| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03268/И |
| Дугаар | 312/ШШ2025/02538 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/02538
| 2025 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 312/ШШ2025/02538 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2-р хороо Э,,,,6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ,/-д холбогдох
,,
24,015,050.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Эрдэнэ-Од нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1, 282 дугаар зүйл 282.1-282.4 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5, 3.10 дугаар зүйлийн дагуу зээлдэгч *******оос 24,015,050.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 24,015,050.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн төлбөр 24,015,050.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 278,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-ийн зээлийн төлбөр 24,015,050.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 278,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ