Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Тунгалаг ,

улсын яллагч  П.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил  ҮД: 23-41,

           шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ  “Монос” ХХК-д менежер ажилтай байсан,  ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 66 с байрны 171 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шархүү овогт Г.Б/РД:ЙЮ90042856/

 

Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725012188 дугаар 105/2018/0097/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Г.Бнь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Болортунгалагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Б.Болортунгалаг:..2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нөхрийн хамт байхад манай нөхөр надтай ямар нэгэн зйүлээс болоод хэрэлдэх, муудалцах гээд байсан. Манай нөхөр хоёр гараараа намайг түлхэхэд би газар унасан Тухайн өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нөхрийн хамт байхад манай нөхөр надтай ямар нэгэн зүйлээс болоод хэрэлдэх, муудалцах гээд байсан. Тэгтэл манай нөхөр миний бага хүүгийн өвчний талаар яриад чи хүүгийнхээ өвчни нэрийг ангилалаар хэлж мэдэх үү гэсэн, Тэгэхээр бт би нөхөртөө хэлж мэдэхгүй, чи ганцаараа мэдээд яадын, би заавал мэдэх ёстой юмуу гэсэн, тэгтэл манай нөхөр намайг гэрээс зайл гэж хөөгөөд намайг түлхсээр байгаад гэрээс орцонд гаргасан. Тэгэхээр нь би нөхөртөө намайг хөөж байгаа юм бол нэг мөсөн бүх юмаа аваад явлаа гэж хэлээд гэрт ороод өөрийн хувцасыг болон бага хүүхдийнхээ хувцасыг авах гэтэл манай хүүхдийн хувцасыг өгөхгүй яахаараа чамд би хүүгээ өгөх ёстой юм бэ, хүүгийнхээ өвчний нэр мэдэхгүй хүнд өгөхгүй гэсэн. Би тухайн үед нөхөртөө ээж нь байж би яагаад хүүхдүүдээ аваад явж болдоггүй юм гээд ахиад хүүгийн чемодантай хувцасыг аваад явах гэтэл хоёр гараараа намайг түлхэхэд би газар унасан тэгтэл манай нөхөр намайг газар хэвтэж байхад миний нүүр хэсэг болон шүд, хүзүү хэсэг рүү хөл болон гараараа өшиглөөд цохиж байгаад манай нөхөр гэнэт болиод яагаад би чамайг зодчихвоо, хамт эмнэлэг явая гэсэн, тухайн үед манай нөхөр надтай хэрэлдээд байхаар нь би аав, ээж рүүгээ утсаар яриад намайг гэрээс ирээд авчих гээд хэлчихсэн байсан бөгөөд тухайн үед аав, ээж ирэх цаг нь болчихсон замдаа над руу утсаар ойр ойрхон явж байна удахгүй гэрийн чинь гадаа очлоо гэсэн. Тэгтэл манай нөхөр танай аав, ээж хоёр яахаараа дандаа бид хоёрын дундуур орж байдаг юм бэ, танай ээжийг хэрвээ ирэх юм бол би ална гэхээр нь би гэрийнхээ гадаа хамт нөхөртэйгээ байж байгаад айгаад нөхрөөсөө зугтаагаад явсан. Болсон асуудлын талаар ээждээ хэлтэл ээж маань айгаад цагдаад дуудлага өгсөн. Маргаан хамгийн анх манай нөхөр бид хоёр Япон улсаас 2016 оны 09 дүгээр сараас эхлэн өөрийн хоёр хүүхдээ манай аав, ээжээр харуулаад Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цэцэрлэгт явдаг байсан. Цэцэрлэг амрахаас өмнө нь буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны үед манай хадам аав Хэнтий аймаг руу манай ээж дээр очоод бага хүүг аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би нөхөртөө манай ээжээр зөндөө удаан харуулчихаад цэцэрлэг амрахаар нэг мөсөн 2 хүүг аваад ирэхгүй яагаад ингэж байгаа юм гэтэл манай нөхөр танай ээж манай аавыг очиход элдвээр хэлсэн, доромжилсон байсан. Би танай ээжийг ална гэж байсан. Үүнээс болж анх маргаан эхэлсэн. Тухайн үед манай нөхөр миний цээжрүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд цээж хавдаж хөхөрсөн, нүүр болон шүд рүү хөлөөрөө өшиглөж миний үүдэн дээд 2 шүд цаашаа далийсан, доод үүдэн 2 шүд хөдөлсөн, хоолой боосноос болж хүзүү улайж зулгарсан, мөн их өвдөж байсан. ... Миний бие Болортунгалаг нь энэ болсон явдалд ямар ч гомдолгүй болно. Энэ хэрэг нь гэр бүлийн маргаанаас болж гарсан учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёр хүүхдийн аав учир ирээдүйд нь хар толбо үлдээхийг хүсэхгүй байна гэв. /хх-н 15-16, 56-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Алтанцэцэгийн: ...Би маргаан болох үед нь байгаагүй, манай охин надруу утсар яриад манай нөхөр намайг зодоод байна, та намайг ирээд аваач гэсэн, тэгэхээр нь би Налайхаас гэрээсээ гараад охиноо авахаар явсан. Тэгтэл намайг замд явж байхад манай охин над руу ойр, ойрхон утсаар яриад та хаана явж байна. Та манай гэрт битгий ороорой, таныг бас ална гээд байна гэж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан /хх-н 19-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний ¹7446 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  

1.Б.Болортунгалагийн биед дээд эрүүний зүүн дээд 1,2 шүдний түүшин сэртэнгийн хугарал, тархи доргилт, дээд уруулд цус хуралт, үүдэн хоёр шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, баруун эгэмний  доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зйүлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний ¹1112 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  

1.ШШҮХ-н шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №7446 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2.Хохирогч Б.Болортунгалагийн биед учирсан тархи доргилт, дээд үүдэн 2 шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруул, хүзүүнд цус хуралт, баруун эгэмний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа болох 2017 оны 06 дугаар сарын 5-нд мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний ¹1216 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  

1.Хавтаст хэргийн материалтай хавсаргаж ирүүлсэн Б.Болортунгалаг, 27 настай эмэгтэй 2017 оны 06 дугаар сарын 06 гэсэн хаяг бүхий 1 ширхэг CD-г дахин уншуулахад уг CD нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн он сартай байх ба уг CD-нд буулгасан эрүүний дэлгэмэл рентгэн зургаар ясанд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байна.

2.ШШҮХ-ийн ШЭШГ-ын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан №7446 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

3.ШШҮХ-ийн ШЭШГ-ын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хавтаст хэргийн материалаар гаргасан №1112 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.    4.2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн он сартай боловч 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн CD-г дахин уншуулахад эрүүний яс болон шүд, түүшин сэртэнгийн хугарал тогтоогдохгүй байгаа бөгөөд Улсын 1-р нэгдсэн эмнэлгийн түүшин сэртэнтийн хугарал гэсэн оноштой таарахгүй байна.

5.Рентгэн зургаар тогтоогдсон байдал, Улсын нэгдүгээр эмнэлгийн онош 2 хоорондоо таарахгүй байгаа тохиолдолд шинжээч эмч рентгэн зураг, CD-г дахин уншуулж гарсан хариуг үндэслэн дүгнэлт гаргана.

6.Б.Болортунгалагийн биед учирсан тархи доргилт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруул, хүзүүний цус хуралт, баруун эгэмний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт  цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд  Г. Бямбадоньд нь   таарамжгүй харьцааны  улмаас  2017  оны  06 дугаар  сарын 05-ны өдөр  эхнэр  Б. Болортунгалагийг зодож   эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт  болсон байна.

 

Г.Бнь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Болортунгалагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдож байх тул   гэм буруутайд тооцох үндэстэй байна.

         Хохирогч  Б. Болортунгалаг нь

 2002 оны оны Эрүүгийн хуулийн  ерөнхий   ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д  зааснаар  

Шүүгдэгч  Г. Бямбадоньд  нь  урьд  ял шийтгэл  хүлээж байгаагүй болох  нь түүний ял  шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 43-р тал/

          Хохирогч  Б. Болортунгалаг нь өөрийн эрх зөрчигдсөн талаархи гомдлоо   Цагдаагийн байгууллагад  2017 оны  06 дугаар сарын 06-ны өдөр  гаргаж  2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна./ хх-н  1-4-р тал/

    Г. Бямбадоньд

         

     Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2,  36.2. дугаар зүйлийн  4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шархүү овогт Г.Ббусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх   хэсэгт  зааснаар  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх  хэсэгт зааснаар яллах    дүгнэлт  үйлдэн  ирүүлсэн Г.Бхолбогдох   эрүүгийн  хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий   ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д  зааснаар    хөөн хэлэлцэх  дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

              

         3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  зардал  нэхэмжилээгүй  болохыг тус тус дурьдсугай.

       4.  Хохирогч Б. Болортунгалаг  нь эмчилгээний  зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

       5. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд Г. Г.Б   авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

      6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлжГ.Бурьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

           

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч. АЛТАНЦЭЦЭГ