2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09087

 

 

 

 

 

 

 

2025 11 07 192/ШШ2025/09087

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: К ХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,076,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХК-ийн 30,076,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2025 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,506,371 төгрөг,

2026 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,506,371 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,506,369 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,332 төгрөгийн 50 хувь болох 154,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 154,166 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Х.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 154,166 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ