Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,  

          улсын яллагч Н.Гэрэлмаа

          шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт М.Б яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011652 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалант сумын 12 жилийн дунд сургуульд багш ажилтай, Төв аймгийн Жаргалант сумын 4-р баг Загдал шандын 4-5 тоотод оршин суудаг, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон  овогт М.Б, /РД:НМ95122806/

          Холбогдсон хэргийн талаар:

         М.Б нь 2017 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны 4 давхарт Ж.Мөнхтуул, М.Б, А.Урантөгс, Г.Алтантөгс нар нь байрны түрээсийн барьцаа мөнгөнөөс болж маргалдан, зодолдож, М.Б нь А.Урантөгс, Г.Алтантөгс нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын мэдүүлэг үнэн зөв.

        Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Г.Алтантөгс:…Эхнэр Урантөгс уг гар утсыг авч устгахыг оролдсон, энэ үед Мөнхтуул охин Бүжинтэйгээ дайрч эхэлсэн, тэгээд би гэртээ уг асуудлыг камераар харж байгаад гадагш коридорт очсон. Тэгээд эхнэрээ уг улсуудаас салгаж автал Бүжин гэх охин миний нүүр лүү цохиод тэр үед би шоконд орж унасан. Тэр үед мөн дээрээс 2-3 удаа цохиод авсан. Миний нүүрийг маажаад авсан мөн эхнэрийн нүүр лүү хэд хэдэн удаа цохиж маажсан гэх мэдүүлэг /хх-ийн 126-р тал/,

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Урантөгс:… Би Мөнхтуулын гар утсыг шүүрч аваад бичлэгийг зогсоох гэтэл хажуу талаас Мөнхтуулын охин Бүжин нүүр лүү цохиж авсан. Манай нөхөр Алтантөгс гэрээсээ гарч ирээд бид нарын маргалдаж байгаа зүйлийг болиулах гэтэл Бүжин нь манай нөхрийн нүүр лүү цохиод авсан тэгээд манай нөхөр газар унаад өгсөн. Тухайн үед манай нөхрийн нүүр хэсэг цус гарсан байдалтай болсон байсан. Миний биед ганцхан Бүжин гар хүрч гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 126-р тал/

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5944 тоот дүгнэлтэнд:

           1. А.Урантөгсийн биед тархи доргилт, зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

           2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар, гоо сайханд нөлөөлөхгүй. /хх-ийн 47-р тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6025 тоот дүгнэлтэнд:

           1.Г.Алтантөгсийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, гоо сайханд нөлөөлөхгүй. /хх-ийн 52-р тал/,

             -шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 99-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б нь 2017 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 49 дүгээр байрны 4 давхарт Ж.Мөнхтуул, М.Б, А.Урантөгс, Г.Алтантөгс нар нь байрны түрээсийн барьцаа мөнгөнөөс болж маргалдан, зодолдож, М.Б нь А.Урантөгс, Г.Алтантөгс нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болохыг дурьдах зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Шүүхээс шүүгдэгч М.Бд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Боржигон овогт М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бг 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар М.Б нь 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Бг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

              

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ