Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02465

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/02465

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг ....../-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, .... оршин суух, .../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг албадан чөлөөлүүлж, 3,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* ******* хариуцагч *******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг албадан чөлөөлүүлж, 3,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны подволийг иргэн ******* оёдлын үйл ажиллагаа явуулж ашигладаг ба цаашид үргэлжлүүлэн ашиглах бол *******-******* *******-тэй түрээсийн гэрээ байгуулан ажиллах санал, мэдэгдэл, шаардлага зэргийг удаа дараа хүргүүлж биеэр уулзан хэлж байсан боловч холбооны санал хүсэлтийг үл тоон хэрэгжүүлээгүй болно. Гэрээ хийхгүй өөрийн дураар үнэ тогтоон мөнгө шилжүүлж байсан. Иймд тус подвалыг чөлөөлүүлж *******-******* сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх, 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал 2 жилийн хугацаанд гарсан алдагдсан боломжийг нөхөн барагдуулах. Үүнийг *******-******* *******-ны дүрмээр батлагдсан 70 м2 подволийн түрээсийн төлбөр 200.000 төгрөгөөр тооцож нийт 26 сарын 5,200,000 төгрөг төлөхөөс 600,000 төгрөг төлснийг хасан тооцож 3,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******-*******" ******* нь иргэн Гомбосүрэнгийн Бүрэнтуяатай хууль ёсны гэрээ байгуулаагүй. Өмнөх *******-ны дарга Энхтуяатай 2.5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээ хүчин төгөлдөр хугацаанд шинэ дарга А.Цогзолмаа шинэ гэрээ байгуулна гэж шахалт үзүүлж эхэлсэн. Анх 2023 оны 8-р сард засвар дуусаад цэвэрлэгээ хийж байтал оройн 9 цагт гадна цонхоор хүн байна уу гэж сонсогдсон. Подволийг эхнээс нь түгжиж явна гэж хэлсэн. Би Яасан, эзэн нь би байна аа гэсэн. Гэтэл Би шинэ *******-ны дарга байна гэж хэлээдЯаж энэ подволийг авсан чи?, зальтай юм бэ?, Ху намын хулгайч уу? гэх мэт үгээр доромжилсон. Тодорхой хугацааны дараа манай ажлын байрны дээр байдаг байгууллага болох Цэргийн штабын халуун усны шугам задарч, подвольд хохирол учирсан. Дахин засвар хийж дууссаны дараа хотод эмнэлэгт хэвтэх хугацаанд цахилгааны богино холболтоос үүдэн байр шатаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухайгаа *******-ны даргад мэдэгдсэн боловч тоогоогүй төдийгүй гэрээ хийхээр очиход түрээсийн төлбөрийг огцом өсгөж 150,000 төгрөг болгож хий гэсэн. Үүнийг би тухайн үед хохирол их гарсан тул санхүүгийн боломжгүй байна гэж учирлаж хэлтэл тэгвэл түлхүүрээ өг, надад чиний зовлон хамаагүй, зүгээр түлхүүрээ л өгчих гэж удаа дараа сүрдүүлсэн. Үргэлжлүүлэн 60,000 төгрөгөөр түрээсээ өгөөд явж байтал 2 сарын дараа дуудан түрээсийн үнийг бүр 200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь шударга бус гэж үзэж байна. Өмнөх даргатай байгуулсан гэрээний дагуу сар бүр 25,000-35,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж байсан. Гэвч шинэ дарга өмнөх дутуу төлбөр нэрээр нэмэлт мөнгө нэхэмжилж, 2024 оны 10 дугаар сарын 1З-нд Төрийн банкны 130400513945 тоот дансанд 650,000 төгрөг шилжүүлэн төлсөн. Дээрх хохирлын улмаас 1 -р подволиос 2-р подволь хүртэлх цахилгааны монтаж, нойлын болон бохирын шугамыг бүгдийг шинэчилж, үйл ажиллагаа явуулах гэтэл нохой бөөс гэх шимэгч үүрлэж бүх биеэр хазаж өөрийн хөрөнгөөр ариутгал хийлгэсэн боловч бусад подволиос орж ирсээр байсан тул *******-нд хэлж арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч өөр аймагт явна гээд авч хэлэлцээгүй. Утаат хор болон шүршдэг хороор ариутгасан боловч арилаагүй дахин хүсэлт гаргатал 80,000 төгрөгөөр ариутгал хийж өгсөн. Гэвч 5 хоног өнгөрөөд ортол багасах биш улам ихсэж хувцсан дээр шавж байсан, огт арилаагүй гэж *******-д мэдэгдэхэд өөр ариутгалын дугаар л өгсөн. Удаа дараа нийт 270,000 төгрөгөөр ариутгал хийсний эцэст хэвийн болсон бөгөөд нийтдээ 35,000,000 төгрөгийн засварын зардал гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл уг подвольд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй тул уг нөхцөл байдлыг харгалзан түрээсийн төлбөрийг бусдын жишигт нийцүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжилж буй түрээсийн төлбөр 3,950,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, *******-******* ******* гэрчилгээний хуулбар /хх-8/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн даргын тушаал /хх-9/, *******-******* *******-ны дүрэм /хх-11-21/, *******-******* *******-ны үнэ тарифын дэлгэрэнгүй /хх-22/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл /хх-23-25/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол /хх-26/, *******гийн хүсэлт /хх-27-30/,

 

хариуцагчаас: Зарлагын баримт, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны подволийн гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* ******* хариуцагч *******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг албадан чөлөөлүүлж, 3,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны подволийг иргэн ******* оёдлын цех ажиллуулж ашигладаг бөгөөд *******-той гэрээ байгуулж подволийг хөлслөх төлбөрийг шинэчлэн тохирлцоё гэсэн боловч гэрээ байгуулахгүй, өөрийн дураар үнэ тогтоон мөнгө шилжүүлж байсан. Иймд тус подволийг чөлөөлүүлж *******-******* холбоонд шилжүүлэх, 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал *******-******* *******-ны дүрмээр батлагдсан 70 м2 подволийн нэг сарын хөлслөх төлбөр 200.000 төгрөг, нийт 26 сарын 5,200,000 төгрөг төлөхөөс 600,000 төгрөг төлснийг хасч 3,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

5. Хариуцагч ******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнд: ... уг подвольд оёдлын цех ажиллуулж амьдралаа залгуулдаг, өөрөөсөө зардал гаргаж сантехникийн болон бусад засвар хийсэн, ...гал гарч надад маш их хохирол учирсан, ...подволийнн нэг сарын хөлслөх төлбөр хэт өндөр байгаа тул зөвшөөрөхгүй, иймд дээрх нэхэмжилж буй түрээсийн төлбөр 3,950,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар гаргасан.

 

6. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч *******д Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хороолол *******-р байрны 1-р орцны 18 м.кв талбайтай доод хонгил /подволь/-ыг хөлслүүлэн ашиглуулж байгаа, талууд бичгээр гэрээ байгуулаагүй, уг *******-ны дарга 2023 оны 07 дугаар сарын 18-нд томилогдсон, түүнээс хойш хариуцагчтай шинээр гэрээ байгуулах талаар санал тавьж талууд үнэ хөлс дээр тохиролцоогүй тул гэрээг бичгээр байгуулаагүй, гэвч уг подволийг хариуцагч ашиглаж үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна.

 

8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасан бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хороолол *******-р байрны 1-р орцны 18 м.кв талбайтай доод хонгил нь тус байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө байна,

 

9. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж тус тус заасан.

 

10. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.2-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж зааснаар *******-******* ******* нь Зэст баг 1-р хороолол *******-р байрны 1-р орцны доод хонгилыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

11. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал 2 жилийн хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө хөлслөх төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцож нийт 26 сарын төлбөрийг нэхэмжилсэн.

12. Нэхэмжлэгч маргаан бүхий дээрх орцны хонгилыг хариуцагч *******д ашиглуулснаар Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

13. Нэхэмжлэгч хариуцагчтай бичгээр гэрээ байгуулахгүйгээр орцны доод хонгилыг түүнд эзэмшүүлж ашиглуулж байгаа, тэд гэрээ байгуулж хөлслөх үнэ төлбөрийг тохиролцоогүй байх тул хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн *******-******* *******-ны үнэ тарифын дэлгэрэнгүй гэх баримтанд үндэслэж ажил үйлчилгээний зориулалттай 18 м.кв талбай /зохигчийн тайлбараар/-г 4444 төгрөгөөр буюу 1 сарын төлбөрийг 79,992 төгрөгөөр тооцож, хариуцагчийн төлсөн 1,250,000 төгрөгийг хасч, үлдэх 829,792 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******гаас 829,792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,120,208 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

15. Нэхэмжлэгч *******-******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 94,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-*******-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлөхийг *******д даалгаж, хариуцагч *******гаас 829,792 /найман зуун хорин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-нд олгож, нэхэмжлэлээс 3,120,208 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 94,665 /ерэн дөрвөн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ