 төгрөгийг суутгасан үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

 

Нөгөө талаас ийнхүү 42 114*******78.56 төгрөгийг зээлдэгчийн зөвшөөрөлгүй өөр зээлийн төлбөрт суутгасны улмаас бусад зээлийг гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх үндэслэл нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийг зээлийн төлбөр болон зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн болно.

 

19. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч В.Батбаяраас 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний үүрэгт 134 043 125 төгрөг, 2018.11.02-ны өдрийн ЗГ/КР/16 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт*******3 477 761 төгрөг, 2019.06.14-ний өдрийн ЗГ/120956848 тоот******* 000 ам.долларын эрх бүхий кредит картын зээлийн үүрэгт*******3 400 666 төгрөг, нийт*******0 921*******52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* банк ХК-д олгож, хариуцагч 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний үүрэгт 134 043 125 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79*******49 150 төгрөгийг болон хариуцагчийн Голомт банкны 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн урьдчилан төлсөн үнийн дүнг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1,*******5 дугаар зүйлийн*******5.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Батбаяраас зээлийн гэрээний үүрэгт 220 921*******52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79*******49 150 төгрөгийг болон Голомт банкны 2019.05.23-ны өдрийн зарлагын гүйлгээ хууль бус болохыг тогтоолгож, 2019.05.23-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч В.Батбаяр нь 2018.10.09-ний өдрийн ЗГ1205141964 тоот зээлийн гэрээний үүрэгт 134 043 125 төгрөгийг сайн дураар төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 98-86 улсын дугаартай, арлындугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, суудлын зориулалттай Mercedes benz C180 маркийн автомашиныг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2-т зааснаар нэхэмжлэгч******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 046 407 /1*******38 238+70 200+405 883+232 086/ төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Батбаяраас 1 262*******58 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ