| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03507/И |
| Дугаар | 312/ШШ2025/02581 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/02581
| 2025 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 312/ШШ2025/02581 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ....../-ийн,
*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус байгууллагаас 303201186 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 5% хувийн хүүтэй 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан. Зээлийг 2020 оны 05 сарын 05-ны өдрөөс төлөлт огт хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар зээл, хүүний төлбөр нийлээд 3,703,354.93 төгрөгийн үлдэгдэлтэй, 1379 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч *******тай бүртгэлтэй утсаар холбогдох болон гэрийн хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн уулзахаар очиж байсан боловч бүртгэлтэй хаягт оршин суухаа больсон ба холбогдох боломжгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* корпорцаи ******* ХХК нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст баг.... тоот хаягт албан ёсны бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/351 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******ыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Б...... хаягт байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ..../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ./-ыг эрэн сурвалжилж, оршин су..угаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч ******* ******* корпорцаи ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /99107243/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ