| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0156/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн ,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Ж.Б, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын цэргийн байрны 2-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 60 дугаар байрны 56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:
- Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Өрнөх овогт Ж.Б, Д.Т/РД:ЙР87010777/,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 67 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Оточ овогт Ж.Б, Д.Т /РД:УК69111118/ нарт
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1706017960010 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24 дүгээр гудамжны 607 тоотод оршин суух иргэн М.Жавхлангийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б, Д.Тмэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийн талаар ярьсан тул хэргийн талаар ярихгүй гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б, Д.Тмэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Жавхлангийн: …Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрийн түлхүүр дүү аваад явчихсан байсан учир цонхоороо орж ирээд унтсан. Орж ирээд харахад зурагт байхгүй болохоор би дүүгээ аваад явсан юм байх гэж бодсон. Тэгэхээр нь өнөөдөр өглөө ажил дээрээ очоод дүү рүүгээ ярьсан чинь би авч яваагүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгэхээр нь би хажуу айлын залууг хулгай хийсэн гэж бодож байна. 42-инчийн “Самсунг” маркын хар өнгийн зурагт байсан. 2012 онд “БСБ”-гээс 700.000 төгргөөр авч байсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлнэ. Ямар нэгэн эвдрэл, гэмтэл содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Залгуур нь тасраад шонг нь сольж байсан...гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Отгонцэцэгийн: ...гэрээсээ юмаа алдсан Жавхлан бид хоёр Төмөр замын тэнд “Мөнх хаан” зочид буудлын Энэтхэг ресторан хамт ажилладаг юм. Тэгээд би Жавхлангаас гуйгаад Жавхлангийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-607 тоот хашаанд нь 09 дүгээр сарын эхээр бууж амьдарч байна. Тухайн өдөр буюу 09 дүгээр сарын 08-ны өдөр Жавхлангийн гэрт хулгай орж зурагт алга болсон байна гэж Жавхлан надад ажил дээр уулзахдаа хэлсэн. Маргааш шөнө нь манай нөхөр Булгантамир гэртээ ирэхдээ надад “би Жавхаагийн байшингийн цонхоор ороод зурагтыг хулгайлаад авчихсан юм. Сансарт ломбарданд тавьчихсан байгаа би өөрөө авч өгнө, тэгж явахад би хоёр залуутай хамт явсан гэж хэлсэн. Маргааш нь нөгөө хамт хулгай хийсэн хоёр залуугаа хайна гэж гараад одоог хүртэл утас нь холбогдохгүй, холбоо барихгүй алга болчихоод байна...гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд Д.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн:...тухайн өдөр би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны зүүн талын замын зүүн талд байх “ХААН” банкны гадаа ганцаараа хүнтэй уулзах гээд зогсож байтал Булгантамир тааралдаад манай зурагтыг ломбарданд тавьчихъя, хамт явъя гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа такси бариад Дарь-Эх рүү яваад тэндээ нэг хашаа руу ороод хашаанд байх байшингийн цонхыг Булгантамир гаднаас түлхэж онгойлгоод дотогшоо орсон. Тэгээд дотроосоо хаалгаа тайлаад намайг дотогш оруулсан. Тэгээд зурагтаа тогноос нь салгаад надад бариулан “та аваад гарч бай” гэсэн. Тэгээд би гараад гаднаас Булгантамир ардаас гарч ирэн бид хоёр хамтдаа такси бариад Сансар орсон. Тэнд нэг ломбарданд зурагтыг Булгантамир өөрөө барьцаанд тавьсан. Тэгээд бид хоёр буцаж Цайз-16 руу ирээд дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уугаад Цайзын урд талын гуанзанд хамт хоол идээд салсан. Мөнгө нь Булгантамирт үлдсэн...гэх мэдүүлэг /хх-н 81 дүгээр тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-34 дүгээр тал/,
- Хохирол төлсөн баримтууд /хх-н 67-68 дугаар тал/,
- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 91-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24 дүгээр гудамжны 607 тоотод оршин суух иргэн М.Жавхлангийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёроос найман жил хорих ял оногдуулаахаар хуульчилжээ.
Ж.Б, Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу яллагдагч Ж.Б, Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ прокурорт гаргасан байна. /1-р хх-н 106-108 дугаар тал/
Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24 дүгээр гудамжны 607 тоотод оршин суух иргэн М.Жавхлангийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэргийг үйлджээ гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24 дүгээр гудамжны 607 тоотод оршин суух иргэн М.Жавхлангийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон байна.
Шүүгдэгч Ж.Б, Д.Т нар нь иргэн М.Жавхлангийн 42 инчийн хар өнгийн зурагт хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч М.Жавхланд хохиролд 350.000 төгрөгийг хохиролд хүлээлгэн өгсөн байна. /хх-н 67-68 дугаар тал/
Иймд шүүгдэгч Ж.Б, Д.Т нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрнөх овогт Ж.Б, Д.Т, Оточ овогт Ж.Б, Д.Т нарыг бүлэглэн хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Б, Д.Тт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ж.Б, Д.Тд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Д.Т2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Ж.Б, Д.Т 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зааснаар Ж.Б, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ж.Б, Д.Т нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б, Д.Т нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Д.Т нарыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд Ж.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Б, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ