Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02579

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02579

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ...../-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1988 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Ховд аймгийн Барилга угсралтын трестэд гагнуурчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээр үеийн ажиллаж байсан байдал, архивын лавлагаа байхгүй тул Ховд аймгийн Барилга угсралтын трестэд ангид 1988 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-3/, хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт /хх-5-6/, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай түр ажиллуулах тухай тушаал /хх-7/, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 10-11/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.******* нь Ховд аймаг Барилга угсралтын трестэд 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Засаг даргын тодорхойлолт ам бүлийн тодорхойлолт,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаартай түр ажиллуулах тухай тушаал /тушаалын 1-рт С.Бямбацогтыг гагнуурчнаар/,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /тушаалын 3-р 5 дугаар бригадын 4-т *******/,

хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боролдой овогт Ёндонжамцын Бямбацогт /РД:ПЮ65060979/-ын Ховд аймаг Барилга угсралтын трестэд 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ