| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00608/И |
| Дугаар | 315/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00506
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах, утас *******, *******, ******* ******* ХХК-ийн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Утас *******, *******ийн *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ы т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,466,721.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ТО-БЗ1/2023-88445 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,300,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 675 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн. Тиймээс үндсэн зээлд 1,478,430.65 төгрөг, хүү 854,947.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,342.80 төгрөг нийт 2,466,721.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,466,721.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 хувааж буюу 2025 оны 12 сар, 2026 оны 01, 02, 03, 04 саруудын 20-нд тус бүр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 466,721.10 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,466,721.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 2,466,721.10 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 12 сар, 2026 оны 01, 02, 03, 04 саруудын 20-нд тус бүр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 466,721.10 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,418 төгрөгийн тал хувь 27,209 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,209 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,466,721.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 12 сар, 2026 оны 01, 02, 03, 04 саруудын 20-нд тус бүр 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 466,721.10 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,418 төгрөгийн тал хувь 27,209 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,209 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА